Монголын шигшээ баг цэнгэлдэхэд ирлээ

Монголын шигшээ баг цэнгэлдэхэд ирлээ
Азийн АШТ-ий урьдчилсан шатанд дөрөв дэх удаагаа оролцож буй Монголын 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг чухал тоглолтоо хийхээр талбайдаа ирлээ. 
 
Эхний тоглолтдоо Тайландтай хийж 1:1-ээр тэнцсэн учраас өнөөдрийн тулаанд ялалт байгуулж чадвал хэсгээс гарах үүд хаалга илүү том нээгдэх болно. 
 
Цар тахлын үед олон улсын тэмцээн зохион байгуулж буй энэ үед МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнг 50 хувийн дүүргэлттэйгээр явуулах болсон нь үзэгч хөгжөөн дэмжигчидийн хувьд бэлэг болсон нь дамжиггүй. 
 
Цэнгэлдэх хүрээлэнд үзэгчид орж ирэх нь хөгжөөн дэмжигчдийн баяр баясал төдийгүй шигшээ багийн залууст сэтгэл зүйн том хүч болсон гэдгийг эхний тоглолт бидэнд баталсан билээ. 
 
11:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд эхлэх Монгол Малайзын шигшээ багуудын чухал ач холбогдол бүхий тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг эрхэм хүндэт хөгжөөн дэмжигчид та бүхнээс хүсэж байна. 
 
 МОНГОЛ - МАЛАЙЗ 
 
2021.10.28 11:00 ЦАГТ
 
МХБХ-НЫ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД
 

Багууд

Тоглосон тоо

Хожил

Тэнцээ

Хожигдол

Оноо

1

 МАЛАЙЗ

1

1

0

0

3

2

 ТАЙЛАНД

1

0

1

0

1

3

 МОНГОЛ

1

0

1

0

1

4

 ЛАОС

1

0

0

1

0

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.