“Наполи” эхний хожлоо авлаа

“Наполи” эхний хожлоо авлаа

Аваргуудын лигийн В хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсэгт багтсан Италийн “Наполи” клуб эхний тойрогт “Динамо Киев” клубын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авснаар 3 оноотой гэртээ харилаа. Тоглолтын 26 дахь минутад талбайн эздээс Гармаш гоолдсон. Харин 36, 45 дахь минутад Милик хоёрыг оруулж, “Наполи”-д хожил авчирсан юм.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Португалд болсон. “Бенфика” клуб талбайдаа Туркийн “Бешикташ” клубыг хүлээж авч, 1:1-ээр тэнцсэнээр оноо хуваалаа. Талбайн эздээс 12 дахь минутад Серви тооны харьцааг нээсэн бол 90 дэх минутад Талиска хариуг нь барьж, багаа хожигдлоос аварчээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.