Бразилын шигшээ баг Германтай Олимпийн аваргын төлөө тоглоно

Бразилын шигшээ баг Германтай Олимпийн аваргын төлөө тоглоно

Бразилын Рио хотноо зуны Олимпийн 31 дүгээр наадам болж байгаа билээ. Тэгвэл эзэн орны хөлбөмбөгийн баг энэ удаагийн Олимпийн наадамд түрүүлэх зорилготой оролцож байгаа юм. Дэлхийн таван удаагийн аварга Бразилын шигшээ баг Олимпийн наадамд түрүүлж үзээгүй байгаа юм. Тэгвэл энэ удаад тэрхүү хар цувралаа зогсоох дайралтаа амжилттай үргэлжлүүлж байна.

Неймар тэргүүтэй Бразилын шигшээ баг хагас шигшээд харьцангуй сул өрсөлдөгч буюу Гондурасын шигшээтэй учраа таарч, 6:0-ээр бутниргэлээ. Ингэснээр шигшээд үлдэж байгаа. Тоглолтын 1, 90 дэх минутад Неймар хоёрыг оруулсан бол Габриэл Жезус 26, 35 дахь минутад мөн дубл хийсэн. Түүний дараа 51 дэх минутад Маркиньос, 79 дэх минутад Луан нар тус бүр нэг гоол оруулж, бутниргэлт гэж юу байдгийг үзүүллээ.

Тэгвэл нөгөө талд Нигер улсын шигшээ Германы хүчирхэг багтай тулсан. Энэ тоглолтод Германы баг өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч, шигшээд шалгарсан юм. Тоглолтын 9 дэх минутад Клостерманн тооны харьцааг нээсэн бол 89 дэх минутад Петерсен гүйцээжээ.

Ингэснээр Бразил болон Германы шигшээ багууд финалд тулахаар болж байгаа юм. Бразилын шигшээ 2012 оны Олимпийн наадамд Мексектэй финалдсан ч 2:0-ээр хожигдон мөнгөн медаль хүртэж байсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.