“Байерн”, “Атлетико” хэсгээ тэргүүлж эхэллээ

“Байерн”, “Атлетико” хэсгээ тэргүүлж эхэллээ

Аваргуудын лигийн D хэсгийг Германы “Байерн” болон Испанийн “Атлетико” клубүүд тэргүүлнэ хэмээн хөлбөмбөг сонирхогчид таамаглаж байгаа. Тэгвэл эхний тойрогт энэ хоёр баг тус бүрийн учраагаа хожиж, гурван оноо халаасаллаа.

Германы “Байерн Мюнхэн” клуб талбайдаа Оросын “Ростов” хэмээх даруухан багийг хүлээж авч, 5:0-ээр шүүрдлээ. Тоглолтын 28 дахь минутад Левандовски торгуулын цохилтоос тооны харьцааг нээсэн. Улмаар Мюллер 45 дахь минутад нэгийг нэмэв. Хоёрдугаар үед Германы багийн залуухан хагас хамгаалагч Жошуа Киммих 53, 60 адхь минутад хоёр гоол оруулж, хөгжөөн дэмжигчдийг байлдан дагууллаа. Тэгвэл тоглолтын эцсийн цэгийг 90 дэх минутад Бернат хатгажээ.

Нөгөө талд Испанийн “Атлетико” клуб Голландын “ПСВ” клубын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 43 дахь минутад Сауль оруулжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.