“Барса” Испанийн супер цомд түрүүллээ

“Барса” Испанийн супер цомд түрүүллээ

Испанийн Ла лигт түрүүлсэн “Барселона” клуб Испанийн супер цомын төлөөх хоёр дахь тоглолтоо өнгөрсөн шөнө хийж, 3:0-ээр буулгаж авлаа. Өмнөх тоглолтод “Барселона” 2:0-ээр хожсон юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5:0-ээр Каталаны баг хожиж, Испанийн супер цомыг 12 дахь удаагаа өргөж байгаа юм.

Тоглолтын 10, 46 дахь минутад Арда Туран хоёр гоол оруулсан. Харин 55 дахь минутад Месси нэг гоол нэмэрлэснээр багтаа цом авчирлаа. “Севилья” клубын хувьд “Реал”-тай Европын супер цом булаалдаад хожигдсон. Энэ удаад Испанийн супер цомд бас хожигдож байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.