• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цагаан тахлын хар сүүдэр нөмөрсөөр л...

Сенсаацийн эргэн тойронд

Сүүлийн үед манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогсдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна. Зарим шөнийн цэнгээний газар, баар, караоке мансууруулах бодис, хар тамхины “үүр уурхай” боллоо гэх мэдээлэл ч тасрахаа болилоо. Урлаг соёлын алдартнууд, хүүхэд залуусын дуртай хамтлагийн гишүүд, өсвөр насныхан хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн гэсэн үндэслэлээр ял сонсч байна. Бүр бүлгээрээ урьдчилан үгсэн тохиролцож хар тамхи хэмээх цагаан тахлыг эх орондоо зөөж ирсээр байгаа нь эмгэнэлтэй. Зөвхөн энэ сард гэхэд л хар тамхитай холбоотой олон хэрэг гарч, ЭЦГ, ТЕГ хамтран илрүүлсэн. Тиймээс энэ удаагийн “Онцлох хуудас” булангаа хар тамхи хэмээх цагаан тахлын хэргүүдийн эргэн тойронд бэлтгэлээ.  

Дэд сайд хар тамхины хэрэгт холбогдсон уу

2016.09.26

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг буюу есдүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи худалдсан, худалдан авсан гэх найман хүнийг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрээс баривчилжээ. Уг хэрэгт Б, Э, Э, Э нарын найман хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас хар тамхи мансууруулах төрлийн бодис болох каннабисын төрлийн хатаасан ургамал, түүнийг татах хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Дээрх этгээдүүдийн дөрөв нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон жил гаруйн хугацаанд хуулийн байгууллагад шалгагдаж, хавтаст хэрэг нь шүүх рүү шилжсэн байх хугацаанд давтан гэмт хэрэг үйлджээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ хэрэгт холбогдсон найман иргэний хоёр нь төрийн албан хаагч, тэдний дунд саяхан дэд сайдын албан тушаалд томилогдсон нэгэн нэр холбогдсон мэдээлэл байгаа юм.

Тус мэдээллийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Баатархүү өөрийн твиттер хуудсаар дамжуулан “Хар тамхи зардаг, худалдан авдаг хэсэг бүлэг хүмүүсийг барьсан. Энэ дунд ямар ч дэд сайд байхгүй ташаа мэдээлэл яваад байна” хэмээн тайлбар хийсэн байна. Гэтэл өөр эх сурвалж “Дэд сайд хар тамхи худалдан авч байгаад хэрэгт холбогдсон гэх мэдээлэл нь үнэний ортой.

Энэхүү хэрэгт холбогдсон Б, Э нар нь төрийн албан тушаалтан хэмээн мэдээллэж байгаа юм. Ямартай ч, хар тамхины хэрэгт төрийн дээд албан тушаалтан холбогдсон гэх мэдээлэл үнэн байж болзошгүй болохыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргын албан бус тайлбар болон энэ хэргийн талаар анхлан мэдээлсэн хэд хэдэн иргэний сошиал дахь бичвэрийг устгуулсан байгаа зэргээс харж болох юм. Түүнчлэн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭЦГ-ын дотоод хурлаар танилцуулаагүй, зөвхөн хариуцсан мөрдөгчид дэлгэрэнгүй мэдээлэл бий гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байна.

Х.Бат-Ундралд оноосон хоёр жил хорих ялыг тэнсэн харгалзав

2016.10.10

Хар тамхины хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 192.1-ээр буруутгагдсан “Guys” хамтлагийн гишүүн Х.Бат-Ундралд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс түүнийг гэм буруутай хэмээн үзэж, хоёр жил хорих ял ногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзав. Энэ нь тэнсэнгийн хоёр жилийн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй. Хэрэв гэмт хэрэг үйлдвэл хорих ял эдэлнэ. Түүнчлэн Х.Бат-Ундрал шүүх хуралдааны үеэр хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаагаа илэрхийлээд уран бүтээлээрээ дамжуулан тамхины хор уршгийг залууст сурталчилна хэмээн амласан юм.

Хар тамхины бүлгүүдийг илрүүлэн, саатууллаа

2016.10.19

ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Буянт-Ухаа дахь гаалийн газартай хамтран энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын иргэн А, Д нар урьдчилан үгсэн тохиролцож, БНХАУ-ын Бээжин хотоос хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөс гэх бодисыг их хэмжээгээр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хилийн боомтоор хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлэн ЭХТА-ийн 188.2, 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Шалгалтын явцад хэрэгт холбогдогч А, Д нар ашиг олох зорилгоор дээрх мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан болохыг тогтоосон бөгөөд дээрх этгээдүүдийг ШШГЕГ-ын харья 461 дүгээр хорих ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Мөн  ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид Тагнуулын ерөнхий газартай хамтран энэ сарын 12-ны өдөр Монгол Улсын иргэн А, Д, М нар  бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хар тамхи, мансууруулах бодисын төрөлд орох ICE буюу мөс гэх бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарж борлуулж байсныг илрүүлэн ЭХТА-ийн 192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Шалгалтын явцад дээрх этгээдүүд ашиг олох зорилгоор дээрх мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан болохыг тогтоосон бөгөөд иргэн Б-д  ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлүүлэн явуулж байна.

Ээж нь хар тамхи авчирч, хүү нь борлуулж байгаад баригдлаа

2016.10.20

Энэ сарын 12-нд Замын-Үүд боомтоор Эрээнээс орж ирсэн Монгол Улсын иргэн Б гэгч иргэн 70 гаруй грамм жинтэй нунтаг цагаан бодис авчирчээ. Түүний авчирсан бодисыг хүү Н нь иргэн А, Д нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дахь нэгэн цэнгээний газарт борлуулж байгаад тагнуул, цагдаагийнханд баригджээ.

Эдүгээ ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд ээж, хүү хоёрыг найзуудтай нь хамт ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр тэд ашиг олох зорилгоор дээрх хэмжээний мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болохыг тогтоогджээ. Тагнуулын байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр сэжигтэн Н ШШГЕГ-ын харьяа Хонхор дахь

Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангид хоригдож байхдаа мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглээд баривчлагдсан хүмүүстэй танилцаж, тэднээс хар тамхи хилээр оруулж ирэн борлуулбал ашигтай гэсэн ойлголттой болсон аж. Улмаар ээжийгээ явуулж авчируулсан гэх мэдээллийг өгсөн юм. Өмнөд хөршөөс 10 гр “мөс”-ийг чанараас нь хамаараад 2000-3000 юаниар авч, Монголд 2-3 дахин нугалж борлуулдаг гэсэн мэдээлэл байна.

“Гандан бороо” хочит Б-г хар тамхи хэрэглэсэн байхад нь саатуулав

2016.10.24

Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажилласны дүнд эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочит Б-г саатуулав. Түүнийг Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах гэрээс нь саатуулжээ. Саатуулах үед тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрээс нь Медафитамин төрлийн мансууруулах бодис илэрчээ.

Тиймээс сэжигтэн Б-д Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. “Гандан бороо” хочит Б өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар буюу залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм. Тодруулбал, Б нь иргэн Г-аас 150 сая орчим сая төгрөгийн эд зүйлийг зээлээр авч, улмаар хугацаа нь дууссан боловч мөнгийг нь өгөлгүй айлган сүрдүүлсэн, заналхийлж байсан аж. Энэ талаар иргэдээс гомдол ирсний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн түүнд Эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ.

Ийнхүү сэжигтэн Б буюу “Гандан бороо” гэгчийн залилан болон хар тамхины хэргийг нэгтгэн шалгаж эхэллээ. “Гандан бороо” хочит Б-г саатуулахаас өмнө Эрүүгийн цагдаагийнхан Шош, Доён Болд гэх нөхдүүдийг мөн саатуулсан байна. Өөрсдийгөө үндсэрхэг үзэлтэй хэмээн бусдад итгүүлж, ард иргэдийг айлган сүрдүүлж, шантаажлан мөнгө нэхдэг хэрэг цөөнгүй гардаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийн айлган сүрдүүлж, мөнгө нэхдэг, дарамталдаг, дээрэмддэг этгээдүүдтэй хуулийн дагуу тэмцэхээр болжээ.

Сэтгүүлчийн өнцөг

Хар тамхитай “хатуу гараар” үзэх хэрэгтэй юу

Хар тамхины хэрэглээ болон хэрэг зөрчлийн тоо өсч буй нь, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. 1999 онд хар тамхи хэрэглэгч 45 байсан гэдэг. Гэтэл 2015 онд хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар хэрэглэж, худалдаж, худалдан авсан 79 хэрэгт 169 хүн холбогдож байсан гэдэг. Харин энэ оны эхний зургаан сард гэхэд л  хар тамхитай холбоотой 52 гэмт хэрэгт 120 иргэн холбогдож, шалгуулж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Энэ нь хар тамхины хэрэглээ манай улсад ямар эрчимтэй өргөжин тэлж байгааг харж болохоор байна.Тэгвэл олон улсад хар тамхи хэрэглэгч нэг хүний цаана дөрвөн хүн байдаг гэж үздэг. Энэ жишгээр бодоод үзэхээр манай улсад олон мянган хэрэглэгч байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-35 настай байдаг нь хамгийн харамсалтай юм. Монгол Улсыг залуусын орон гэдэг. Өөрөөр хэлбэл, хүн амын 66 хувь нь 30-аас доош насныхан эзэлдэг. Тиймээс энэ асуудал улс орны хувь заяанд шууд заналхийлж байгаа гээд хэлчихэд хилсдэхгүй юм.

Тэгвэл ийнхүү аюулын харанга дэлдээд байгаа хар тамхитай тэмцэхийн тулд манай улс юу хийж байгаа вэ гэхээр эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна. Нөгөө нүцгэн гараараа гал унтраах гэж үзэж, тарж буй. Тухайлбал, Хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр одоо болтол алга. Төрийн өндөрлөгүүд хяналт тавьдаг байх учиртай уг үндэсний хөтөлбөр байхгүйн дээр энэ хүрээнд хийгдэж байгаа дорвитой ажил нэг ч алга байна. Түүнчлэн хар тамхи гэдэг зүйлийг шинжилдэг, судалдаг лаборатори ч алга.

Мөн гэмт хэрэгтэн, хар тамхичин хоёрыг ялгадаг тогтолцоо гээд наад захын байх ёстой нэг ч зүйл манай улсад байхгүй. Энэхүү ажлын хүрээнд хар тамхийг хязгаарлах, хэрэглээг багасгах, эрэлт хэрэгцээг бууруулах гэсэн гурван үндсэн аргаас Монголд Эрүүгийн цагдаагийн хар тамхитай тэмцэх хэлтэс хязгаарлах ажлаа л хамгийн сайн хийж байна. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхи худалдсан, худалдан авсан гэх найман хүнийг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрээс баривчилсан, өчигдөр Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид шуурхай ажилласны дүнд эрэн сурвалжлагдаж байсан “Гандан бороо” хочит Б-г саатуулсан.  Түүнийг саатуулах үед тэрбээр мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд гэрээс нь медафитамин төрлийн мансууруулах бодис илэрсэн гээд олон жишээ дурьдаж болно.

Тэгвэл хар тамхинаас урьдчилан сэргийлэх ажил хамгийн муу, зарим тохиолдолд бүр эсрэгээрээ “сурталчилгаа” их хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн байгуулллага, цагдаагийн газартай хамтран хар тамхины эсрэг сурталчилгааг тогтмол хүргэдэг ч нийгэмд, залууст тийм хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй байгаа. Харин гадаадад болон Монголд алдартай дуучин, тамирчид урлаг соёлын одод хар тамхи хэрэглэсэн, улмаар шоронд орсон зэрэг мэдээлэл тэдэнд очих нь элбэг байгаа юм.

Манай улсад  гэхэд “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаяр буюу Баавар, Д.Манлайжаргал гээд хүүхэд залуусын сонсох, даган дуурайх дуртай олны танил хүмүүс хар тамхины хэрэгт холбогдсон. Хамгийн сүүлийн жишээ гэхэд  ”Guys”-ийн Х.Бат-Ундрал хар тамхины хэрэгтэй холбогдож  шүүх хурал энэ сарын 10-ны өдөр болж, шүүхээс түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Тэгвэл эрхэм дуучин маань энэ нь тэнсэнгийн хоёр жилийн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй байж чадвал хорих ял авахгүй гэсэн үг. Тэгвэл ийнхүү хар тамхины хэрэгт холбогдсон олны танил хүмүүст тэнсэн харгалзах биш албадан эмчилгээ хийдэг байж яагаад болохгүй гэж. Тэнсэн харгалзах хугацаандаа хүүхэд, залууст энэ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисны хор хөнөөлийг өөрийн хөрөнгөөр олон удаагийн давтамжтайгаар сурталчлан таниулсан байх ёстой гэдэг шийтгэл байж болохгүй гэж үү.

ОХУ, Португаль, Голланд, Герман зэрэг улс энэ асуудалд либериал шинжтэй ялын бодлого баримталдаг. Өөрөөр хэлбэл,  захиргааны журмаар торгох, албадан ажил хийлгэх, баривчлах зэрэг ял шийтгэл ногдуулдаг. Харин Зүүн өмнөд Азийн БНХАУ, Тайланд, Малайз гээд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хатуу хуультай улс орон ч байна. Нэг жишээ дурьдахад, 2003 онд гуравхан сарын хугацаанд 2300 хүнийг цаазаар авч байсан тохиолдол Тайланд улсад гарч байсан байдаг. Энэ мэт харгис хатуу хуультай байдаггүй юм гэхэд нэн яаралтай хар тамхины асуудлыг үндэсний хэмжээнд авч үзэж, тэмцэх шаардлагатай байна.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Нэг л зүйл буруу байна
Яширо Аки: “Жамаас” дууг анх...

Цагаан тахлын хар сүүдэр нөмөрсөөр л...

Отгонмягмар 2016-10-25

Сэдвүүд : #Шүүхийн танхимаас  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

9 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

9 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

9 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

10 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

10 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах