Энэ сарын 1-нээс эхлэн 21 аймгийн техникийн хяналтын оношилгооны төвүүдэд иргэдийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ наах ажлыг эхлүүлээд буй. Түүнчлэн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Харин ирэх оны гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулах аж.
Өнгөрөгч сард тээврийн хэрэгслийн гэрчилгээг E-Mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй юм байна. Гэхдээ цахим системд бүртгэл үүсгээгүй тохиолдолд цаасан гэрчилгээ шаардлагатай юм. Журмын дагуу цахим гэрчилгээг автомашины урд шилний голд наана. Түүнчлэн улсын хэмжээнд 7500 километр хатуу хучилттай зам дагуу төлбөр авах 33 цэг, техникийн хяналтын оношилгооны 25 төв бий. Эдгээрт RFID уншигч төхөөрөмжийг суурилуулж байна. Харин сүлжээгүй газруудад RFID уншигч төхөөрөмжийг суурилуулахаар дэд бүтцийн ажил хийгдэж байна.
Нийслэлийн хэмжээнд 162 цэгт 455 RFID уншигч төхөөрөмжийг суурилуулжээ. Энэ оны наймдугаар сарын эхээр төрийн үйлчилгээний авто бааз, байгууллагууд болон хувийн хэвшлийн 5000 орчим тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг наах ажил эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 6500 орчим тээврийн хэрэгсэл цахим гэрчилгээтэй болжээ.
Өнгөрсөн сарын мэдээллээр Монгол Улсад нийт 1 180 000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрээс замын хөдөлгөөнд тогтмол оролцдог 970000 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээг наахаар төлөвлөжээ.
Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.