“Реал”, “Барса” хожлоо

“Реал”, “Барса” хожлоо

Испанийн Ла лигийн 30 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Реал Мадрид” клуб “Леганес”-ын талбайд зочилж, 2:4-өөр буулгаж авлаа. Ингэснээр 71 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдэж чадлаа. Мөн “Реал”-д нэг тойргийн тоглолт дутуу байгаа.

Тоглолтын 15 дахь минутад Хамес гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 18, 23 дахь минутад Мората дубль хийсэн. Гэвч талбайн эзэд бууж өгөхийг хүсээгүй. Пирес 32, Лусиано 34 дэх минутад гоолдсоноор, тооны харьцааг ойртуулсан юм. Харин өнөөх Мората 48 дахь минутад дахин нэгийг оруулж,, хет-трик хийснээр өрсөлдөгчөө буулгаж авлаа. Мөн тэрбээр Ла лигт 11 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын 6 дугаар байрт бичигдэж байна.

Энэ тойрогт “Барселона” клуб талбайдаа “Севилья” клубыг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 69 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдлээ. Харин “Севилья” 58 оноотой хэвээр үлдэж, дөрөвдүгээр байр руу уналаа. Тоглолтын 25 дахь минутад Луис Суарез улирлын 24 дэх гоолоо оруулсан. Тэгвэл 28, 33 дахь минутад Месси хоёрыг хийж, Ла лигт 27 гоолтой болсноор мэргэн буучийн жагсаалтыг ганцаараа тэргүүлж байна.

Бусад тоглолтын үр дүн

 Департиво 0-0 Гранада

Спортинг Хихон 0-1 Малага

Алавес 0-1 Осасуна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.