• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Нээлттэй “сонссон” нүүрсний Шинэтгэлийн чуулганаар баталсан онцлох хуулиуд

УИХ-ын намрын чуулган Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Эрдэнэс Тавантолгой ногдол ашиг, нүүрсний сонсголын тайлан гээд нэлээд ширүүхэн асуудлуудад цэг тавьснаар өндөрлөсөн.  Намрын чуулган бүхэлдээ шинэтгэлийн чуулган болсон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар товчхон дүгнэсэн билээ.  Тэгвэл шинэтгэлийн чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиудаас тоймлон хүргэж байна.

УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ХҮН АВЛИГЫН ХЭРГЭЭР ЯЛ АВСАН БОЛ МАГАДЛАНГААР СУЛЛАХГҮЙ

Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсан.   Хуулийн өөрчлөлтөөр нэгдүгээрт, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн онц ноцтой гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хугацааг 25 жил хүртэл нэмэгдүүлж, ялын бодлогыг чангаруулав.  Хоёрдугаарт,  гэмт хэрэгтнийг магадлангаар суллахгүй болж, цаашид олон улсад байдаг жишгийн дагуу ялаа эдэлж дууссаных нь дараа тавих хяналтыг сайжруулж, тусгай тоног төхөөрөмж ашиглан хянах зохицуулалтыг тусгасан юм.  Түүнчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, осол хийсэн бол Эрүүгийн арга хэмжээ авахаар болсон юм.   Гуравдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага, албан тушаалтан задалсан бол мөн Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.  Түүнчлэн Эрүүгийн хуульд орсон бас нэг чухал заалт нь  авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн тохиолдолд магадлангаар суллахгүй байх зохицуулалтыг тусгаж өгсөн юм.  Энэ нь  улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтай хүмүүс авлигын хэргээр ял шийтгүүлсэн бол хугацаанаасаа өмнө суллагдах боломжийг нь хаасан зохицуулалт болов.  Эрүүгийн хуулийн эдгээр өөрчлөлт нь өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

ЖИЖҮҮРИЙН ШҮҮХ, ӨМГӨӨЛӨГЧ АЖИЛЛАНА

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Улмаар 2022  оны аравдугаар сард НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг  олон улсын шинжээчид Монгол Улсад ирж, хүний эрхийн зөрчилд судалгаа, шинжилгээ хийсэн юм.  Тэд манай улсыг сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг цагдан хорьж байгаа нь  хүний эрхийн томоохон зөрчил хэмээн үзсэн.  Үүнээс  хойш нэг жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дээрх зөрчил дутагдлаа арилгаагүй хэмээн дахин  хангалтгүй хэмээн үнэлэв.   Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр НҮБ-ын зөвлөмжийг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барьж батлуулав. Хуулийн хүрээнд жижүүрийн шүүх, өмгөөлөгч нар хүний эрхийг хангаж ажиллахаар болж байна.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХОТООС НҮҮЛГЭНЭ

Засгийн газраас Төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос нүүлгэн байршуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд парламентад өргөн мэдүүлсэн.   Тэгвэл энэхүү тогтоолын төслийг намрын чуулганы төгсгөлд батлав. Засгийн газрын зүгээс 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгосон.  Парламент ч энэхүү бодлогыг дэмжээд явахаа илэрхийлсэн билээ.  Мөн энэ онд болох УИХ-ын сонгуулийг 13 тойрогт бүсчлэн хувааж зохион байгуулах тогтоолын төслийг батлаад байгаа юм.

ТҮГЖРЭЛИЙН АНХДАГЧ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийн төслийг баталлаа.  Тус хуулиар нийтийн тээврийн төрөл хүртээмж, авто зогсоолын ашиглалтыг сайжруулах, төвлөрөл сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, замын хөдөлгөөний түгжрэл, агаар, хөрсний зэрэг орчны бохирдлоос үүсэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль нь зургаан бүлэг, 27 зүйлтэй юм.

120 ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ, ЦАХИМЫН ГАЦАЛТЫГ ТАЙЛАВ

Засгийн газраас 403 хуульд дүн шинжилгээ хийхэд 120 хууль цахим хөгжлийг боомилж байна гэсэн дүгнэлт гарчээ.  Тэгвэл намрын чуулганаар дээрх 120 хуулийг өөрчлөн гацаа түгжээг тайлав. Ингэснээр төрийн байгууллагууд хоорондоо цахимаар харилцах, тоон гарын үсгээр харилцах, бичиг баримтыг цахимаар илгээх бололцоог нээж өгсөн. Жишээлбэл, тоон гарын үсгээр баталгаажсан баримтыг заавал цаасаар баталгаажуулахыг шаардахгүй. Цахим баримт нь цаасан баримтын адил хүлээн зөвшөөрөгдөхөөр болж байна.  Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардахгүй, харин бусад агентлаг, газарт байгаа мэдээллийг өгөгдлийн системээр татаж аваад асуудлыг нь шийдэж өгнө. Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар  “Компани байгуулахад гар утсаа ашиглаад юм уу, эсвэл компьютер дээрээ сууж байгаад хүсэлтээ шийдвэрлүүлэх бололцоо бүрдсэн.  Компани байгуулахад өмнө нь 11 үе шат байдаг. Заавал компанийн дүрмээ принтерлээд гарын үсгээ зураад, нотариатаар батлуулаад Улсын бүртгэлд өгдөг байсан. Энэ бүгдийг цахимжуулсан. Тамгаа захиалахдаа хүртэл цахимаар e-business.mn  платформ руу ороод дизайныг нь бталуулж, дансаа цахимаар нээгээд, дүрмээ тоон гарын үсгээр баталгаажуулж, Улсын бүртгэлд өгөхөд аж ахуй нэгж шинээр нээх боломжтой болсон” гэлээ.

НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙГ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАВ

АН-аас “Ногоон автобус”-ны худалдан авалтыг хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаад байв.  Улмаар  нэр бүхий 24 гишүүн гарын үсгээ зурсан. Өнгөрсөн хугацаанд түр хороо байгуулах эсэх асуудал парламент дээр нэлээд маргаантай байж ирсэн ч хаалтын чуулганаар түр хороог албан ёсоор батлав. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут,  Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд багтжээ.  Одоо тогтоолоор батлагдсан түр хороо  хуралдаж, даргаа сонгоно.  Мөн сонсгол зохион байгуулах процессыг хэлэлцэх учиртай. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд 318 тэрбум төгрөгөөр "ногоон автобус" худалдан авсан.  Ингэхдээ төрийн болон албаны нууцад хамааруулж, шууд гэрээ байгуулах замаар худалдан авалт хийсэн  нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ.

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХУУЛИЙГ БАТЛАВ

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл баталлаа. Өнгөрсөн хугацаанд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд гарахад хуулийн төслийг нэлээд эрчимтэй хэлэлцсэн ч тэгсхийгээд намжсан.  Хуулийн төслийг боловсруулахдаа Засгийн газрын гишүүд, төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн багш, судлаачид, 1300 гаруй хүүхэд оролцуулан тэдний саналыг авчээ. Сургуулийн орчинд гардаг үе тэнгийнхний дээрэлхэлт, хурдан морины уралдаанч хүүхдийг хамгаалах, гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеийн болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээлэл, цахим орчны хяналт, соёл, спорт, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээний үе дэх хүүхэд хамгааллыг энэ хуулиар зохицуулахаар заажээ.

ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН ОНЦЛОХ ЗААЛТУУД

Органик бүтээгдэхүүний хуулиар органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, урамшуулах асуудлыг өргөн хүрээнд зохицуулахаар тусгасан.

 • Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөх,

• Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд органик бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжид хэрэглэх,

 • Уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсад үйлдвэрлэсэн органик бордоо хэрэглэх,

 • Шилжилтийн үеийн баталгаажуулалтын зардал, дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй органик бордоог тариалангийн талбай, хүлэмждээ ашигласан тохиолдолд органик үйлдвэрлэл эрхлэгчийн бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардлыг төрөөс санхүүжүүлэх,

 • Органик бүтээгдэхүүнийг экспортолвол хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-аас доошгүй хувьд төрөөс хүүгийн дэмжлэг үзүүлэх,

 • Дэвшилтэт арга, технологи нэвтрүүлж, нийтийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлснээ хуулийн дагуу нотолбол судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг нэг удаа улсын төсвөөс олгох;

 • Органик бүтээгдэхүүнтэй холбогдох мэдээлэл, сургалт, сурталчилгааг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчлаад байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 17 (7261)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Нээлттэй “сонссон” нүүрсний...
“Polit” хуанли: Бичдэг, бизнес...

Нээлттэй “сонссон” нүүрсний Шинэтгэлийн чуулганаар баталсан онцлох хуулиуд

БАТСАЙХАН 2024-01-25

ФОТО:

Сэдвүүд : #Чуулган   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

2 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

2 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

9 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

9 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

10 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

10 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

10 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах