“Зууны шатар” клубт Монголын оюутны “Универсиад-2017” наадмын шатрын тэмцээн энэ сарын 14-16-нд болж өндөрлөлөө. Тэмцээнд 18 багийн эрэгтэй 32, эмэгтэй 22 тамирчин есөн өрөг тоглож, өрсөлдсөн байна.
Тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд МУИС-ийн С.Билгүүн түрүүлж, МУИС-ийн Э.Энхнаран, АШУҮИС-ий Х.Баярхүү нар удаалсан аж. Харин эмэгтэйчүүдээс МУИС-ий шатарчин Ү.Үүрийнтуяа түрүүлж, Хүмүүнлэгийн их сургуулийн Б.Ганчимэг, “Мон-Алтиус”-ын оюутан Э.Амаржаргал нар мөнгө, хүрэл медалийн эзэн болжээ.
Энэ тэмцээнд багийн дүнг МУИС (24 оноотой) тэргүүлсэн бол АШУҮИС (19 оноотой) дэд байрт, ШУТИС (16 оноотой) гуравдугаар байрт шалгарсан байна.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.