• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жолооч, цагдаа нараа автобусны буудлаа чөлөөлчих л дөө

Х.БАЯР

Эрх баригчид нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэсэн үлгэр домог өчнөөн жил ярив. Олон зуун автобус оруулж ирж автобусны паркийг сайжруулна хэмээсэн нь сүүлдээ худал хулгай, булхай луйвар байсан нь илэрч, нэг насаараа хотын мэрийн суудалд тухлах санаатай байсан Д.Сумъяабазар аваргыг албан тушаалаас нь огцруулж өндөрлөв. Түгжрэл бууруулах сайд хэмээн зүгээр суун цалин авч байсан Ж.Сүхбаатар ч үнэнд гүйцэгдэн огцорч УИХ-д Байнгын хороон дарга болж томров. 

Олон зуун супер автобус авчирч гийгүүлэх, энэ дундаас мөнгө цавчихаасаа илүүтэй өнөө байгаа хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, маршрут чиглэл, явах хуваарийг нь  тодорхой болгож сайжруулах ажил бишгүй нэг байх юмсанж. 

Бүр эхний ээлжинд автобус хоорондын зайг тодорхой болгочихмоор байх юм. Нэг чиглэлийн хамаг автобус нь нэг талдаа гарчхаад нэг буудал дээр нь өчнөөн хүн зогсоод хүлээж байхад нөгөө эсрэг чиглэлийн буудал дээр нь хэдхэн минутын зайтай гурав дөрвөөрөө ирж байх жишээний. Яахав мэдээж замын түгжрэлээс болоод арын автобус нь өмнөхөө гүйцээд ирэх тохиолдол байдаг л байх, гэхдээ л хоорондын зайг нь тохируулаад өгвөл болмоор.

Автобусны буудал дахь зогсоолын халаасыг таксичид эзлээд ярайтал зогсчихдог, хэдэн автобус нь нэг бол буудалдаа орж чадахгүй тээр хойно зогсох, эсвэл хоёрдугаар эгнээнд зогсч зорчигчдоо чирэгдүүлдэг, хойш урагш нь гүйлгэдэг явдал буудал бүр дээр. Хувийн таксины зарим жолооч бүр автобусны зогсоол дээр машинаа тавьж түгжчихээд дэлгүүр хэсээд алга болно. Тэгээд ард нь тулаад зогсчихсон автобус хөдөлж чадахгүй өчнөөн хугацаа алдана. 

Торгуулийн төлөвлөгөөгөө биелүүлэх гэж гэрлэн дохиотой уулзвар дээр шүгэл хангинуулан зохиомол түгжрэл үүсгэж байгаа цагдаа нар үүнийг үл тооно. Тээврийн цагдаагийнхан байсгээд л нэг аян зарлаж, торгууль хуримтлуулдгаа больчихоогүй л бол “автобусны буудал” гэсэн нэг арга хэмжээ зохион байгуулаач. Үгүй юм гэхэд хяналтын камерынхаа бичлэгийг шүүгээд буудал дээр машинаа тавьж автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа жолооч нартай тооцоо бодвол уг нь нөгөө нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, авто замын түгжрэлийг бууруулна гэдэг том том амлалтынх нь нэг хэсэг болмоор. Ганцхан ийм ажлыг  хийхэд “ногоон автобус” оруулж ирэх шиг хэдэн тэрбум төгрөг халаасанд нь орохгүй болохоор хайхрахгүй орхиод байдаг юм уу даа.

Нэгдүгээр эгнээ ч гэсэн дээ, эхэн үедээ овоо цэгцтэй зөвхөн автобуснууд л зорчдог байсан одоо аажим аажимдаа суларсаар хэн дуртай яаруу жолооч нар  л нэгдүгээр эгнээний чөлөөтэйг ашиглан давхиж орж ирээд автобуснуудад гай болох нь улам л элбэгшээд. Хяналтын камерт энэ бүхэн бичигдэж, торгууль төлөөс тавьдаг л юм шиг. Гэхдээ торгуулиа төлдөг нь ховор. 

“Энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 463 мянга орчим торгууль баталгаажсанаас жолооч нарын 76 хувь нь төлөөгүй байна. Мөн өнгөрсөн онд 830 мянган торгууль бичигдсэнээс 47 хувь нь торгуулиа төлөөгүй байгаа” гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгэхээр манай цагдаагийнхан том том жиптэй баяцуул, дарга нараас торгуулиа нэхээд байж чаддаггүй айдаг эргүүл, зохицуулалтад гарч байгаа цагдаа нар нь ч аль машин торгуультайг мэдэхгүй болохоор зөрчил гаргагч жолооч нар бүр даварчихсан хэрэг. 

Торгуулиа төлөлгүй нэг сараас хэтэрсэн бүх жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй зогсоочих л доо. Тэгвэл Тээврийн цагдаагийнхан ч торгуулийн мөнгөө олоод авна, нийслэлийн замын хөдөлгөөн ч хэсэгтээ сийрэгхэн байх юм биш үү. Энэ бол хүний хувийн машиныг тэгш сондгойгоор явуулна гэж өмчид нь халдсанаас хамаагүй цэвэр ажиллагаа болох биш үү. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны аравдугаар сарын 12. Пүрэв. №158 (5886)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Кино, театр
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
НҮБ: Охидын эрхийг хамгаалахад...
Дөрвөн үхэр хулгайлан...

Жолооч, цагдаа нараа автобусны буудлаа чөлөөлчих л дөө

ӨЛЗИЙБАЯР 2023-10-12
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Жолооч, цагдаа нараа автобусны буудлаа чөлөөлчих л дөө

Х.БАЯР

Эрх баригчид нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэсэн үлгэр домог өчнөөн жил ярив. Олон зуун автобус оруулж ирж автобусны паркийг сайжруулна хэмээсэн нь сүүлдээ худал хулгай, булхай луйвар байсан нь илэрч, нэг насаараа хотын мэрийн суудалд тухлах санаатай байсан Д.Сумъяабазар аваргыг албан тушаалаас нь огцруулж өндөрлөв. Түгжрэл бууруулах сайд хэмээн зүгээр суун цалин авч байсан Ж.Сүхбаатар ч үнэнд гүйцэгдэн огцорч УИХ-д Байнгын хороон дарга болж томров. 

Олон зуун супер автобус авчирч гийгүүлэх, энэ дундаас мөнгө цавчихаасаа илүүтэй өнөө байгаа хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, маршрут чиглэл, явах хуваарийг нь  тодорхой болгож сайжруулах ажил бишгүй нэг байх юмсанж. 

Бүр эхний ээлжинд автобус хоорондын зайг тодорхой болгочихмоор байх юм. Нэг чиглэлийн хамаг автобус нь нэг талдаа гарчхаад нэг буудал дээр нь өчнөөн хүн зогсоод хүлээж байхад нөгөө эсрэг чиглэлийн буудал дээр нь хэдхэн минутын зайтай гурав дөрвөөрөө ирж байх жишээний. Яахав мэдээж замын түгжрэлээс болоод арын автобус нь өмнөхөө гүйцээд ирэх тохиолдол байдаг л байх, гэхдээ л хоорондын зайг нь тохируулаад өгвөл болмоор.

Автобусны буудал дахь зогсоолын халаасыг таксичид эзлээд ярайтал зогсчихдог, хэдэн автобус нь нэг бол буудалдаа орж чадахгүй тээр хойно зогсох, эсвэл хоёрдугаар эгнээнд зогсч зорчигчдоо чирэгдүүлдэг, хойш урагш нь гүйлгэдэг явдал буудал бүр дээр. Хувийн таксины зарим жолооч бүр автобусны зогсоол дээр машинаа тавьж түгжчихээд дэлгүүр хэсээд алга болно. Тэгээд ард нь тулаад зогсчихсон автобус хөдөлж чадахгүй өчнөөн хугацаа алдана. 

Торгуулийн төлөвлөгөөгөө биелүүлэх гэж гэрлэн дохиотой уулзвар дээр шүгэл хангинуулан зохиомол түгжрэл үүсгэж байгаа цагдаа нар үүнийг үл тооно. Тээврийн цагдаагийнхан байсгээд л нэг аян зарлаж, торгууль хуримтлуулдгаа больчихоогүй л бол “автобусны буудал” гэсэн нэг арга хэмжээ зохион байгуулаач. Үгүй юм гэхэд хяналтын камерынхаа бичлэгийг шүүгээд буудал дээр машинаа тавьж автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа жолооч нартай тооцоо бодвол уг нь нөгөө нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, авто замын түгжрэлийг бууруулна гэдэг том том амлалтынх нь нэг хэсэг болмоор. Ганцхан ийм ажлыг  хийхэд “ногоон автобус” оруулж ирэх шиг хэдэн тэрбум төгрөг халаасанд нь орохгүй болохоор хайхрахгүй орхиод байдаг юм уу даа.

Нэгдүгээр эгнээ ч гэсэн дээ, эхэн үедээ овоо цэгцтэй зөвхөн автобуснууд л зорчдог байсан одоо аажим аажимдаа суларсаар хэн дуртай яаруу жолооч нар  л нэгдүгээр эгнээний чөлөөтэйг ашиглан давхиж орж ирээд автобуснуудад гай болох нь улам л элбэгшээд. Хяналтын камерт энэ бүхэн бичигдэж, торгууль төлөөс тавьдаг л юм шиг. Гэхдээ торгуулиа төлдөг нь ховор. 

“Энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 463 мянга орчим торгууль баталгаажсанаас жолооч нарын 76 хувь нь төлөөгүй байна. Мөн өнгөрсөн онд 830 мянган торгууль бичигдсэнээс 47 хувь нь торгуулиа төлөөгүй байгаа” гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгэхээр манай цагдаагийнхан том том жиптэй баяцуул, дарга нараас торгуулиа нэхээд байж чаддаггүй айдаг эргүүл, зохицуулалтад гарч байгаа цагдаа нар нь ч аль машин торгуультайг мэдэхгүй болохоор зөрчил гаргагч жолооч нар бүр даварчихсан хэрэг. 

Торгуулиа төлөлгүй нэг сараас хэтэрсэн бүх жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй зогсоочих л доо. Тэгвэл Тээврийн цагдаагийнхан ч торгуулийн мөнгөө олоод авна, нийслэлийн замын хөдөлгөөн ч хэсэгтээ сийрэгхэн байх юм биш үү. Энэ бол хүний хувийн машиныг тэгш сондгойгоор явуулна гэж өмчид нь халдсанаас хамаагүй цэвэр ажиллагаа болох биш үү. 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2023 оны аравдугаар сарын 12. Пүрэв. №158 (5886)

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?
Эсрэг тэсрэг байр суурь
Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд
Эрүүгийн хэргийн ялтай С.Хонаев аймгийнхаа СА-ны даргаар томилогджээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
5 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

5 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

5 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

5 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

5 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

5 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

5 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

5 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

6 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

6 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

6 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

6 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

6 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

20 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

22 цагийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

1 өдрийн өмнө өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд оролцох сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмч, багш, ажилтнуудад талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө

2 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цагдаа, Шүүх, АТГ болон ТЕГ-т хандана, бүгдээрээ хамт шалгуулъя

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал:Иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах