Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арав дахь учраа бөхөө өвдөг шороодууллаа
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 11 дэх өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр комүсүби Такаяасүтэй барилдаж давлаа. Улмаар 10 даваа, нэг унаатай болсон бөгөөд Аки башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч секиваки Мэйсэтэй барилдана.
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр маэгаширагийн 5-аас барилдаж байгаа Такарафүжитэй барилдаж давлаа. Улмаар таван даваа, зургаан унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч озеки Шодайтай барилдана.
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
-
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-1
-
Комүсүби Ичиножо А.Ичинноров 5-6
-
М-1 Хошорюү С.Бямбасүрэн 3-6 /2 өдөр гэмтсэн/
-
М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 7-4
-
М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 4-7
-
М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3-8
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.