• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Академик боловсролыг эрхэмлэгч АШУҮИС-ийнхан

Монгол Улсын анагаахын боловсролын салбарт томоохон ажлыг өрнүүлэн, анагаахын боловсролын салбарын зүг чиг болон яваа байгууллага бол Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль билээ. Тэгвэл бид тус сургуулийн үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар дэд захирлуудтай нь цөөн хором ярилцлаа.

Н.Сүмбэрзул: Бид сургалтын хөтөлбөрөө шинэчилж, дэлхийн анагаах ухааны сургалттай хөл нийлүүлэн алхана

/АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал/

-Сүүлийн үед танай сургуульд томоохон бүтээн байгуулалтын ажлууд нэлээд өрнөж буй. Түүнээс гадна сургалтын агуулга, хөтөлбөрийн хувьд ямар ажил хийв. Энэ талаар сонирхуулахгүй юу?

-Би энэ сургуульд 1990 оноос хойш ажиллаж байна. Тэгэхээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль хэмээх өрх айлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил болон сургалтын өөрчлөлтийг бүгдийг нь сайн мэдэх хүний нэг л дээ. Манай сургууль эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг улсын сургууль. Нөгөө талаасаа анагаахын дээд боловсрол олгодог салбарын хамгийн том байгууллага юм. Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний 90 гаруй хувийг АШУҮИС бэлтгэсэн байдаг. Эндээс харахад, манай сургуулийн үйл ажиллагаанаас эрүүл мэндийн салбарын өнгө төрх тодорхойлогдож байна гэж хэлж болох юм. Тиймээс бид эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон сургалтын чанарыг сайжруулах зорилтыг олон жил тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд олон төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээний ажлыг хийлээ. Бид сүүлийн үед  хөтөлбөрийн шинэчлэлийг нэлээд эрчимтэй хийсэн. Яагаад гэвэл боловсролын хөтөлбөр гэдэг зогсонги зүйл биш. Үргэлж хувьсан шинэчлэгдэж байдаг. Тиймээс ч ЮНЕСКО-гийн олон улсын боловсролын стандарт ангиллыг БСШУСЯ оруулж ирсэн. Энэ дагуу бид үйл ажиллагаагаа явуулж, сургалтын шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, оюутан болон ажилтнуудаа өсч, дэвжихэд нь тусалдаг. Энэ дундаа бид хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийг нэлээд анхаарсан. Ингээд бид “2+4” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, эхлээд анагаахын суурь боловсролыг хоёр жилийн хугацаанд судлаад дараа нь эмнэлзүйн хичээлээ үздэг  системд орсон. 2016 оны зун эхний суурь боловсролын дамжааны төгсөлтийн оюутнууд мэргэшихийг хүссэн чиглэлээрээ сонгон суралцаж байна. Үүнтэй адил био анагаах, нүүр ам судлал, эмзүй, нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ч шинэчлэлүүд хийгдсэн. Мөн бид төгсөлтийн дараах сургалт буюу та бүхний сайн мэддэг резидент эмч бэлтгэх сургалтдаа хөтөлбөрийн шинэчлэл хийлээ. Ер нь бидэнтэй хамтарч ажилладаг гадаадын их дээд, сургуулийн хөтөлбөр болон сургуульдаа хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээс харж байхад тухайн хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнууд ямар ур чадвар зээмших, юуг мэддэг болох, ямар хандлагатай байхыг тодорхойлсон баримт бичгүүд байдаг. Тиймээс бид тэр баримт бичгийг өнгөрсөн жил боловсруулж, Оюуны өмчийн газраар батлуулсан. Тэгэхээр манай сургуулийн сургалтын үйл ажиллагаа үр дүнд суурилсан буюу цогц чадамж руу чиглэсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид бүх зүйлийг заах биш, энэ хүмүүс төгсөөд юу хийж чаддаг байх юм гэдэгт чиглэсэн сургалтыг явуулж байгаа юм. Нөгөө талаас оюутнуудынхаа сонгон суралцах, бие даан суралцах боломжийг нэлээд нээж өгч, либераль тал руугаа явж байна.

-Танай сургуулийн зорилтыг хүн бүхэн мэдэж байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгэхээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлууд чинь олны өмнө нээлттэй байдаг. Ер нь 100 шилдэг сургуульд орох зорилтдоо хүрэхийн тулд ямар ажлыг хийж байна вэ?

-Бид Ази, номхон далайн баруун эргийн бүсийн 100 шилдэг сургуулийн нэг болно гэдэг том зорилт тавьсан. Тиймээс ч бидэнд хийх ажил олон байна. Нэгдүгээрт, бид энэхүү зорилтдоо хүрэхийн тулд хүссэн хүсээгүй сургалтын орчноо сайжруулах шаардлага гарч ирсэн. Тухайлбал, номын сангийн хүрэлцээг сайжруулах, дадлага хийх сургалтын эмнэлэгтэй болох гэх мэтчилэн олон шаардлагууд байсан. Гэхдээ бид энэ хүрээнд тодорхой ажлыг хийж, нэлээд ахиц дэвшил гарлаа. Манай сургуулийн шинэ номын сан ашиглалтад орсноор оюутнуудад номын сан хүрэлцдэггүй байсан асуудал шийдэгдсэн. Номын сан маань өнгөрсөн жил Монгол Улсын хамгийн эко шийдэлтэй тэргүүний номын сан гэсэн гэрчилгээг авсан.

-Одоогийн хууль эрхзүйн байдл­аас шалтгаалаад анагаах­ын оюутнууд практик тал дээр дутуу байх шиг санагддаг?

-Анагаахын төгсөгчдөд практик дээр гардан хийх ур чадварыг эзэмшүүлэх нь маш чухал. Тиймээс ч бид оюутнуудаа эмнэлгүүдэд маш их дадлага хийлгэдэг. Яах вэ, одоогийн хууль эрхзүйн байдлаас шалтгаалаад манай оюутнууд шууд хүнд үзлэг хийх эрх нь байдаггүй. Гэхдээ бид энэ асуудлыг шийдэж байна. Жишээлбэл, ур чадварын төвийг шинээр сургалтдаа нэвтрүүллээ. Ялангуяа өнгөрсөн жил зургаан өрөө бүхий ур чадварын төвийг шинээр байгуулсан. Дотор, мэс засал, эх барих, хүүхэд зэрэг төвийг байгуулсан. Энэ төвд оюутнууд практик дээр гарахаас өмнө үзлэгийг хэрхэн хийх, яаж оношлох, яаж чагнах вэ гээд бүх зүйлийг хийж сурсны дараа өвчтөнд үзлэг хийх чиглэлийг нэвтрүүлсэн. Энэ бол сургалтын чиглэлээр хийсэн бас нэг инноваци юм. Тэр төвд оюутнуудаас гадна мэргэжил эзэмшсэн эмч нар маань ч ирж сургалт хийдэг. Маргаашийн хагалгааг бид яаж хийх вэ, дурангийн хагалгаа хийх бол гараа хэрхэн зүгшрүүлэх зэргээр төгсөлтийн дараах сургалтын эмч нар ч хичээллэдэг.

-Анагаахын салбарт ажиллагс­дын 90 гаруй хувийг танай сургууль бэлтгэж байна. Сүүлийн үед дипломтой ажил­гүй­чүүд ихсэх боллоо гэж ярьж байна. Танай сургуул­ийн хувьд энэ тал дээр төгсөгчид­тэйгөө хамтарч ажиллах зүйл байдаг уу?

-Бид резидент эмч нарыг ажлын байртай болгох тал дээр олон улсын байгууллагатай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, манай шүдний сургуулийн дэргэд эмнэлэг барьсан. Ирэх сард бүрэн ашиглалтад орохоор бэлтгэл ажлууд хийгдэж байна. Тэр эмнэлэгт манай резидент эмч нар ажиллах боломжийг бүрдүүлсэн. Урьд нь эмч нар л хүнээ үзнэ. Резидентүүд хүн үзэх боломж хязгаарлагдмал байсан. Тэгэхээр бид энэ боломжийг  нээж өгч байгаа юм. Энэхүү эмнэлэг маань ашиглалтад орохоор манай резидент эмч нар хүнээ үзээд өөрсдөө тодорхой хэмжээний орлого олоод, цалинжаад явах боломжтой болно. Мөн Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад тасралтгүй хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөрийн нэг нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” юм. Одоогийн байдлаар зургаа дахь хөтөлбөр нь хэрэгжиж байгаа байх. Түүний нэг нь дүүргийн жишиг эмнэлэг байгуулах бөгөөд эмнэлэг нь Сонгинохайрхан дүүрэгт баригдана. Бид тус эмнэлэгт ажиллах 12 эмчийг гурван жилийн сургалтаар бэлтгэж байна. Ингэснээр тухайн эмч нар илүү мэргэшиж, гаршина гэсэн үг. Яах вэ, ганц манай сургууль бэлтгэж байгаа юм биш л дээ. Эрүүл мэндийн хөгжлийн төв ч бэлтгэж байгаа. Бидний гол зорилго бол олон улсын жишигт нийцсэн хөтөлбөрөөр эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэж өгөх юм. Энэ дагуу хүмүүсээ бэлтгээд явж байна. Мөн олон улсын кибер их сургууль байгуулагдсан. Хөдөө, орон нутагт байгаа эмч, мэргэжилтнүүд ажиллангаа онлайнаар сургалт аваад мэргэжил дээшлүүлэх боломжтой. Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын санхүүжилтээр зайны сургалтын төвийг байгуулж, төрөл бүрийн мобайл апплейкэшнийг хөгжүүллээ. Манай оюутнууд болон багш, эмч нар онлайнаар тодорхой мэдээллээ авах боломж бүрдсэн. Энэ мэтчилэн бид үргэлж хөтөлбөрийн шинэчлэлийг хийж байна.

Д.Даваадорж: Их сургуулийн нэгдсэн эмнэлэг маань III шатлалын эмнэлгийн үйлчилгээг үзүүлдэг

/АШУҮИС-ийн их сургуулийн нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал/

-Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг шинэхэн байрандаа ороход тун ойртож байна. Үүнтэй зэрэгцээд сургалтын нэгдсэн эмнэлгээ хүлээж авах, түүнд бэлтгэх зэрэг ажил танай сургуулийн багш, эмч мэргэжилтнүүдийн нуруун дээр буй. Ер нь бэлтгэл ажил хэр жигдэрч байна вэ?

-2013 онд бид Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн судалгааны төслийн ажлыг амжилттай дуусгаад, сургалтын эмнэлгийн барилгын ажил амжилттай эхэлсэн. Бид 2018 оны долдугаар сарын 1-нд орчин үеийн багаж, тоног, төхөөрөмжтэй эмнэлгийн барилгыг хүлээж авах юм. Энэхүү орчин үеийн шинэ сургалтын эмнэлэг нээгдсэнээр нийслэл болон Монгол Улсын хэмжээнд гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээг ард түмэнд үзүүлэх боломж нээгдэнэ. Уг эмнэлэг нь эмнэлгийн үйлчилгээнээс гадна төгсөлтийн дараах сургалтын том төв болно. Ер нь эрдэм шинжилгээний том судалгааны төв гэж ойлгож болно. Одоогийн байдлаар барилгын үйл ажиллагаа тогтвортой явагдаж, багаж, тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байна. Мэдээж үүнтэй зэрэгцээд орчин үеийн стандартад нийцсэн тоног, төхөөрөмжтэй эмнэлэгт ажиллах эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай. Тиймээс бид Япон улсын ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран сургалтын нэгдсэн эмнэлэгт ажиллах сургуулийн багш нар болон эмнэлгийн ажилтнуудыг сургаж байна. Тухайлбал, манай улсад шаардлагатай байгаа нарийн мэргэжлийн мэс заслын сургалт болон эмнэлгийн удирдлага зохион байгуулалт зэрэг олон сургалтыг явуулж байгаа. Бид шинэ эмнэлгээ Японы менежменттэй орчин үеийн сургалтын том эмнэлэг болгохоор зорьж байгаа юм. Энэ бол манай эмнэлзүйн ажлын нэг хэсэг.

-Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг ес дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд эмч, мэргэжилтнүүдээ чадавхижуулах, эмнэлгийн цаг хүрээг өргөтгөх тал дээр олон ажил хийсэн байх?

-Манай их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлэг 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Бид сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд магадлан итгэмжлүүллээ. Эрүүл мэндийн даатгалд хэвтэн эмчлүүлэх хэсэг нь орсон. Мөн  өнгөрсөн оны долдугаар сард ЭМЯ-аас нэгдсэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан. Ингэснээр бид Монгол Улсын хэмжээнд мэдрэл, мэс засал, дотор, хүүхэд, гэмтэл, уламжлалт зэрэг долоон чиглэлээр үйл ажиллагаа үзүүлэх бүрэн боломжтой болсон. Манай сургалтын нэгдсэн эмнэлэгт БНСУ-ын зургаан профессор, Япон болон Солонгосын хоёр эмнэлгийн ажилтан ажилладаг. Мөн манай эмнэлэгт Монгол Улсын хэмжээн дэх хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт хийгддэг мэс заслыг амжилттай хийж байна. Бид Солонгосын зургаан профессорын туршлага болон залуу эмч, мэргэжилтнүүдийн идэвх чармайлтаас хамаараад шинэ технологиудыг нэвтрүүллээ. Тухайлбал, дурангийн аргаар дэлүү, гэдэс, бөөрний дээд булчирхай тайрах, цөсний хүүдий авах болон эмэгтэйчүүдийн зарим мэс заслыг хийж байна. Мөн артер, венийн судасны залгаасуудын хагалгааг ч хийдэг. Үүнтэй холбогдуулан шинэ эмнэлгийн байранд орохоороо бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийх саналыг дэвшүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Энэ мэтчилэн хийж буй олон ажил бий.

-Сүүлийн үед иргэдийн дунд үс уналт маш ихэссэн шүү дээ. АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлэг үс суулгах ажилбарыг хийхээр төлөвлөж байгаа гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?

-Тийм. Бид энэ жил бололцоотой бол үс шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Ер нь манай их сургуулийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж байна. Өнгөрсөн жилд гэхэд 18 мянган хүнд үйлчилсэн байна. Мөн сургуулийн Эрүү нүүрний эмнэлгийн үйл ажиллагаа сайжирч 17 мянга гаруй хүнд үйлчиллээ.

Б.Мөнхбат: Багш нарын эрдэм, шинжилгээний бүтээл дэлхийн анагаах ухааны салбарт хүчтэй байр суурь эзэлж байна

/АШУҮИС-ийн Эрдэм, шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал/

-АШУҮИС-ийн гол амин сүнс нь эрдэм, шинжилгээ, хөгжлийн бодлого байдаг. Ялангуяа багш нарын эрдэм шинжилгээний ажлыг дэмждэг гэдгээрээ илүү онцлогтой шүү дээ. Энэ тал дээр ямар ажлыг хийж, хэрэгжүүлэв?

-Манай сургууль Монгол Улсын хэмжээнд эрүүл мэнд, анагаах ухааны салбарт академик үйл ажиллагаа явуулдаг төв байгууллага. Манай сургууль дээд боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна улсын хэмжээнд анагаахын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээний ажлын гол цөмийг гүйцэтгэдэг. Тэгэхээр АШУҮИС-ийн нийт эрдэмтэн, багш нарын 43 хувь нь анагаах ухааны докторын зэрэгтэй байдаг. Энэ утгаараа манай багш нар анагаах эрдмийг оюутнуудад зааж, сургахаас гадна салбарынхаа тулгамдаж буй асуудлыг гаргаж ирэх эрдэм, шинжилгээний ажил хийдэг. Цаашилбал, анагаахын салбарт ямар шинэ технологи, инновацийг нэвтрүүлэх вэ гэдэгт салбараа манлайлан ажилладаг. Тэгэхээр энэ утгаараа АШУҮИС бол дээд боловсролын төв байгууллагаас гадна эрдэм шинжилгээний төв байгууллага юм. Энэ асуудлыг тодорхой тоо баримттайгаар хэлье. Тухайлбал, манай сургуульд 600 гаруй багш ажилладаг. Энэ бол манай их сургуулийн хүний нөөцийн чадавхийг харуулж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, нийт багш нарын маань 43 хувь нь анагаахын салбарт тодорхой эрдэм, шинжилгээний ажил хийж гүйцэтгэсэн арвин туршлагатай эрдэмтэд байгаа нь үүнийг нотолж байгаа юм. Ер нь багш нарын маань эрдэм, шинжилгээний бүтээлийн ажил жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, манай багш нар 2014 оны байдлаар эрдэм, шинжилгээний 1600 гаруй бүтээлийг туурвисан. Эдгээрээс олон улсын өндөр чансаатай сэтгүүлд 30 гаруй бүтээл хэвлэгдсэн. Харин өнгөрсөн жилийн байдлаар манай сургуулийн багш нар эрдэм шинжилгээний 2300 бүтээл хийж, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд 57 бүтээл нь нийтлэгдлээ. Олон улсын нэр хүндтэй эрдэм, шинжилгээний сэтгүүлд өндөр чансааны шалгуур үзүүлэлт гэж байдаг л даа. Манай багш нарын чансааны үзүүлэлтийн оноо 173-д хүрсэн. Үүнээс манай эрдэмтэн, багш нарын бүтээл зөвхөн Монгол Улсын анагаах ухааны салбарт төдийгүй дэлхийн анагаах ухааны салбарт хүчтэй байр суурь эзэлж байгаа нь харагдаж байгаа юм. 

-Багш нарын эрдэм, шинжил­гээний ажлыг баялаг болгох тал дээр нэлээд ажил хий­сэн. Одоогоор хэчнээн гараа­ны компани ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед  дэлхий нийтийн хандлага эрдэмтэн, судлаачдын мэдлэгийг баялаг болгоход чиглэж байна. Мэдлэгийг баялаг болгоно гэдэг нь эрдэмтдийн эрдэм, шинжилгээний ажил бүтээгдэхүүн болон зах зээлд худалдаалагдаж, эдийн засгийн эргэлтийг үүсгэж байна гэсэн үг. Энэ тал дээр манай сургуулийн удирдлагууд анхаарч, дэргэдээ гарааны компани байгуулсан. Манай гарааны компаниуд маш амжилттай ажиллаж байна. Заримаас нь дурьдвал, “MON-HP” гэж оношлуурын үйлдвэр байдаг. Энэ үйлдвэр маань хеликобактерын оношлуурыг гаргаж ирсэн. Ингэснээр Монгол Улсын хүн амын дунд өвчлөл их байгаа хеликобактерыг эрт илрүүлэх боломж бүрдсэн. Мөн “Өөжин Мед” компани бий. Энэхүү компани хиймэл үр тогтоолтоор үргүйдлийг эмчлэх аргыг Монгол Улсын эмнэлзүйн салбарт анх нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар “Өөжин Мед” эмнэлэг 100 гаруй эхэд үр шилжүүлэн суулгаж, 53 хүүхэд эсэн мэнд төрөөд байна. Мөн одоогийн байдлаар “Өөжин Мед” эмнэлгийн хяналтад 170 гаруй жирэмсэн ээж байна. Энэ мэтчилэн зургаан гарааны компани амжилттай ажиллаж байгаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр
Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Байнгын хороо
  • •Ипотекийн зээл
  • •Фото мэдээ
  • •Улсын Онцгой Комисс
  • •Яам, Агентлаг
  • •E-Sport
  • •Нийслэл
  • •Уул уурхай
ХУРААХ
Тарагтай боов - Дуучин П....
АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн гэр...

Академик боловсролыг эрхэмлэгч АШУҮИС-ийнхан

Батзаяа 2017-01-24

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр
Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна
Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

8 цагийн өмнө өмнө

Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нэгдлээ

8 цагийн өмнө өмнө

Шүүгч Л.Галбадарын “тангараг зөрчсөн” байж болзошгүй үйлдлүүдийг Сахилгын хороогоор шүүлгэнэ

8 цагийн өмнө өмнө

Г.Дамдинням Засгийн газартайгаа зам нийлэхгүй байна

8 цагийн өмнө өмнө

С.Наранцогт, М.Чинбат нарыг дэмжиж, П.Дэлгэрнаранг өөрийнх хүсэлтээр чөлөөлөв

9 цагийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

9 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

1 өдрийн өмнө өмнө

Денвер Наггетс нэмэлт цагт Хьюстон Рокетс багийг хожлоо

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

1 өдрийн өмнө өмнө

Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

1 өдрийн өмнө өмнө

Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна

1 өдрийн өмнө өмнө

Орон сууцны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 12.7 хувь өсжээ

1 өдрийн өмнө өмнө

Газар доогуурх хамгийн урт, хамгийн гүн автозамын туннелийн явц 50 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

Нүхэн гарц төслийн 3-р байршилд туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж гүйцэтгэлээ

1 өдрийн өмнө өмнө

Завхан аймагт 3,6 магнитудын газар хөдлөлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улс энэ сард 219400 тонн шатахуун импортолно

1 өдрийн өмнө өмнө

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Лейкэрс улирлын 18 дахь хожлоо байгууллаа

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

2 өдрийн өмнө өмнө

Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрыг нээлттэй хувьцаат компани болгоно

2 өдрийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

2 өдрийн өмнө өмнө

Ипотекийн зээлийн мэдээллээ хэрхэн шалгах вэ

2 өдрийн өмнө өмнө

Салсан найз охин нь хувийн мэдээллийг нь ашиглан аппликэйшнээс зээл авчээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр тэгш, сондгой дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцоно

2 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

САНАЛ БОЛГОХ
2025-12-11 өмнө

МИК 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

2025-12-12 өмнө

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

2025-12-12 өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

2025-12-14 өмнө

Фото сурвалжилга: Хотын нэг өдөр

2025-12-12 өмнө

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

2025-12-12 өмнө

Компаниудад хугацаатай үүрэг өгснөөр бүх сумдад шатахуун нийлүүлжээ

2025-12-12 өмнө

"The Mongolz" баг "Team Vitality" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

2025-12-11 өмнө

Дүүжин замын тээвэр төслийг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2025-12-12 өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

2025-12-10 өмнө

Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ

2025-12-12 өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

2025-12-11 өмнө

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2025-12-12 өмнө

Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

2025-12-12 өмнө

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

2025-12-11 өмнө

Наадмын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард сонгон шалгаруулна

2025-12-13 өмнө

3 жилийн хугацаанд 1000 нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

2025-12-12 өмнө

УОК-ын шуурхай хуралдаанаар 21 аймгийн удирдлагад чиглэл өглөө

2025-12-10 өмнө

Оюу толгой дахь эрх ашгийн “трио” ба “Рио Тинто”-гийн нео-импераилизм

2025-12-14 өмнө

Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна

2025-12-10 өмнө

Аи-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал

2025-12-14 өмнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж байна

2025-12-11 өмнө

Г.Лувсанжамц: Баялаг бүтээгчдэд энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөх вэ

2025-12-11 өмнө

Б.Пүрэвдорж: Яамнаас өгч байгаа импортын зөвшөөрөлд чинь авлигал байгаа юм биш үү

2025-12-11 өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

2025-12-11 өмнө

Н.Алтанхуяг: Зураг төслөөс авлигал эхэлдэг

2025-12-10 өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Нэг цэгийн үйлчилгээ” ажиллаж эхэллээ

2025-12-11 өмнө

Сан Антонио Спөрс ЛА Лейкэрсийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

2025-12-11 өмнө

Ч.Номин:Жилд 2-3 өдрийг амралт болгосноор 1 хувийн бүтээмжээ алдаж байна

2025-12-13 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр

2025-12-11 өмнө

Улсын II төв эмнэлэг амьд донороос бөөр шилжүүлэн суулгана

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах