Оклахома Сити Тандер улирлын эхний ялалтаа Лейкэрсийг хожиж авлаа /Тоглолтын тойм бичлэгтэй/

Оклахома Сити Тандер улирлын эхний ялалтаа Лейкэрсийг хожиж авлаа /Тоглолтын тойм бичлэгтэй/

Өнөөдөр NBA-ын талбайд 10 тоглолт боллоо. Өчигдөр айлын талбайгаас нэмэлт цагт хожил байгуулсан Лос Анжелес Лейкэрс өнөөдөр Оклахома Сити Тандер багтай тоглолоо. Эхний үед 26 оноогоор тэргүүлж байсан Лейкэрс хоёр болон гуравдугаар үед тэргүүллээ алдаж хоёр оноогоор хожигдож шийдвэрлэх үеийг эхлүүлсэн бөгөөд үндсэн цаг дуусах мөчид Монк, Мело хоёр дараалж тэнцүүлэх шидэлт хийсэн бөмбөг нь шийдэндээ хүрэлгүй өнгөрсөн ч тоглолт 115-123 харьцаагаар Тандерын ялалтаар өндөрлөлөө. Улмаар Тандер улирлын эхний хожлоо байгуулсан бол Лейкэрс хоёр хожил, гуравн хожигдолтой болжээ.

Тус тоглолт Шай Гилгеус-Александр 27 оноо, 9 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Дариус Базлэй 20 оноо, Дорт 17, Фаворс 15, Жиддэй 18 оноог авчээ. Эсрэг багаас Рассел Уэстбрүүк 20 оноо, 14 самбар, 13 дамжуулалтаар трипл дабл хийсэн бөгөөд мөн 10 бөмбөг алдалтыг гүйцэтгэжээ. Энтони Дэвис 30 оноо, 8 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн байна.

Өнөөдөр болсон бусад тоглолтын дүн

Орландо Межик 111 : 120 Шарлотт Хорнетс
Бостон Селтикс 107 : 116 Вашингтон Уйзардс
Брүүклин Нетс 93 : 106 Майами Хит
Нью Орлеан Хорнетс 99 : 102 Атланта Хаукс 
Торонто Репторс 118 : 100 Индиана Пэйсэрс
Милуоки Багс 108 : 113 Миннесота Тэмбэруолвз
Оклахома-Сити Тандер 123 : 115 Лос Анжелес Лейкерс 
Финикс Санс 107 : 110 Сакраменто Кингс
Портленд Трэйл Блэйзэрс 116 : 96 Мемфис Гриззлис 
Лос Анжелес Клипперс 79 : 92 Кливленд Кавалерс
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.