• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ажлаа хийж чадахгүй байж битгий самраад бай

“Миний үеийн эмч нарыг сургуулиа төгсөөд хөдөө, орон нутагт ирж байхад буюу 1966, 1967 онд хөдөө сумдын малчин эхчүүдийн 30-50 хувь нь л эмнэлэгт төрж байсан юм. Ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан ажил улс орон даяар хүчтэй өрнөж сумдын эмнэлгүүдийг машин унаатай болгосноор удалгүй эхчүүдийг 100 хувь эмнэлэгт төрүүлж төрөхийн хүндрэл эхийн болон нялхсын эндэгдлийг  бууруулж цэвэр өсөлт эрс нэмэгдэж халдварт өвчний гаралт ч  буурч, тэмбүү өвчин бараг устах тийшээ хандаж  билээ. Эрүүл мэндийн байгууллагын ажил сайн байсан тэр үед сайд нь ч сайд шиг сайдууд ажиллаж байсан даа.

Г.Туваан, Б.Дэмбэрэл, С.Шаадай, Д.Ням-Осор нарын үед хүн амын эрүүл мэндийн гол гол үзүүлэлт урьд хожид үзэгдээгүй амжилтад хүрсэнийг түүх гэрчилнэ. Түүнээс хойш төр нийгэм солигдлоо ч гэсэн эмнэлэг анагаах ухааны талаар тавьсан зорилт нь нэгэнт л хүнийг эрүүл байлгах, өвчин эмгэгээс сэргийлэх, хөдөлмөрийн чадвараа алдалгүй өндөр наслуулах, халдварт өвчнүүдийг бууруулах гээд өмнөө тавьсан зорилт нь ижилхэн болохоор энэхүү ажил улам сайжрах ёстой гэж эмч мэргэжилтэн бид үздэг” хэмээн Монгол Улсын Хүний гавьяат эмч Б.Морх гуай ярьж байсан нь эдүгээ ч тод санагдаж байна.

Тэгвэл үүнээс хойш буюу зах зээлийн системд шилжсэнээс хойш эдүгээг хүртэл эрүүл мэндийн салбар тухайн үеийн пүүс компаниудын нэгэн адил дампуурч, өнөөдөр элгээрээ хэвтчихээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Бүр өвчиндөө дарлуулсан ард түмэн хэлэх үггүй болтлоо аргаа барж буй.

Угтаа Эрүүл мэндийн сайд бол эрүүл мэндийн салбар, байгууллагуудынхаа уураг тархи, нүд чих, алсын хараа нь болж, төрөөс өгсөн төсвийг үр ашигтай, шаардлагатай газар нь онож зарцуулах, оношлогоо эмчилгээ урьдчилан сэргийлэх хамгийн дэвшилттэй арга барилыг өөрийн улсын эмнэлэгтээ нэвтрүүлэх, хөдөө орон нутагт эмнэлгийн үйлчилгээ ямар байгааг өөрийн нүдээр үзэж, эмч мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож мэдээлэл авсанаар хаана ямар барилга байгууламж, тоног төхөөрөмж машин унаа, эм бараа хэрэгтэй байгаа, хөдөө сумдад эмчийн хүрэлцээ одоо болтол яагаад хангагдахгүй байгаа зэргийг  зохицуулж байх үүрэгтэй байлтай.

Гэтэл энэ үүргээ умартсан Эрүүл мэндийн сайд нар солигдох бүртээ өөрийн талын хүнийг өнөөх эмнэлгийн байгууллагууддаа даргаар тавьж, халаа сэлгээ хийж, арай гэж тогтворжих гэж буй байгууллагыг “самарч” орхидог л ажил хийдэг боллоо. Шинээр томилогдсон дарга нар мэдээжийн хэрэг өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлэх нь дамжиггүй. Ингээд л шат шатны эмнэлгүүд шинэ даргын нүүр үзэж, даргадаа таалагдаагүй чадварлаг эмч нар “лааз өшиглөх” нь бий. Тэгвэл он гарахын өмнөхөн хэд хэдэн томилгоо хийж, амаржих газруудын дарга нарыг сольсон байна.

Одоогоор хоёр, гуравдугаар амаржих газар буюу нийслэлийн Хүрээ, Амгалан амаржих газрын дарга нарыг томилчихсон юм байх. Тодруулбал, Хүрээ амаржих газрын дарга Б.Оюунхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгчээр Ж.Оюунцэцэг гэдэг хэл аманд орооцолдож, АТГ-ын шалгалтад бүдэрч байсан хүнийг томилсон бол Амгалан амаржих газрын дарга Д.Бат-Очирын оронд Ц.Батболд гэдэг хүнийг томилсон байна.

Мэдээжийн хэрэг тэд эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай боловч яг жирэмсэн эхийг төрүүлж, эх барьж байсан хүмүүс биш гэж цаагуур чинь яриад эхэлчихжээ. Бүр зарим нэг мэргэжлийн хүмүүс “Төрөхийн дарга нар амьдралдаа хүн төрүүлж үзээгүй, хотын төрөх эмнэлэгт ажиллаж үзээгүй хүмүүс болсон гэж ойлгоод байна” хэмээн бичсэн байх юм. Түүгээр ч барахгүй “Германд төрөх эмнэлгийг мэргэжлийн бус хүн удирдсан бол гэмт хэрэг гэж үздэг юм” гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ.

Яадаг ч байсан, огт мэргэжлийн бус хүн тавиагүй нь лавтай. Харин тэр хүн төрүүлж, гардан эх барьж үзээгүй байдаг нь л юу юм гэхээс. Тэгэхдээ өөрөө зовлонг нь мэддэг хүн тухайн байгууллагад ажиллаж буй эмч, ажилчдынхаа зовлон жаргалыг ойлгох хэрэгтэй гэдэг утгаараа л үүнийг бичсэн байх. Ер нь ч тэгээд элгээрээ хэвтчихээд байгаа эрүүл мэндийн салбарыг үндсээр нь л өөрчилдөггүй юм бол хэдэн эмнэлгийн даргыг ээлжилж солиод эрүүл мэндийн салбар өндийнө гэдэг ч үлгэр биз дээ. Үнэндээ эрүүл мэндийн салбар бол мэргэжлийн бус хүнээр жолоодуулсан нисэх онгоц л гэсэн үг болоод байна шүү. Хэзээ ч сөнөж мэдэхээр л байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Нийслэл
  • •Байнгын хороо
  • •Эрүүл мэнд
  • •Бөхийн төрлүүд
  • •Боловсрол
  • •Сагсанбөмбөг
  • •Сурвалжлага
  • •Халуун сэдэв
  • •Сонгууль
ХУРААХ
NBA-ын өнөөдрийн шилдэг 10 (17.01.05)
Жолоо барих эрхийг нь таван...

Ажлаа хийж чадахгүй байж битгий самраад бай

Даваахүү 2017-01-06
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Ажлаа хийж чадахгүй байж битгий самраад бай

“Миний үеийн эмч нарыг сургуулиа төгсөөд хөдөө, орон нутагт ирж байхад буюу 1966, 1967 онд хөдөө сумдын малчин эхчүүдийн 30-50 хувь нь л эмнэлэгт төрж байсан юм. Ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан ажил улс орон даяар хүчтэй өрнөж сумдын эмнэлгүүдийг машин унаатай болгосноор удалгүй эхчүүдийг 100 хувь эмнэлэгт төрүүлж төрөхийн хүндрэл эхийн болон нялхсын эндэгдлийг  бууруулж цэвэр өсөлт эрс нэмэгдэж халдварт өвчний гаралт ч  буурч, тэмбүү өвчин бараг устах тийшээ хандаж  билээ. Эрүүл мэндийн байгууллагын ажил сайн байсан тэр үед сайд нь ч сайд шиг сайдууд ажиллаж байсан даа.

Г.Туваан, Б.Дэмбэрэл, С.Шаадай, Д.Ням-Осор нарын үед хүн амын эрүүл мэндийн гол гол үзүүлэлт урьд хожид үзэгдээгүй амжилтад хүрсэнийг түүх гэрчилнэ. Түүнээс хойш төр нийгэм солигдлоо ч гэсэн эмнэлэг анагаах ухааны талаар тавьсан зорилт нь нэгэнт л хүнийг эрүүл байлгах, өвчин эмгэгээс сэргийлэх, хөдөлмөрийн чадвараа алдалгүй өндөр наслуулах, халдварт өвчнүүдийг бууруулах гээд өмнөө тавьсан зорилт нь ижилхэн болохоор энэхүү ажил улам сайжрах ёстой гэж эмч мэргэжилтэн бид үздэг” хэмээн Монгол Улсын Хүний гавьяат эмч Б.Морх гуай ярьж байсан нь эдүгээ ч тод санагдаж байна.

Тэгвэл үүнээс хойш буюу зах зээлийн системд шилжсэнээс хойш эдүгээг хүртэл эрүүл мэндийн салбар тухайн үеийн пүүс компаниудын нэгэн адил дампуурч, өнөөдөр элгээрээ хэвтчихээд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Бүр өвчиндөө дарлуулсан ард түмэн хэлэх үггүй болтлоо аргаа барж буй.

Угтаа Эрүүл мэндийн сайд бол эрүүл мэндийн салбар, байгууллагуудынхаа уураг тархи, нүд чих, алсын хараа нь болж, төрөөс өгсөн төсвийг үр ашигтай, шаардлагатай газар нь онож зарцуулах, оношлогоо эмчилгээ урьдчилан сэргийлэх хамгийн дэвшилттэй арга барилыг өөрийн улсын эмнэлэгтээ нэвтрүүлэх, хөдөө орон нутагт эмнэлгийн үйлчилгээ ямар байгааг өөрийн нүдээр үзэж, эмч мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсож мэдээлэл авсанаар хаана ямар барилга байгууламж, тоног төхөөрөмж машин унаа, эм бараа хэрэгтэй байгаа, хөдөө сумдад эмчийн хүрэлцээ одоо болтол яагаад хангагдахгүй байгаа зэргийг  зохицуулж байх үүрэгтэй байлтай.

Гэтэл энэ үүргээ умартсан Эрүүл мэндийн сайд нар солигдох бүртээ өөрийн талын хүнийг өнөөх эмнэлгийн байгууллагууддаа даргаар тавьж, халаа сэлгээ хийж, арай гэж тогтворжих гэж буй байгууллагыг “самарч” орхидог л ажил хийдэг боллоо. Шинээр томилогдсон дарга нар мэдээжийн хэрэг өөрийнхөө хүмүүсээр багаа бүрдүүлэх нь дамжиггүй. Ингээд л шат шатны эмнэлгүүд шинэ даргын нүүр үзэж, даргадаа таалагдаагүй чадварлаг эмч нар “лааз өшиглөх” нь бий. Тэгвэл он гарахын өмнөхөн хэд хэдэн томилгоо хийж, амаржих газруудын дарга нарыг сольсон байна.

Одоогоор хоёр, гуравдугаар амаржих газар буюу нийслэлийн Хүрээ, Амгалан амаржих газрын дарга нарыг томилчихсон юм байх. Тодруулбал, Хүрээ амаржих газрын дарга Б.Оюунхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ерөнхий эмчийн үүрэг гүйцэтгэгчээр Ж.Оюунцэцэг гэдэг хэл аманд орооцолдож, АТГ-ын шалгалтад бүдэрч байсан хүнийг томилсон бол Амгалан амаржих газрын дарга Д.Бат-Очирын оронд Ц.Батболд гэдэг хүнийг томилсон байна.

Мэдээжийн хэрэг тэд эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай боловч яг жирэмсэн эхийг төрүүлж, эх барьж байсан хүмүүс биш гэж цаагуур чинь яриад эхэлчихжээ. Бүр зарим нэг мэргэжлийн хүмүүс “Төрөхийн дарга нар амьдралдаа хүн төрүүлж үзээгүй, хотын төрөх эмнэлэгт ажиллаж үзээгүй хүмүүс болсон гэж ойлгоод байна” хэмээн бичсэн байх юм. Түүгээр ч барахгүй “Германд төрөх эмнэлгийг мэргэжлийн бус хүн удирдсан бол гэмт хэрэг гэж үздэг юм” гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ.

Яадаг ч байсан, огт мэргэжлийн бус хүн тавиагүй нь лавтай. Харин тэр хүн төрүүлж, гардан эх барьж үзээгүй байдаг нь л юу юм гэхээс. Тэгэхдээ өөрөө зовлонг нь мэддэг хүн тухайн байгууллагад ажиллаж буй эмч, ажилчдынхаа зовлон жаргалыг ойлгох хэрэгтэй гэдэг утгаараа л үүнийг бичсэн байх. Ер нь ч тэгээд элгээрээ хэвтчихээд байгаа эрүүл мэндийн салбарыг үндсээр нь л өөрчилдөггүй юм бол хэдэн эмнэлгийн даргыг ээлжилж солиод эрүүл мэндийн салбар өндийнө гэдэг ч үлгэр биз дээ. Үнэндээ эрүүл мэндийн салбар бол мэргэжлийн бус хүнээр жолоодуулсан нисэх онгоц л гэсэн үг болоод байна шүү. Хэзээ ч сөнөж мэдэхээр л байна.

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

8 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

8 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

8 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

8 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

15 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

15 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

15 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

15 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

15 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

16 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

16 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

16 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

16 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

16 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

16 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

16 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

16 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

2026-09-13 өмнө

Чэндүгийн олон улсын төмөр замын боомт дэлхийг холбосон логистикийн зангилаа болжээ

2026-09-10 өмнө

Найман цагаан мэнгэтэй улаагчин гахай өдөр

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

2026-09-11 өмнө

Сычуаны нүүр хувиргалтаас AI робот хүртэл

2026-09-11 өмнө

"Инээдтэй санагдах зүйлийг бодит болго" буюу Чэндү дэх хүн дүрст роботын хамгийн том төв

2026-09-12 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

2026-09-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-09-11 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар хулгана өдөр

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах