• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.15) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад Улсын Их Хурлын 66 гишүүн ирцтэйгээр эхэлж, Засгийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Нэгдсэн хуралдаанд жилийн төлөвлөгөөний төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хуралдаанд танилцуулав. Монгол Улсын Үндсэн хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-үүдийг Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлттэй уялдуулжээ.

Дунд хугацаанд макро эдийн засаг харьцангуй тогтвортой байх боломж байгаа хэдий ч дэлхий дахинд үүсээд байгаа тодорхой бус байдлын нөлөөгөөр нүүрс, зэс зэрэг манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байгааг тодотгосон юм.

Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд үр дүнд нь ядуурлыг бууруулах юм байна. 2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлнэ хэмээн Л.Гантөмөр сайд танилцууллаа.

Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ гэв.

Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн албан хаагчдын тоог (багш, эмч нараас бусад) 15 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэх юм байна.

Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулахаар төсөлд тусгажээ. Геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэргээр Үндэсний баялгийн санг арвижуулах цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах юм байна.

Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогуудыг хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлт 6.0 хувьд хадгалагдаж, 1 хүнд ногдох ДНБ 8,090 ам. долларт хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурна хэмээн тооцжээ.

Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ хэмээн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав. Бүс нутгийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж, дэд бүтцийг хүртээмжтэй болгож, бүсчилсэн хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгохоор холбогдох арга хэмжээнүүдийг төлөвлөжээ. Шинэ суурьшлын бүс байгуулах ажлыг эрчимжүүлж, дагуул хотуудын хатуу, зөөлөн дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг дэмжих юм байна. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэр, хүнс, худалдаа, эрчим хүч, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлж, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан экспортыг дэмжсэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах замаар бүсийн онцлог, давуу тал, нөөц боломж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлтэй уялдуулан хөгжүүлэх аж.

Ирэх онд хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлэхээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ. 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын чанар, хүртээмж дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөж, 108 сургууль, 95 цэцэрлэгээр нэмэгдүүлж, бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэж, “Хамгийн сайн цэцэрлэг, сургууль-гэрт ойр” хөтөлбөрийг хэрэгжүүлж,  хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгахаар холбогдох зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ. Мөн дотоодын болон олон улсын их дээд сургуулиудын хооронд кредит шилжүүлгийн тогтолцоог боловсронгуй болгож, дотоод, гадаадад докторын түвшинд суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлгийн тогтолцоо бий болгож, дэлхийн шилдэг багш, профессоруудыг Монголд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын чанар, багшийн ур чадвар, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлттэй уялдуулан үнэлгээний системийг сайжруулах юм байна.

“Эрүүл Монгол хүн”-ийг хөгжүүлж, хавдар, зүрх судасны өвчлөлийн эмчилгээний шинэ технологи, туршлагыг нэвтрүүлж, эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлийг хиймэл оюун ашиглан боловсронгуй болгож, ЭМД-ын сангаас санхүүжиж буй тусламж, үйлчилгээний давхардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ гэлээ.

Хүн төвтэй нийгмийн үйлчилгээг нэвтрүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй хөгжлийн цогц үйлчилгээний төвийг аймгуудад байгуулж, зорилтот өрх, хүнийг хөгжүүлэх, чадавхжуулах, бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас төсөлд холбогдох арга хэмжээг тусгасан болохыг Л.Гантөмөр сайд танилцууллаа. Хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг хамгаалах, дэмжих бодлогыг хэрэгжүүлж, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн ур чадварт сургах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах бодлого баримталж, мэдээлэл, харилцаа, технологийн ололтод суурилсан хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл мэдээллийн тогтолцоог хөгжүүлэх төвд нийгмийн үйлчилгээг нэвтрүүлж, өргөжүүлнэ гэв.

Нийгмийн баталгааг хангаж, Чингис хаан Үндэсний баялгийн сангаар (Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан) дамжуулан ирээдүйд хөрөнгө оруулалт хийх эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.

Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Миний сонголт орон нутаг”, “Миний амины орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150,000 айлын орон сууцыг нийслэл болон хөдөө орон нутагт хүртээмжтэйгээр байгуулна. Эдгээр орон сууцны хөтөлбөрийг Монголын аж ахуйн нэгжүүд, монгол хүнээр гүйцэтгүүлэх нь ядуурлыг бууруулах гол хэрэгсэл болно хэмээн үзжээ. Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээр улсын хөгжлийн төлөвлөгөөний төслийн Хүний хөгжлийн бодлогын хүрээнд холбогдох зорилт, арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоох зорилт дэвшүүлж, холбогдох арга хэмжээнүүдийг төсөлд тусгасныг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд үргэлжлүүлэн танилцууллаа.

Шинжлэх ухаан, инновац, хиймэл оюун, дэвшилтэт технологид суурилсан мэдлэг, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогоор дэмжиж, оюуны өмчийн үнэлэмжийг нэмэгдүүлж, Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахаар төлөвлөжээ. Шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний зардлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, ДНБ-ний 0.5 хувьд хүргэж, шинжлэх ухаан, инновац, технологид суурилсан мэдлэгийн эдийн засгийн суурийг бэхжүүлэх шаардлагатай хэмээн үзэж холбогдох төлөвлөгөөг төсөл тусгасан байна. Санхүүгийн салбарын шинэчлэлийг эрчимжүүлж, цахим эдийн засгийн эзлэх хувийг ирэх онд нэмэгдүүлснээр ДНБ-д хиймэл оюуны хувь нэмрийг бодитойгоор өсгөж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чухал хэмээн үзэж, хөгжлийн төлөвлөгөөний төсөлд холбогдох зорилт, арга хэмжээг тусгажээ.

Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дамжин өнгөрөх худалдаа, тээвэр, логистик, үйлчилгээний экспортыг нэмэгдүүлж, хил холболтын төмөр зам, боомт, чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх замаар экспортыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн болохыг Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан юм. Мөн энэ бодлогын хүрээнд нэмүү өртөг шингэсэн уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, үйлдвэрлэлийн салбарт санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, шинэ эх үүсвэрүүдийг бүрдүүлж, банк, санхүү, даатгалын салбарын эрх зүйн орчныг шинэчилж, эрсдэлийн удирдлагыг сайжруулж, гадаадын банкны салбар, нэгж байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Жижиг, дунд, бичил бизнесийг дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлийн бүтээгдэхүүний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт, холбогдох арга хэмжээг мөн ирэх жилийн төлөвлөгөөнд тусгасан байна. Эдийн засгийн бодлогын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлт 6.0 хувьд хүрч, инфляц 7.0 хувь байх боломжтой хэмээн тооцсон байна.

Ирэх жилийн улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх тэргүүлэх бодлогын дөрөв дэх чиглэл нь Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого юм байна. Энэ хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгохоор зорьж байгаа хэмээн Л.Гантөмөр сайд танилцууллаа. Дэвшилтэт технологи, процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх замаар хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, авлигагүй, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгохоор зорилт дэвшүүлж, холбогдох төлөвлөлтүүдийг боловсруулсан гэв. “Хүний эрхийн хөтөлбөр-2”-ыг хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, улсын батлан хамгаалах бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлж, Монгол Улсын тусгаар тогтнол,  аюулгүй байдлыг бататгаж, гадаад харилцааны “нэг цонхны” бодлого баримтлан, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан олон тулгуурт гадаад бодлогыг тууштай баримтлах юм байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр процессын дахин инженерчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний хурд, чанарыг сайжруулж, үр ашиггүй, давхардсан үйлчилгээг халж, цахим шийдлийг нэвтрүүлэх замаар зардлыг бууруулж, зорилтот хүн, хуулийн этгээдэд про-актив хэлбэрээр хүргэхээр дахин инженерчлэх аж. “Төлөвлөлт-Төсөвлөлт-Хяналт үнэлгээ”-ний платформыг хөгжүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн нэгдсэн сан, тогтолцоо, процесс, санхүүжилтийн орчныг сайжруулна гэлээ.

Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлж, хиймэл оюун, орчин үеийн техник, технологид суурилсан зэвсэгт хүчнийг хөгжүүлж, цэргийн аж үйлдвэр, дэд бүтцийг хөгжүүлж, батлан хамгаалах бие даасан байдлыг хангаж, иргэдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах юм байна. Эдгээр зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны засаглалын үзүүлэлт 103-т, авлигын индекс 112-т, шүүхийн индекс 57-д, шударга байдлын үнэлгээ 77-д эрэмбэлэгдэх боломжтой хэмээх тооцооллыг төсөл санаачлагч буюу Засгийн газар хийсэн болохыг нэгдсэн хуралдаанд Тэргүүн шадар сайд танилцуулсан юм.

Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тогтоолын төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгааг дурдсан.

Тэргүүн шадар сайдын танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг ийн танилцуулсны дараа гишүүд жилийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж ирэх жил экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ төлөвлөж байгаагаас бага байх магадлалтай, үүний зэрэгцээ энэ чиг үүргийг голлон хариуцаж, хэрэгжүүлдэг төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хууль журам, төрийн бодлогын дагуу үйл ажиллагаа явуулдаггүй болохыг шүүмжилж байв. Иймд авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг санал хэлсэн. Бүсчилсэн хөгжлийн бодлогын үзэл баримтлалын хүрээнд ирэх оны улсын хөгжлийн төлөвлөгөөнд ажлын байрыг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ туссан талаар Б.Бат-Эрдэнэ гишүүн тодруулахад Л.Гантөмөр сайд хариулахдаа “Бүчилсэн хөгжлийн бодлого нь ядуурлыг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ бодлогоо эцэслэн тодорхойлоход тухайн бүсүүдийн нөөцийн судалгаа, өгөгдөл дутуу байгаа юм. Ерөнхий төсөөлөл л байна, үүнд тулгуурлаж бодитой хөрөнгө оруулалтуудыг татмаар байгаа юм. Хойд бүсийн хувьд нэн тэргүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлаа онилж ажиллана. Ингэж чадвал 3000-4000 ажлын байр дагаад бий болох юм. Түүнчлэн хойд бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, 4 улирлын үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлэх зэрэг төлөвлөлтүүдийг хийгээд байна” гэв. Хойд бүсийн аялал жуулчлалыг дэмжих, үйл ажиллагааг өргөжүүлэхэд эрчим хүчний тогтвортой хангалт нэн чухал гэдэг саналыг Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлсэн. Б.Найдалаа гишүүн бизнесийн орчныг сайжуурлах чиглэлээрх арга хэмжээний талаар тодруулав. Барилгын салбарыг эрчимжүүлж, эрчим хүчний холболт, хангалтын хүнд суртлыг арилгаж, энэ салбарын бүртгэлийн үйл ажиллагааг хялбаршуулах, шүүхийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахаар төлөвлөснийг Тэргүүн шадар сайд тайлбарласан юм.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд төсөл дэх тэргүүлэх дөрвөн чиглэлийн эрэмбийг өөрчилж, нэн тэргүүнд Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого, удаад нь Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгах нь оновчтой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ бүх бодлого, хөтөлбөрийн эцсийн зорилго нь иргэн нэг бүрийн амьдралын чанарыг сайжруулах юм хэмээв. Тэрбээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, зорилт дэвшүүлж, ажиллахыг уриаллаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу жилийн төлөвлөгөөний төсөл эрэмбэлэгдсэн гэдэг хариултыг Тэргүүн шадар сайд өгсөн.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн утааг бууруулах болон эмийн чанарыг сайжруулах чиглэлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар асууж, тодруулав. Улаанбаатар хотыг 2027 онд утаагүй болгоно гэж тооцон, ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд бэлтгэл арга хэмжээг төлөвлөсөн хэмээн Л.Гантөмөр сайд хариулсан. Эм, хүнсний чанарыг шалгах лабораториудыг чадавхжуулж, бэхжүүлэх шаардлагатай бөгөөд Эрүүл мэндийн яам бодлогоо барьж, ажиллана гэдэг хариултыг Т.Мөнхсайхан сайд өгсөн. Ийнхүү Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар, Б.Мөнхсоёл, А.Ариунзаяа, Дав.Цогтбаатар, Ж.Ганбаатар, Г.Лувсанжамц, П.Сайнзориг, Ц.Идэрбат, Ж.Батжаргал, Ө.Шижир, Г.Хосбаяр, Х.Булгантуяа, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Очирбат, М.Ганхүлэг нар жилийн төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгээс хариулт авч, төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, төвлөрлийг задлах шаардлагын эсрэг Улаанбаатарт хөрөнгө оруулалтуудыг дэмжсэн зорилт, арга хэмжээг төлөвлөсөн байгааг гишүүд шүүмжилж байв. Мөн улсын төсвийн хуваарилалтыг оновчтой, үр ашигтай болгох шаардлагын хүрээнд зарчмаа тодорхой болгох, жилийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт, гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлтийг нэн тодорхой болгох, орон нутагт дэд бүтцийн бүтээн байгуулалт хийхээр гадны улс орноос авсан зээлийн ашиглалт, үр ашгийг хянах, тэдгээртэй холбоотой бодлогын арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлж, эрүүл мэнд болон боловсролын салбарын хүний нөөцийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, төлбөрийн тэнцэлийг анхаарах зэрэг саналыг “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд хэлж байв. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Г.Занданшатарт Лаос Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр
Д.Цогтбаатар БНСУ-ын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа
Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Нийслэл
  • •Засгийн газар
  • •Уул уурхай
  • •E-Sport
  • •Ипотекийн зээл
  • •Боловсрол
  • •Сурвалжлага
  • •Гадаад харилцаа
  • •Яам, Агентлаг
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Улсын Онцгой Комисс
  • •Нийтлэл
  • •Байнгын хороо
ХУРААХ
Л.Соронзонболд: Иргэдэд...
Мансууруулах эм, сэтгэцэд...

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна

Kuzmo 2025-05-15

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхий сайд Г.Занданшатарт Лаос Улсын Гадаад хэргийн сайд бараалхав
Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр
Д.Цогтбаатар БНСУ-ын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа
Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 өдрийн өмнө өмнө

3500 ам метр талбайг ариутгалаа

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Лаос Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд 15 машин, 30 ариутгагчаар үерийн дараах ариутгал халдваргүйтгэл хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа

1 өдрийн өмнө өмнө

Улаанбаатарынханд адлагдсан дотуур байр миний хүүхдийн хоёр дахь гэр

1 өдрийн өмнө өмнө

“The MongolZ” баг хагас шигшээд үлдлээ

1 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн аадар бороо орно

1 өдрийн өмнө өмнө

Д.Цогтбаатар БНСУ-ын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд Пак Юүн Жү-г хүлээн авч уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

“Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалай: Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна

2 өдрийн өмнө өмнө

"Улаанбаатар Амазонс" баг хасагдах шатанд Канадын багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Хамтран зээлдэгч хасах, нэмэх боломжтой юу

2 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ

2 өдрийн өмнө өмнө

Ажлын өдрүүдэд тэгш, сондгой харгалзахгүй хөдөлгөөнд оруулцуулах эсэхэд санал авч байна

2 өдрийн өмнө өмнө

“The MongolZ” баг “GamerLegion” багийг хожиж, шилдэг наймд үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 15-17 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна

2 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ

2 өдрийн өмнө өмнө

ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл долоо хоногт хоёр цаг орно

2 өдрийн өмнө өмнө

П.Наранбаяр:Бие даан суралцахуйд шилжих цахим шилжилтийг эхлүүллээ

2 өдрийн өмнө өмнө

“Шивээ-Овоо”-ийн засвар үйлчилгээг бүрэн дуусгаж, шаардлагатай сэлбэг, хэрэгсэл авна

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалтад цэргийн алба хаагчид болон иргэдийг сайн дураар оролцуулна

2 өдрийн өмнө өмнө

Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй

2 өдрийн өмнө өмнө

А.Амартүвшин: Өнөөдөр тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна

2025-08-20 өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

САНАЛ БОЛГОХ
2025-08-17 өмнө

Чингис хаан ОУНБ руу нийтийн тээврийн хэрэгсэл 24 цагийн туршид үйлчилдэг болно

2025-08-17 өмнө

Б.Баярсайхан: Хоёр хими эмчилгээний дараа хавдрын үсэрхийллүүд эдгэрч, алга болсон

2025-08-17 өмнө

Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "Нисэж" байна

2025-08-17 өмнө

Гарсан зардлыг тухайн ТҮЦ эзэмшигч, зөвшөөрөл өгсөн албан тушаалтнаар төлүүлнэ

2025-08-17 өмнө

Нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр

2025-08-17 өмнө

Сэрүүсэж 21-23 хэм дулаан байна

2025-08-19 өмнө

Монголын Ипотекийн Корпораци болон Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2025-08-19 өмнө

Сэлбэ голын голдирол тохируулгын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байна

2025-08-20 өмнө

Ирэх сараас түүхий нүүрсний хэрэглээг зогсооно

2025-08-19 өмнө

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 2-р блок ашиглалтад орсноор эрчим хүчний хязгаарлалт хийхгүй

2025-08-19 өмнө

Ханын материалд 1800 айлын орон сууц барих төслийн газар чөлөөлөлт 92 хувьтай үргэлжилж байна

2025-08-20 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2025-08-20 өмнө

Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгож нэмнэ

2 өдрийн өмнө өмнө

Хамтран зээлдэгч хасах, нэмэх боломжтой юу

2025-08-19 өмнө

Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж байна

2025-08-20 өмнө

Орон сууцны ипотекийн зээл авах гэж байгаа иргэдэд зориулж ипотекийн зээлийн зээлдэгчийн бүрдүүлэх материал

2025-08-20 өмнө

Эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа

2025-08-20 өмнө

Өдөртөө их хэмжээний бороо орно

2 өдрийн өмнө өмнө

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

2025-08-20 өмнө

Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааны журам, стандартын хэрэгжилт 66.3 хувьтай буюу “хангалтгүй” байна

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалай: Авто замын ус зайлуулах шугам хоолой руу барилгын компаниуд хөрсний усаа шахаж байна

2 өдрийн өмнө өмнө

Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ

2 өдрийн өмнө өмнө

Ирэх сарын 15-аас уурын болон усан халаалтын 174 зууханд түүхий нүүрс түлэхгүй

2 өдрийн өмнө өмнө

Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна

2 өдрийн өмнө өмнө

Ажлын өдрүүдэд тэгш, сондгой харгалзахгүй хөдөлгөөнд оруулцуулах эсэхэд санал авч байна

2 өдрийн өмнө өмнө

А.Амартүвшин: Өнөөдөр тавилга, тоног төхөөрөмжгүй шинэ 16 сургууль, 20 цэцэрлэг байна

2 өдрийн өмнө өмнө

Өдөртөө 15-17 хэм дулаан байна

2025-08-20 өмнө

“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

2 өдрийн өмнө өмнө

Зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Ургац хураалтад цэргийн алба хаагчид болон иргэдийг сайн дураар оролцуулна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах