Английн премьер лигийн 33 дугаар тойргийн хүрээнд өчигдөр орой хоёр тоглолт боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб топ дөрөвт багтахын төлөө өрсөлдөж буй “Манчестер Юнайтед”-ын талбайд зочиллоо. Энэ тоглолтод талбайн эзэд гайхалтай байж, өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авсан юм. Ингэснээр 60 оноотой болж, тавдугаар байрт бичигдэж байна. Дээрээс нь хоёр тойргийн тоглолт дутуу байгаа.
Харин “Челси” хожигдсон ч гэсэн 75 оноотой хэвээр үлдэж, тэргүүн байраа хадгалж байгаа билээ. Гэхдээ араасаа нэхэж буй “Тоттенхэм”-ээс ердөө 4 онооны зөрүүтэй болж ирээд байна. Тоглолтын 7 дахь минутад Маркус Рэшфорд тооны харьцааг нээсэн. Улмаар 49 дэх минутад Андер Эррера гүйцээснээр багтаа хэрэгтэй гурван оноог авчирчээ.
Энэ тойрогт “Ливерпүүл” клуб “Вест Бромович”-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 66 оноотой гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 45 дахь минутад Фирмино оруулжээ. Ингэснээр тэрбээр премьер лигт 11 гоолтой болж ирлээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.