Коронавирусийн халдвараар 1071 тохиолдол шинээр бүртгэгдэж, таван хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 1071 тохиолдол шинээр бүртгэгдэж, таван хүн нас баржээ
Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
 
Сүүлийн 24 цагт нийт 1071 /Нийслэлд 319, орон нутагт 752/ хүнээс халдвар илэрч 5 хүн нас баржээ. Нийт нас баралт 857 бүртгэгдлээ.
 
Нас барсан хүмүүсийг насны бүлгээр ангилбал 61-80 насны 3, 80-аас дээш насны 2 хүн байна.
 
Одоогоор нийт 9362 хүн хэвтэн эмчлүүлж байгаа дунд 1631 хүүхэд, 240 жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 8579 хүн байна.
 
Сүүлийн 24 цагт 1811 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
 
Орон нутагт илэрсэн 752 тохиолдлын 247 нь Баян-Өлгий, 108 нь Ховд аймагт бүртгэгджээ.
 
Одоогоор улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 2,202,412 хүн, нэгдүгээр тунд 1,998,415 хүнийг хамруулаад байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.