Месси Аваргуудын лигт зургаа дахь удаагаа хет-трик хийж, рекорд тогтоолоо

Месси Аваргуудын лигт зургаа дахь удаагаа хет-трик хийж, рекорд тогтоолоо

Испанийн алдарт “Барселона” клуб өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн хүрээнд Шотландын “Селтик” клубыг 7:0-ээр бутниргэсэн билээ. Энэ тоглолтод “Барса”-гийн лидер Месси 3, 27, 60 дахь минутад гоолдож, хет-трик хийсэн. Энэ түүний Аваргуудын лигт хийсэн 6 дахь хет-трик ажээ.

Энэ үзүүлэлтээрээ тэрбээр  Аваргуудын лигт бас нэгэн дээд амжилтыг тогтоолоо. Түүнээс өөр хэн ч ийм гайхалтай амжилтыг үзүүлээгүй юм.  Өмнө нь Месси 2010 “Арсенал”-ыг 4:1-ээр хожиход хет-трик хийсэн бол 2011 онд “Виктория Пльзень”, 2012 онд “Байер Леверкузен”, 2013 онд “Аякс”, 2014 онд “АПОЭЛ” клубын хаалган гурван гоол оруулж байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.