“Манчестер Юнайтед” хожигдлоо

“Манчестер Юнайтед” хожигдлоо

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн 2016-2017 оны улирлын эхний тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Тэгвэл энэ улиралд Европа лигт тоглох Английн алдарт “Манчестер Юнайтед” клуб эхний тойрогтоо Голландын “Фейноорд”-ын талбайд зочилж, 1:0-ээр хожигдсон юм. “Манчестер Юнайтед”-ын бүрэлдэхүүнд Ибра, Мата гээд бүхий л шилдэг хөлбөмбөгчид нь багтсан. Рүүни үлдсэнийг эс тооцвол. Гэвч Голландын багийг барсангүй.

Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 79 дэх минутад Триндаде оруулж, багтаа гурван оноо авчирчээ. Ингэснээр “Фейноорд” А хэсгийг тэргүүлж байна. Харин энэ хэсгийн нөгөө тоглолт “Заря” болон “Фенербахче” клубын хооронд болж, 1:1-ээр тэнцсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.