The Telegraph: Агуэро 2020 он хүртэл “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгалаа

The Telegraph: Агуэро 2020 он хүртэл “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгалаа

Английн “Манчестер Сити” клуб багийн довтлогч Сержио Агуэротэй шинэ гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байна. The Telegraph-ийн мэдээлснээр өдгөө 28 настай Аргентин эр 2020 он хүртэл “Манчестер Сити”-д үлдэхээр гэрээгээ сунгаж байгаа ажээ.

Агуэро 2014 онд 5+1 гэсэн хувилбараар “Сити”-тэй гэрээ байгуулж байсан юм байна. Тэгвэл одоо хоёр тал энэхүү гэрээг шинэчилж, 2020 он хүртэл болгожээ. Агуэро энэ улирал эхлээд “Манчестер Сити”-гийн төлөө 9 гоол оруулаад байгаа бөгөөд хоёр удаа хет-трик хийсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.