“ПСЖ” талбайдаа “Арсенал”-тай тэнцлээ (Бичлэгтэй)

“ПСЖ” талбайдаа “Арсенал”-тай тэнцлээ (Бичлэгтэй)

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2016-2017 оны улирлын тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө эхний дөрвөн хэсгийн тоглолтууд болсон. А хэсэгт учраа таарсан хүчтэй багууд болох Францын “ПСЖ” болон Английн “Арсенал” клубүүд эхний тойрогт л хоорондоо туллаа. Парист болсон энэхүү тоглолтод хоёр баг 1:1-ээр тэнцэж, оноо хуваалаа. Тэр дундаа “Арсенал” хүн дутуу байсан ч гоол оруулж, хүчтэй өрсөлдөж чадахаа харуулсан юм.

Тоглолтын дөнгөж нэг дэх минутад Кавани тооны харьцааг нээсэн. Харин “Арсенал”-аас 28 дахь минутад Оливье Жиру улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн.  Гэвч “Их буучид” гайхалтай байж, 77 дахь минутад Санчес тэнцүүлсэн. Ийнхүү “Арсенал” хамгийн эвгүй өрсөлдөгчийнхөө талбайгаас хүн дутуу байхдаа нэг оноо салгаж чадлаа.

Нөгөө талд Швейцарийн Базель клуб талбайдаа “Лудогорец”-ийг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Тоглолтын 45 дахь минутад Жонатан Кафу тооны харьцааг нээсэн. Харин талбайн эздээс 80 дахь минутад Штеффен тэнцүүлсэн байна. Ийнхүү А хэсгийн дөрвөн баг эхний тойргоос нэг нэг оноотой гарч ирлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.