“Лейпциг” хожсон ч тэргүүлэгчээс 10 оноогоор хоцорч байна

“Лейпциг” хожсон ч тэргүүлэгчээс 10 оноогоор хоцорч байна

Германы Бундес лигийн 27 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж буй “Лейпциг” клуб “Майнц”-ын талбайд зочилж, 2:3-аар буулгаж авлаа. Ингэснээр “Байерн”-ы бүдрэлтийг ашиглаж, 13 онооныхоо зөрүүг 10 болгож ойртууллаа. Одоогоор “Лейпциг” 55 оноотой яваа юм.

Тоглолтын 48 дахь минутад Забитцер гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 52 дахь минутад Тимо Вернер улирлын 15 дахь гоолоо оруулсан. Тэгвэл талбайн эздээс 69 дэх минутад Самперио торгуулийн цохилтоос тооны харьцааг ойртуулсан ч 81 дэх минутад Кейта хариуг нь барьж, “Лейпциг” эргэн тэргүүлээ баталгаажуулж. Хэдийгээр 90 дэх минутад Муто гоолдсон ч “Майнц”-ыг хожигдлоос аварч чадсангүй.

Бусад тоглолтын үр дүн

Боруссия Мюнхэнгладбах 1-0 Герта
Вольфсбург 0-1 Фрайбург
Дармштадт 0-2 Байер
Аугсбург 2-3 Ингольштадт

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.