Жордан Пүүл плэйоффын эхний тоглолтод 30 оноо авч, баг нь хожлоо

Жордан Пүүл плэйоффын эхний тоглолтод 30 оноо авч, баг нь хожлоо

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Голдэн Стэйт Уорриорс талбайдаа Денвер Наггетс багтай цувралын эхний тоглолтыг хийж 107-123 харьцаагаар Уорриорс хожлоо. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бол дараагийн тоглолт Уорриорсын талбайд энэ сарын 19-ны өглөө болно.

Тус тоглолтод Жордан Пүүл 30 оноогоор багаа тэргүүлсэн. Тэрбээр анх удаа плэйоффын тоглолтод оролцож байгаа юм. Харин түүний багаас Клэй Томпсон 19 оноо, сэлгээнээс Стефэн Көрри 16 оноог авчээ. Тэрбээр өнөөдөр бэртлээс эргэн ирсэн билээ. Эсрэг багаас Никола Ёокич 25 оноо, 10 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Уйл Бартон 24 оноог авчээ.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Юта Жазз 99-93 Даллас Мавирекс /1-0 Жазз тэргүүлж байгаа/
  • Минносато Тембэруолвз 130-117 Мемфис Гриззлис /1-0 Тембэруолвз тэргүүлж байгаа/
  • Торонто Репторс 111-131 Филадельфи 76 /0-1 Сиксерс тэргүүлж байгаа/
  • Денвер Наггетс 107-123 Голдэн Стэйт Уорриорс /0-1 Уорриорс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.