• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хүүхдийн асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлэв

Манай улсад 2016 онд насанд хүрээгүй 360 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэх харамсалтай мэдээллийг холбогдох албаныхан тайлан хурлаараа дамжуулан мэдэгд­сэн. Хүүхэд гэмт хэрэгт холбогдсон, хулгай хийсэн, бүлэглэн хүн дээрэмдсэн, танхайрсан, хичээл номноосоо завсардсан зэрэг олон мэдээлэл өнөөгийн нийгэмд хэвийн зүйл шиг л яригдах болов. Гэхдээ хүүхдүүдийн зан төлөв, хүмүүжилд гэр бүлийн орчин нөхцөл, эцэг, эхийн хайр халамж ихээхэн нөлөө үзүүлдэг талаар холбогдох мэргэжилтнүүд зөвлөдөг.

Тэгвэл тус салбарынхан өчигдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тус хурлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимээс хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 32 илтгэл хэлэлцэгдсэн. Тухайлбал, “Эцэг, эх нь архины хамааралтай хүүхдийн түгшүүрийн түвшин”, “Хүчирхэг нийгэм, хөгжсөн хүмүүнийг хэрхэн бий болгох вэ”, “Хүүхдэд оногдуусан хорих ял эдлүүлэх ажил­лагаа, тогтолцооны шинэч­лэл”, “Асрамж халам­жийн төвд амьдарч буй хүүхдийн давуу тал” зэрэг 30 гаруй илтгэлийг хэлэлцсэн юм.

Энэ үеэр ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа “Эрдэм шинжилгээний илтгэлүүдийг бид хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжил оролцоо, монгол хүүхэд судлал гэсэн гурван чиглэлээр авсан. Манай улс суурин болон нүүдлийн соёл иргэншилтэй дэлхийд цор ганц байдаг орон. Соёл, иргэншлийг паралелиар авч явж байгаа тохиолдолд хүүхдийн хүмүүжил, хөгжлийн асуудал дэлхийд цор ганц гарч ирэх асуудал байгаа юм.

Тиймээс манайд монгол хүүхдийн хөгжил, оролцооны асуудлыг шийдвэрлэх шилдэг бүтээлүүд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг урьдчилан сэргийлэх, халамж, асрамжийн газар, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа зуслангийн нэгдсэн хөтөлбөрийн талаар эрдэм шинжилгээний бүтээ­лүүд ирсэн. Эндээс тодор­хой шийдлүүд гарна. Хүүхдийн хөгжлийн асуудал бол зөвхөн боловсролын байгууллагын асуудал биш. Эцэг, эх, багш, нийгмийн ажилтнууд хамтарч ажиллах ёстой. Бид цаашид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхэд хамгааллын хөгжлийн хөтөлбөрийг 2016-2020 бий болгож байгаа. Энэ хөтөлбөрийнхөө дагуу дэд хөтөлбөр гаргаад хэрэгжүүлнэ” гэв. Энэ үеэр эрдэм, шин­жилгээний хуралд илтгэл тавьсан хүмүүстэй уулзаж, ярилцлаа.

Т.Цэндсүрэн: Архины хамааралтай эцэг, эхчүүд хүүхдийн ирээдүйд сөргөөр нөлөөлж байна

/МУБИС-ийн Нийгмийн ажлын арга зүйн тэнхмийн эрхлэгч/

-Ер нь өсвөр насныхны хувьд анхан шатны орчин болох гэр бүлийн асуудал маш чухал байдаг. Өнөөгийн нийгмийн орчинг харахаар эцэг, эхчүүд хүүхдийнхээ санхүүгийн асуудал, эдийн засгийн хэрэгцээг шийдэхэд анхаарахаас биш тухайн хүүхэд хэнтэй харьцаж, хэн болж төлөвшиж байна, ямар асуудал байна вэ гэдэгт анхаарахаа больсон. Өөрөөр хэлбэл, сургуульд зөвхөн энэ асуудлыг даатгаж байна. Өсвөр насны хүүхдүүдийн нийтлэг төрхийг харвал 2014 оноос хойш энэ насны хүүхдүүдэд чиглэсэн судалгааны ажлууд хийгдсэн байна л даа. Жишээлбэл, өсвөр насны монгол хүүхдийн давуу чанарыг үнэлэх судалгаа байна.

Энэ судалгаа МУБИС-ийн Нийгмийн ажилтны арга зүйн танхим дээр хийгдсэн. Тэгэхээр судалгааны үр дүнд хэд хэдэн ноцтой асуудлууд гарч ирсэн. Өсвөр насны хүүхдүүд маш их асуудалтай байна. Шударга бус хүн болж төлөвшиж байна. Мөн өсвөр насныхаа хүүхдийн дэргэд эцэг, эхчүүд архидах нь их байна. Гэр бүл дотроо архи уудаг. Архинаас хамааралтай эцэг, эхтэй хүүхдүүдийн түгшүүрийн төвшин их байдаг. Суурь төвшин үүсээд ирэхээр хүүхдүүд хичээлдээ анхаарал нь сайн төвлөрдөггүй, найз нөхдөөсөө зайгаа барьж эхэлдэг. Үүнээс болж сэтгэл санааны дарамттай, байнгын стресстэй болдог. Энэ бүх зүйлс монгол хүүхдийн ирээдүйн хөгжилд маш их сөрөг нөлөөтэй байна гэдгийг судалгааны үр дүн харуулсан.

Ц.Алтанзаяа: Хүүхэд хамгааллын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

/ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил хамгааллын газрын дарга/

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 2016 оны дөрөвдүгээр улиралд Монголд үйл ажиллагаа явуулдаг асрамж, халамжийн газарт хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын стандарт хангах чиглэлээр шалгалт хийсэн. Шалгалтаар 32 асрамж үйл ажиллагаа явуулж байгаа нь гарсан. Үүнээс гурав нь улсын, үлдсэн нь хувь болон олон улсын шинж чанартай асрамжийн газар байсан. Мөн бид шалгалтынхаа хүрээнд МУБИС-ийн багш нартай хамтарч хүүхдийн хөгжлийн давуу чанарын үнэлгээг хийсэн.

Энэ судалгаанд 10-14 настай өсвөр насны хүүхдүүдийг хамрууллаа. Асрамжийн газарт амьдарч байгаа өсвөр насны хүүхдүүдийн хөгжил, оролцоо, төлөвшлийг бусад хүүхдүүдийнхтэй харьцуулж судалсан. Судалгаанаас өсвөр насны хүүхдийн хүмүүжилд хөгжлийн орчин, нийгмийн оролцоо, идэвх, багш сурган хүмүүжүүлэгчдээс их зүйлийг шаардаж хүлээж байдаг нь харагдсан. Бид цаашид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхэд хамгааллын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Ш.Батдэлгэр: Хүүхдүүд эрүүл орчинд амьдарч чадахгүй байна

/Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн/

-Хар тугалга хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа сэтгэн бодох чадвар, ой тогтоолтод муугаар нөлөөлдөг. Судалгааны дүнгээс үзэхэд хүрээлэн байгаа орчны хөрс, ус, агаарын хар тугалга хүүхдийн өвчлөлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн судалгааны дүн гарсан. Харин цусанд агуулагдах хар тугалгын агууламж нь ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээнээс илүү байна гэсэн судалгаа манай монгол хүүхдүүдэд хийгдсэн.

Тэр дундаа Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн цусан дахь сахарын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү байсан. ДЭМБ-аас хүүхдийн цусанд 5 мкг/дп хар тугалга байвал хортой гэж үздэг. Харин манай улсын хүүхдүүдийн цусанд дунджаар 16-19 мкг/дп байгаа юм. Тэр дундаа гэр хорооллын хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын агууламж их байсан. Эдгээр хүүхдүүдийн амьдардаг хашаанд нь гарааш, нүүрснээс гардаг үнсэнд тодорхой хэмжээгээр хар тугалга агуулагддаг. Энэ бүхэн хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үндэс нь болдог.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
В.Путины бас нэг “дайсан”...
Коммунистуудад ээлтэй дүүргүүд

Хүүхдийн асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлэв

Батзаяа 2017-02-09

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах