• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Г.Очмаа: Германд хатуу хэрэгждэг хоёр зүйл бол цаг барих, хуулиа мөрдөх

Ч.ЗОТОЛ

ХБНГУ-ын Бавари мужийн  нийслэл Мюнхентэй  залгаа Грэйфелфинг хотын Иргэдийн Хурлын  төлөөлөгч  Г.Очмаатай  ярилцлаа. Монгол Улсын иргэн тэрбээр герман хэлээр ярьдаг (Герман, Австри, Швейцарь) улс, орнуудад шүүхийн аман болон бичгийн итгэмжлэгдсэн орчуулагч, соёлын орчуулагч хийхийн зэрэгцээ Европын хамгийн том аяллын машин караваны кампанийн захиргаанд ажилладаг. Мөн Герман-Монголын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч албыг хашиж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ардын дипломатын үүргийг гүйцэтгэж байна.

ХБНГУ-ын экс канцлер, хатагтай А. Меркелтэй намын их хурал дээр.

-Хилийн чинад дахь манлайлагч монгол эмэгтэй­чүүдийн нэг, Германы улс төрд анхны“мандат” авсан монгол бүсгүйн сураг 2020 онд дуулдсан ч дэлгэрэнгүй  мэдээлэл гараагүй. Иймд  та манай уншигчдад өө­рийн­хөө  тухай танилцуулна уу?

-Намайг Гөйбелийн Очмаа гэдэг.”Усыг нь уувал ёсыг нь дага” гэгчээр ханьтайгаа гэрлээд овгийг нь авсан юм. Би Улаанбаатар хотод  төрж, өссөн.

31 дүгээр дунд сургуулийн  аравдугаар ангийг төгсч, МУИС-ийн Олон улсын харилцааны  их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг тус тус дүүргэн 2011онд ХБНГУ-д магистрт сурах зорилгоор  номын  мөр хөөн Бавари мужийн нийслэл Мюнхенд  ирээд улмаар сууршин амьдраад 11 жил өнгөрч байна.Үндсэн ажил маань Европын хамгийн том аяллын машин караваны кампанийн захиргаанд худалдаа, эдийн засгийн ажилтнаар ажилладаг. Өмнө нь Шмидбауер компанийн  маркетингийн хэлтэст мэргэжлээрээ /олон улсын харилцаа/  ажиллаж байсан. Үүний  зэрэгцээ герман хэлээр ярьдаг (Герман, Австри, Швейцарь) улс орнуудад аман болон бичгийн шүүхийн итгэмжлэгдсэн  орчуулагч хийдэг. 2020 оны гуравдугаар сард ХБНГУ-ын Бавари мужийн орон нутгийн сонгуульд  ЦСҮ намаас нэр дэвшиж, Мюнхен хоттой хиллэдэг  Грэйфелфинг хотын Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Манайх хоёр хүү, нэг охинтой. Гэр бүлийн хүн  маань Мюнхений тойргийн бүсийн амбан захирагчаар хоёр дахь удаагаа сонгогдон  бүрэн эрхээ хэрэгжүүлж  байна.

-Германы Иргэдийн Хурлын сонгуулийн онцлог, төлөөлөгчдийн эрх үүрэг ямар байдаг  талаар сонирхож болох уу?

-Германы муж улсуудын орон нутгийн сонгуулийн хугацаа янз бүр.  Берлин, Хессен мужуудад тав таван жилээр сонгууль болдог бол Бавари мужийн орон нутгийн сонгууль нь зургаан жилийн зайтай явагддаг. Орон нутгийн сонгуулийг германаар Коммуналваал (Kommunalwahl) гэж нэрлэдэг. Харин сонгогдсон Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг Gemeinderat/rätin гэж нэрлэнэ. Бавари мужид аливаа тосгон, хот, сууринд Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг тухайн тосгон болон хотын ард иргэдээс сонгогдсоны дараа Засаг дарга нь хүлээн авч хууль болон төрийн өмнө тангараг өргүүлдэг. Түүний дараа Иргэдийн Хурлын нийт Төлөөлөгчдийн мэдээллийг холбогдох хаягтай нь тухайн хотын Засаг даргын тамгын газрын цахим сайтад  ил тод байршуулдаг. Миний сонгогдсон Грэйфелфинг хот 14  мянган хүн амтай. Орон нутгийн сонгуульд FDP, IGG, BVGL, SPD, Gruene, CSU гэсэн нийт зургаан намаас тус бүр 24 хүн Иргэдийн Хуралд нэр дэвшиж,  нийт 144 хүн өрсөлдсөнөөс миний бие 3380 хүний санал авч Засаг даргын дараа оноогоороо эрэмбэлэгдсэн. Олон хүний итгэлийг авч хариуцлагатай албанд ажиллах болсондоо баяртай байна.

Цагаан сарын баяраар

-Таны гэр бүлийн хүн ямар мэргэжилтэй  вэ?

-Хань маань Мюхнен хотын Людвиг Максимилиан их сургуульд  хуулийн чиглэлээр суралцаж  төгсөөд дараа нь  Спаяарын захиргааны их  сургуулийг  дүүргэсэн. Төрийн албан хаагчаар тасралтгүй 19 жил ажиллаж байна. Урд нь Засаг даргын тамгын газар, хотын захиргаанд ажиллаж байсан, одоо Мюхнений тойргийн захиргаа,  улсын байгууллагуудыг  удирдаж  байна. Мюнхений тойргийн захиргаа нь  хотынхоо төвд байршилтай,  1700-д ажилтантай, дотроо Хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах байгууллага, Гадаадын иргэдийг хариуцсан байгууллага, Эрүүл мэндийг алба, машины дугаар, жолооны үнэмлэхийг ч олгодог хөдөлмөрийн бирж гэх мэт олон байгууллага нэг дээвэр дор үйл ажиллагаа явуулдаг. Хань маань улсад бүртгэлтэй өмгөөлөгч, харин би герман-монгол хэлний ам болон бичгийн орчуулагч. Бид энэ ажлаа  хувийн оффистоо, ингэхдээ  улсад албан ёсны бүртгэлтэйгээр эрхлэн  явуулдаг.

 -Ноён Гөйбел  төвөөс алслагдсан жижиг хот, суурингийн  иргэдэд дөт байлгах үүднээс хотынхоо  захыг  бүтэн тойрсон эксперс автобусны  чиглэлийг батлуулж  хэрэгжүүлсэн улстөрч юм билээ. Тэр талаар асууж болох уу?

- Миний хань  2014 онд болсон ”Баварийн Орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөр”-т  олон  том асуудлыг тусгаснаар иргэдэд нийтийн тээврийн чиглэл хардаг хуваарийг ойлгоход амар болгох, үнийн хувьд хямд тарифтай болгох, метроны билетыг автоматаас авахад ялангуяа хөгшчүүд, гадаад хүмүүст хялбар ойлгомжтой болгох  зэргээр   шинэчилсэн системд оруулах байв.  Сонгуульд ялсны дараа  Мюнхентэй ойролцоо,  тойргийн бүстэй хил залгадаг нэг ёсондоо хотын  төвөөс нийтийн тээврээр явж хүрдэг алслагдсан газар нутгийн захирагч нарыг  нэгтгэн  энэ асуудлыг ярьж, хэдэн жил дараалан хэлэлцээр хийж байж  Тарифийн шинэчлэл хийж чадсан. Нийтийн тээврийн компани хувьчлагдсан  тул олох орлогоо бодож, хэлэлцээр хийхэд хүндрэлтэй  байсан ч амжилттай  гүйцэтгэсэн.  Бавари мужийг  ялангуяа чинээлэг, өртөг өндөртэй Мюнхен хотоор нь  хүмүүс сайн мэддэг. Энэ байдал нь тэтгэвэр бага авдаг хөшчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өрх толгойлсон  ганц бие хүмүүс, хүүхэд, залуучуудад их  ярвигтай. Иймээс арван жилийн сурагчид, хүүхэд залуучуудын жилийн билетийн үнийг 365 евро болж бууруулсан, өөрөөр хэлбэл хүүхэд залуучууд жилийн хүчинтэй билетийн   хугацаандаа өдөрт нэг еврогоор Мюнхений зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл  хязгаарлалт, тарифт баригдахгүйгээр нийтийн тээврийн олон зонд  өдөрт нэг еврогоор хэдэн ч удаа, хязгааргүй явах боломжийг олгосон.

-Монголчууд санаа авах техник, технологийн шинэ дэвшлүүдээс хуваалцахгүй юу?

-Ханийн маань хэрэгжүүлж байгаа өөр нэг шинэлэг ажил  бол  устөрөгчийг нэвтрүүлэн хэвшүүлэхийг зорьж байна. Ер нь бол устөрөгчийг ихэвчлэн байгалийн хий болон нүүрс буюу шатах түлшнээс гарган авч, устөрөгчөөс хамааралтай үйлдвэрлэлд химийн урвалд оруулах гэх мэт тодорхой нөхцөлд ашигладаг  байсан юм билээ. Өнөөгийн байдлаар ч устөрөгчийн 96 хувийг нүүрстөрөгчийн өөр өөр агууламжтай шатах түлшний төрлүүдээс гарган авч байна. Устөрөгчийг үйлдвэрлэх эрчим хүчний эх үүсвэр болон арга замаас нь хамааруулан ихэвчлэн саарал, цэнхэр, ногоон-цэнхэр болон ногоон гэж ангилдаг юм байна лээ. Хэрэглээнээс хамааран устөрөгчийг шууд хэрэглэх эсвэл бусад энергийн хэлбэрт хувиргаж болно. Шууд хэрэглээ гэдэг нь хэрэгцээ шаардлага үүссэн үед устөрөгчийг түлшний элементэд нийлүүлж цахилгаан үйлдвэрлэхийг хэлнэ. Устөрөгчийг мөн үйлдвэрлэлийн процесст түүхий эд болгон шууд ашигладаг. Түүнчлэн, бусад өөр төрлийн процессуудын тусламжтайгаар нүүрстөрөгчийг (ихэвчлэн CO2) оролтод ашиглан, устөрөгчөөр нийлэг (шатах) түлш үйлдвэрлэж, улмаар авто тээврийн салбарт уламжлалт шатах түлшийг орлуулан ашиглаж болно. Үүгээрээ хань маань өөрийн хариуцаж байгаа Мюнхений тойргийн бүсийн нутгийг авто тээврийн салбарт уламжлалт шатах түлшийг орлуулан ашиглах технологийг нэвтрүүлж,  тайлангаа  “Холбооны” хэмжээнд өрсөлдсөн уралдаанд явуулсан юм. Хөрш залгаа оршдог Эберсберг бүс нутаг хамтарч  ажилласан мэт бичиж илгээн  хэсэг хугацааны дараа  төсөл шалгарч холбооны хэмжээнд шилдэг “Устөрөгч”-ийг нэвтрүүлэгч бүс гэсэн шагнал авч байлаа. Харин шагнал авах ёслолд нөгөө бүсийнхээ захирагчийг явуулчихаад, өөрийн олон удаа хойшлуулсан чухал хэлэлцээрт оролцохгүй бол болохгүй гээд үлдэхэд нь “Чи минь явахгүй дээ,  хүнд бэлэн хоол өгөөд, өөрөө яг тулж хийсэн ажлынхаа шагналыг ядаж цуг авахгүй”  гэхэд  “Би заавал очиж  шагнал авч байгаагаар  сонин хэвлэлд  гарах шаардлагагүй,  хүмүүс мэдэж байгаа”  гээд хариуцлагатай ажлаа бодон үлдэж байсан удаатай. Ханийхаа энгийн, хүнлэг, нөхөрсөг мятрашгүй, даруу занг хараад хувь хүний талаас бахархаж,  огшиж байсан мөч олон  бий. Манай хүн  миний  хийж байгаа олон нийтийн ажлууд, Монголоо гэсэн цалингүй атал маш их цаг зав шаардсан ажлыг “боль” гэж хэзээ ч хэлдэггүй. Монголын уран бүтээлчдийг оролцуулсан соёлын арга хэмжээ, бэлтгэл ажлыг шөнөөр, хар үүрээр хүүхдүүд унтсан, унтаж байх үед эсвэл сэрэхээс нь өмнө  амжуулна.  Хөтөлбөр гаргах, дизайныг нь хийх, нээлтийн үг бичээд суухад  балчир үрс минь уйлах тохиол гарна, манай хүн  “Миний Эрдэнэ ээ, ажлаа хийгээд дуусчих, би хүүхдүүд ээ авч байя”  гээд намайг чөлөөтэй ажиллуулж чаддагт талархдаг. Монголын соёлыг  дээдэлж явдагт, үр хүүхдүүддээ сайн эцэг байж чаддагт нь баярладаг даа. Нэг удаа олон улсын  баярын нээлтэнд  үг хэлэх ёстой байсан юм, том хүүгээ дээлийг нь өмсүүлээд дагуулаад явлаа. Хүү минь тэр үед  гурван настай  байсан юм. Үг хэлэхийн өмнөхөн хүү ядраад унтаад өгч л дээ, эхний эгнээнд сууж байсан манай хүн хүүгээ  тэврээд тайзан гарч  үгээ хэлж,  маргааш нь “Хүү нь унтав, аав үгээ хэлэв” гэсэн нийтлэл сонин дээр гарч билээ. Миний хань  ер нь их ноён нуруутай, хээгүй бас монголд элэгтэй   хүн дээ. Ээжийн минь оёж өгсөн дээл, хантаазыг “Цагаан сар”,  наадам, Монголын соёлын арга хэмжээнд өмсөх  их дуртай. Ер нь бид хоёр Баварийн болоод Монголын үндэсний хувцас аль алинг нь өмсөх дуртай. Ээжийн минь оёсон дээл энд мода болж хүмүүсийн нүдийг их хужирладаг даа.

2020 оны гуравдугаар  сар. Баварийн орон нутгийн сонгуульд ялж ИТХ-ын гишүүнээр албан ёсоор Германы төр болон хуулийн өмнө тангараг өргөх ёслол, хөл хүнд байсан үе.

-Германы улс төрийн тогоонд гэр бүлээрээ  “буцалж” явна. Тэндхийн улс төрийн соёлоос монголчууд юуг нь суралцаасай гэх  бол?

-Хамгийн ойроос харж, мэдэрч байгаагаа л хэлье. Ханийн минь баримталдаг зарчим маш гоё. Тэр нь юу вэ гэвэл  маш үнэнч, хүлээцтэй, дайчин, шударга мөн шаргуу зан нь таалагддаг.  Сонсоход байдаг л зүйл  шиг  атал энэ зан чанар нь  амьдралд олон тал дээр тустай байдаг. Хүн бүхний мэддэг хоёр чухал зүйл энд хэрэгждэг. Нэгдүгээрт, цаг сайн барих, цагийн хуваарлилтыг маш сайн мөрддөг. Хоёрдугаарт, бүх асуудал  хуулийн хүрээнд, хуулийн дагуу явагддаг. Германд хууль хатуу, энэ  нь  маш чухал гэж би боддог.  Жишээ нь, энд газар аваад байшин бариуллаа гэхэд тухайн дүүрэг, гудамжинд барилга барих тухай хуульд заасан хатуу дүрэмтэй. Тэр гудамжинд барилга байшин барих стандарт, өнгө загвар нэгэн ижил байх ёстой.  Өөр загвартай байшин бариулахыг хүсч өргөдөл гаргалаа ч өөрчлөгдөхгүй,   хуульд заасны дагуу л бүх зүйл явна.                                                                 

 -Та олон ажлыг хэрхэн зэрэг амжуулдаг вэ?

-Би дөрвөн хананы дунд өмнөө бичиг цаас овоолчихоод эсвэл компьютерийн өмнө дуугүйхэн  суугаад  нийгмээс тасарч ганцаараа ажиллах дүргүй. Маркетингийн болон захиргааны албанд ажиллах нь бүтээлч (creative) занг өдөөж өгдөг болохоор энэ салбарт ажиллах дуртай. Эрхлэж буй үндсэн ажлаас гадна Германы  CSU-( ЦСҮ) намын ИТХ-ын Төлөөлөгчийн хувьд, мөн амьдарч байгаа хотынхоо ЦСҮ намын Эмэгтэйчүүдийн Холбооны даргын хувьд ард иргэдтэй болон бусад намын төлөөлөлтэй  уулзах зайлшгүй шаардлага гардаг. Би хоёр ч байнгын хороонд харъяалагддаг. Нэг нь Нийгмийн бодлогын, нөгөө нь Барилга байгууламжийн байнгын хороо. Мөн ЦСҮ намын эмэгтэйчүүдийн Мюнхэний тойргийн бүсийн холбоонд удирдах зөвлөлийн гишүүний сонгуульт ажилтай. Өөрийн амьдардаг хотод намынхаа эмэгтэйчүүдийн холбооны даргаар 2019 оны гуравдугаар сард сонгогдож, одоог хүртэл ажиллаж байна.  2018 онд Герман–Монголын нийгэмлэг” ТББ  намайг “Манай нийгэмлэгт орж ажиллаач” гэж  урьж, би саналыг хүлээн авсан. Гишүүдийн дунд явуулсан хурал, сонгуулиар дэд ерөнхийлөгчөөр нь сонгогдон  өнөөг хүртэл ажиллаж байна. Манай ТББ  бол ХБНГУ-д хоёр улсын хамтын үйл ажиллагааны асуудал эрхэлсэн хамгийн ууган байгууллага, бусад холбоо, ТББ-уудаас хамгийн том нь юм. Ирэх жил нийгэмлэгийн маань үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохионо. Миний хувьд аливаа олон нийтийн болоод өөрийн эрхэлж байгаа ажил, гэр бүл, үр хүүхэддээ цаг гаргаад зогсохгүй түүнийхээ хажуугаар нийгэмлэгийнхээ бүхий л ажилд оролцож ирсэн. Ялангуяа бага насны хүүхэдтэй хүнд энэ бүхэн тийм ч амар биш. Гэхдээ ээж хүний хувьд хүүхдүүддээ цаг гаргаж, тэднийгээ халамжилж, болж өгвөл хамт байхыг чухалчилдаг. Хүүхдүүдээ өөрсдийн аж төрж буй (Герман, Швейцарь) улсын соёл, ёс заншил суралцуулахаас гадна өөр нэг чухал зүйл нь монгол ахуй, соёл уламжлал, ёс заншил, эх хэлээ зааж сургахыг хичээдэг. Төрсөн эх орныхоо төлөө том бага гэлтгүй сайхныг бодож, сайн үйлс бүтээхийн төлөө зүтгэж байдаг даа.  Өнгөрсөн хугацаанд  ХБНГУ-ыг зорьж ирсэн олон уран бутээлчдийг энд амьдарч байгаа хот, муж улсдаа эерэгээр таниулах,  Монголынхоо өв соёлыг сурталчлах ажлыг зохион байгуулахад монголчуудтайгаа   хамтран ажиллая, дэмжье гэж зүтгэсээр ирлээ. Угаасаа миний үндсэн мэргэжил олон улсын  харилцаа болохоор хоёр улсын харилцааны  соёлын салбар мэргэжлийн хувьд ч ойр, энэ чиглэлээр  ажиллах их  дуртай.

-Тухайлбал?

-“Чингис хаан” одонт “The Hu” хамтлагийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин, продюсер Б.Дашдондогийн тоглолтууд, нэрт зохиолч Ч.Галсан гуайн уран зохиолын үдэш, кино найруулагч Д.Бямбасүрэнгийн “Монголоор амьсгалсан  миний  Монгол” илтгэл, Баварийн алаг үхрийн үрийг Монголд нутагшуулах хүмүүнлэгийн хандив, “Сэдаа” хамтлагийн морин хуурч П.Наранбаатарын монгол соёлын үдэш, зураач Б.Борхүү гуайн уран зургийн үзэсгэлэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд болон албаны бусад хүмүүсийн  газрын гүний дулааныг ашиглан цахилгаан  гаргаж авч буй тухай туршлага судалгааны уулзалт, (ер нь Монголоос  олон кампани, яамдаас туршлага судлах гэж холбогддог/ зэрэг Монгол руу хандсан монгол соёлыг Германд түгээх ажлуудыг амжилттай зохион байгууллаа. Мөн Монголд Германы “Хадгаламжийн банк”-ны салбарыг оруулахад анхны уулзалтуудыг хийж, суурийг нь тавьж өгч холбох зэргээр  олон нийтийн эрх ашгийн төлөө сэтгэл зүтгэл гаргасан  ажлуудыг нэрлэж болно. Аливаа улс орны хөгжилд хувь хүний оролцоо, сэтгэл зүтгэл хэрэгтэй гэж би боддог юм. Монгол Улс минь хөгжлөөрөө,  залуус, хойч үе маань  мэдлэг боловсрол, сурсан мэдсэнээрээ  улам хүчирхэг болно гэдэгт би итгэдэг.

-Монголын хөгжлийн гарцын тухайд ямар бодолтой байдгаа хуваалцана уу?

-Улс маань үйлдвэр баривал анхнаасаа ногоон дэлхийгээ хайрласан дэвшилтэт  технологитой, сэргээх эрчим хүч ашигласан шинэлэг  шийдлээр барьж байгуулах хэрэгтэй. Ажлын байр нэмэгдсэнээр иргэд  ажилтай болж,  амьдрал нь дээшилнэ. Хүмүүс завгүй байвал бусармаг зүйл ч бага гарч, цаашлаад  өөр өөрсдийгөө хөгжүүлж  боловсроод явна. Сайн ажиллаж байгаа хүнээ байгууллагууд урамшуулаад явахад ажилчид нь эрхэлсэн ажилдаа  дуртай, тогтвортой ажиллана. Гадны, дэлхийн том компаниудын салбарыг Монголд нээж, нутагшуулах Швейцарын жишээг  хэрэгжүүлж ч  болно шүү дээ. Үйлдвэр байхгүйн улмаас бид гаднаас маш их бүтээгдэхүүнийг  өндөр  үнээр  авч байна. Үйлдвэрлэгч /эскпортлогч/ орон  болж, дотооддоо хэрэгцээгээ хангаад зогсохгүй Америк, Хятад, Герман  шиг томоохон  экспортлогчидтой  мөр зэрэгцэж  яваасай гэж  би  мөрөөддөг. Мэдээж энэ бүх бүтээн байгуулалтыг  бий болгож  хэрэгжүүлэхэд хугацаа орно. Сэргээгдэх эрчим хүч гаргаж авдаг станц, төхөөрөмжтэй болох хэрэгтэй байна. Монголд салхи нь, нар нь, газрын гүний дулаан нь байна. Ярих биш, хийх  л хэрэгтэй.

-ХБНГУ-д хэчнээн монгол хүн ажиллаж, амьдарч байгаа вэ?

-6200 орчим гэсэн статистик мэдээ бий. Энд хараар ажилладаг хүнийг би лав сонсоогүй, ганц нэг цагаачилж ирсэн  хүмүүс байдаг гэсэн. Гэхдээ Германд амьдарч байгаа дийлэнх монголчууд бүгд сурсан, эзэмшсэн мэргэжлээрээ олон салбарт ажиллаж байна. Монголчууд бидэнд авах зүйл их шүү дээ. Тухайн амьдарч буй газартаа хэлийг нь  хурдан сурна, хурдан дасан зохицдог, ажилд  махруу гээд сайн зан  чанар олон.

-Монгол хүүхдүүдийн эх хэлний  боловсролд хэр анхаарч байна?

-Сүүлийн жилүүдэд  том хотуудад монгол сургууль  байгуулагдаж хүүхдүүд Германы боловсролын сургуулийн хажуугаар эх хэлээ танхимаар болон цахимаар өргөнөөр  сурч байна. Монгол бүсгүйчүүд дэлхийн өнцөг булан, олон хотоос нэгдээд эх хэлээ цахимаар зааж эхлээд байна.

-Цар тахлын жилүүдэд олон нийтийн ажил болон соёлын ажил ямар нэгэн үйл ажиллагаа  зохион байгуулж амжив уу?

-Баварийн Засгийн газар 2020 оны  орон нутгийн сонгуулийн өмнө анхны хатуу хөл хорио тавьсан. Сонгуулийн  дараа өөрийн удирдаж байгаа Грэйфелфинг хотынхоо ЦСҮ намын Эмэгтэйчүүдийн холбооны хүрээнд  ахмадын  асрамжийн газар, дунд болон бага сургууль, хүүхдийн асрамжийн газруудад  маск  хандивлах хүмүүнлэгийн ажил зохион байгуулсан. Covid-19-ийн эхэн үед маскны хомсдол хаа сайгүй байлаа.

Тэр үед хоёр хүүгээ ээждээ харуулчихаад, хөл хүнд байсан ч эдгээр ажлыг амжуулсан. Шат дараатай олон хатуу хөл хорио тавигдсан ч тухайн үеийн мөрдөх ёстой дүрмийг баримтлахын зэрэгцээ Грэйфелфинг хотын ЦСҮ намын Эмэгтэйчүүдийн холбооны хүрээнд уламжлал болсон үйсэн бөглөө цуглуулах аяныг сүүлийн хоёр жил таслалгүй явууллаа.  Үйсэн бөглөөг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газарт  явуулж, тэд дахин боловсруулаад зарж, орлого олдог юм. Мөн түрүү жилийн аравдугаар сарын 12-нд Грэйфелфинг хотод  Д.Тэрбишдагва гуайн номын танилцуулага/ соёлын арга хэмжээ, түүний дараахан  Герман-Монголын нийгэмлэгийн жилийн хурлыг Берлинтэй залгаа оршдог Шөнефелдэд зохион байгуулсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 33 (6765)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Хилийн нөхцөл байдлыг хэлэлцэх...
Хоёрдугаар сард болох...

Г.Очмаа: Германд хатуу хэрэгждэг хоёр зүйл бол цаг барих, хуулиа мөрдөх

Kuzmo 2022-02-15

ФОТО:

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

8 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

8 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

8 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

9 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

9 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

9 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

9 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

9 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

9 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах