Италийн цомын тэмцээний хагас шигшээ шатны хүрээн дэх хоёр дахь хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ шатанд “Наполи” клуб “Ювентус”-тэй учраа таарсан. Эхний тоглолт “Ювентус”-ын талбайд болоход, эзэд өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авсан юм. Харин хариу тоглолт “Наполи”-гийн талбайд болж, эзэд өрсөлдөгчөө 3:2-оор буулгаж авлаа.
Гэвч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр “Ювентус” өрсөлдөгчөө 5:4-өөр буулгаж авч, “Лацио”-тай цом булаалдахаар боллоо. Энэ удаагийн тоглолтод “Ювентус”-ээс 32, 58 дахь минутад Игуаин хоёрыг оруулж, багтаа ялалт авчирсан. Харин “Наполи”-гаас Гамшик 53, Мертенс 61, Инсинье 67 дахь минутад гоолдсон ч хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожигдлоо.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.