Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өвдөг шороодлоо
Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё маргааш буюу есдүгээр сарын барилдаан Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 12 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн башёг Хакүхо болон түүний Мияагино дэвжээнийхэн цар тахлын улмаас өнжиж байгаа бол шинэхэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр секиваки Мэйсэтэй барилдаж өвдөг шороодлоо. Улмаар 10 даваа, хоёр унаатай болсон бөгөөд Аки башёг ганцаар тэргүүлж байгаа бол өнөөдрийн түүний өрсөлдөгч секиваки Митакэүмитэй барилдана.
Энэ башед комүсүби цолтойгоор барилдаж байгаа Ичиножо А.Ичинноров өчигдөр озеки Шодайтай барилдаж давлаа. Улмаар зургаан даваа, зургаан унаатай болсон бөгөөд өнөөдөр түүний өрсөлдөгч маэгэширагийн 8-аас барилдаж байгаа Окиноүмитэй барилдана.
Аки башёгийн дээд макүүчи зиндаанд дараах монгол бөхчүүд зодоглоно.
-
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10-2
-
Комүсүби Ичиножо А.Ичинноров 6-6
-
М-1 Хошорюү С.Бямбасүрэн 3-7 /2 өдөр гэмтсэн/
-
М-2 Кирибаяама Б.Лхагвасүрэн 7-5
-
М-4 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-7
-
М-5 Чиёошома Г.Мөнхсайхан 3-9
ХОЛБООТОЙ МЭДЭЭ