Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна.
-48 кг жингийн эхний шатанд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Балба улсын Рабин Тапаг 5-0 харьцаагаар илүүрхэж шөвгийн 16-д шалгарлаа.
Тэрээр шилдэг 16-д Германы Кристофер Гомантай аравдугаар сарын 30-ны орой тулалдана.
Харин -60 кг жингийн эхний шатанд Азийн Залуучуудын аваргын хүрэл медальт Оюунбаатарын Тулга Тринадад ба Тобаго улсын Доннел Филлипийг 5-0 харьцаагаар ялж шилдэг 32-т шалгарлаа.
Тэрээр шилдэг 32-т Финландын Арслан Хатаевтай аравдугаар сарын 29-ний шөнө тулалдана.
Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:
Тэмцээнээ дуусгасан тамирчид:
Харин -54 кг жинд Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Энх-Амгалангийн Баярсайхан, -71 кг жинд Туркийн Отгонбаатарын Бямба-Эрдэнэ нар баасан гарагийн орой эхний тулаанаа хийнэ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.