Лукагүй Даллас плэйоффын эхний тоглолтод хожигдлоо

Лукагүй Даллас плэйоффын эхний тоглолтод хожигдлоо

NBA-ын талбайд плэйоффын дөрвөн тоглолт боллоо. Эхний тоглолт Даллас Мавирекс талбайдаа Юта Жаззыг хүлээн авч тоглож эцсийн мөчид 99-93 харьцаагаар ялагдал хүлээлээ. Улмаар цувралыг 1-0 харьцаагаар Жазз тэргүүлж эхэлсэн бол дараагийн тоглолт энэ сарын 19-ны өглөө 08:30 цагт болно.

Тус тоглолтод Донован Митчел 32 оноо, 6 самбар, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Боян Богданович 26 оноо, Рүди Гобэр 5 оноо, 17 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Лука Дончич гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Желин Брунсон 24 оноо, 7 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Спенсер Динвиди 22 оноо, 8 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Плэйоффын өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Юта Жазз 99-93 Даллас Мавирекс /1-0 Жазз тэргүүлж байгаа/
  • Минносато Тембэруолвз 130-117 Мемфис Гриззлис /1-0 Тембэруолвз тэргүүлж байгаа/
  • Торонто Репторс 111-131 Филадельфи 76 /0-1 Сиксерс тэргүүлж байгаа/
  • Денвер Наггетс 107-123 Голдэн Стэйт Уорриорс /0-1 Уорриорс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.