“Саутгэмптон” эхний хожлоо авч, “Интер” хожигдлоо

“Саутгэмптон” эхний хожлоо авч, “Интер” хожигдлоо

Европа лигийн эхний тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө болсон билээ. Тэгвэл К хэсэгт багтсан Английн төлөөлөл “Саутгэмптон” клуб талбайдаа Чехийн “Спарта Парага” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 3 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэлсэн юм.

Тоглолтын 5, 27 дахь минутад Чарли Остан хоёр гоол оруулсан байна. Харин 90 дэх минутад Жей Родригес нэгийг нэмж, багтаа гурван оноо авчирсан юм.

Нөгөө талд Италийн “Интер” клуб талбайдаа Изралийн “Хапоэль Беер-Шева” гэх сураг нь төдийлөн дуулдаад байдаггүй багт 0:2-оор хожигдож, шуугиан тарилаа. Зочдоос Мигел Витор 54, Бузагло 69 дэх минутад гоолджээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.