Швейцарийн хөгжлийн агентлаг, Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл хамтран энэ сарын 15, 16-ны өдрүүдэд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулжээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл энэхүү сургалтад хамрагдсан байна.
Сургалтыг Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш нар удирдан явуулсан бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнуудад өөрсдийнхөө ажил мэргэжлийн хүрээнд мэдээ, сурвалжлага, хөрөг нийтлэлийг хэрхэн мэргэжлийн төвшинд бэлтгэх талаар сургалт явуулсан аж.
Мөн инфографик мэдээлэл бэлтгэх арга зүй, олон нийтийн сүлжээ (social media)-г үр дүнтэйгээр ашиглах арга замууд, цахим орчинд мэдээллийг уншигчдад сонирхолтойгоор түгээх аргачлалыг онол практик хосолсон хэлбэрээр явуулжээ.
Энэхүү сургалтад хамрагдсанаар хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнууд орчин цагийн мэдээллийн сувгуудыг амжилттай ашиглах арга ухаанд суралцахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байгууллагынхаа үйл ажиллагаатай холбоотой хэвлэлийн мэдээг үнэ төлбөргүйгээр нийтлүүлэх, уншигчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээг бичих арга дадалд суралцсан юм.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.