“Скайтел” групп олимпын медальт Б.Болортуяад хүндэтгэл үзүүлэв

“Скайтел” групп олимпын медальт Б.Болортуяад хүндэтгэл үзүүлэв

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн 53 кг-д хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа, дасгалжуулагч Т.Сүхбаатар нарыг “Скайтел” группийн төлөөлөл болон Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр тамирчин Б.Болортуяад 25 сая төгрөг, Монголдоо үйлчилгээний алтан дугаар, дасгалжуулагч Т.Сүхбаатарт таван сая төгрөг, мөн Монголдоо үйлчилгээний алтан дугаар, 20 сая төгрөгийн СКАЙтел болон СКАЙмедиа үйлчилгээний эрхийн бичиг гардууллаа. “Скайтел” групп нь “Афин-2004” олимпын наадмаас хойш МҮОХ-той хамтран ажиллаж буй, олимпын тамирчдаа үргэлж дэмжсээр ирсэн эртний түнш байгууллага юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.