Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан түүний улс төр, нийгмийн үйл ажиллагаа, Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтын түүхэн үеийг эргэн санах, судалгаа шинжилгээний бүтээл, баримт материалыг олон нийтэд хүргэх цуврал арга хэмжээ зохион байгуулж байна.
Ю.Цэдэнбалын удирдсан үеийн Монголын түүхтэй холбоотойгоор тухайн үеийн хот байгуулалт, үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, зам тээвэр зэрэг салбарын хөгжлийг судлаачид онцлон авч үздэг.
Тухайлбал, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, 40, 50 мянгатын хороолол, Дархан, Эрдэнэт зэрэг аж үйлдвэрийн хотуудын хөгжил, төмөр зам, иргэний агаарын тээвэр, шинжлэх ухааны байгууллагуудын үүсэл зэрэг нь энэ үеийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүхтэй холбоотой чухал үйл явдлууд юм.
Мөн 1961 онд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь Монголын гадаад харилцааны түүхэнд чухал үйл явдал болсон юм.
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэх хүрээнд түүний намтар, үйл ажиллагаа болон тухайн үеийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг баримт, судалгаанд тулгуурлан олон нийтэд таниулах ажлууд үргэлжилж байна. Ойн хүрээнд эрдэмтэн, судлаачдын оролцоотой ярилцлага, нэвтрүүлэг, нийтлэл болон бусад арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.