Харумафүжи аварга уналаа (Барилдаан бичлэгтэй)

Харумафүжи аварга уналаа (Барилдаан бичлэгтэй)

Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сар буюу Аки башёгийн гуравдахь өдрийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадорж маэгашира-1 барилдаж байгаа Окиноумитай барилдаж ёритаоши мэхээр унаж хоёр даваа нэг унаатай боллоо. Тэгвэл эхний хоёр өдөр өвдөг шороодоод байсан их аварга Какүрю М.Ананд маэгашира-1 барилдаж байгаа  Ёшиказетэй барилдаж даван нэг даваа хоёр унаатай боллоо.

Өнөөдөр Харумафүжи маэгашира-2 барилдаж байгаа Точиншинтэй барилдах бол Какүрю маэгашира-2 барилдаж байгаа Шодайтай барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж 2-1

Ёкозуна Какүрю М.Ананд 1-2

Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-1

Маэгашири-3 Таканойва А.Баасандорж 2-1

Маэгашири-6 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-2

Маэгашири-10 Араваши Э.Дөлгөөн 2-1

Маэгашири-12 Чиёошома Г.Мөнхсайхан 3-0

Маэгашири-15 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-1

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.