• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам хамгийн бага зардлаар төмөр зам барих жишиг тогтоосон

-Гуравдагч зах зээл рүү гарах нь “Монголын төмөр зам”-ын хэтийн зорилго-
 
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга Б.Энэрэлттэй ярилцлаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалт бүрэн дуусчихав уу?
 
Төмөр замын том бүтээн байгуулалт маань үндсэндээ дуусаж байна.
 
Таныг санхүү, хөрөнгө оруулалт хариуцан ажиллаж байгаагийн хувьд зардлын тухай асуудал анхаарал татаж байна л даа. Төсвөө яг яаж хэмнэв гэдгээс яриагаа эхэлье?
 
Хамгийн том давуу тал гэвэл төрийн бодлогоор Зэвсэгт хүчин, “Улаанбаатар төмөр зам” ХНН, үндэсний компаниудыг ерөнхий гүйцэтгэгчийн оролцоотойгоор дотоодын нөөц, бололцоо шавхан ажиллалаа. Төсөв хэмнэсэн дараагийн том шалтгаан нь төлөвлөсөн хугацаандаа барьж дуусгаж байгаа явдал юм. 2019 оны тавдугаар сарын 24-нд эхлүүлж байсан бол 2021 оны 6 дугаар сарын байдлаар ажил 90-ээд хувийн гүйцэтгэлтэй явж байна. Худалдан авалтын зохион байгуулалтыг хуулийн хүрээнд шинэ журмаар явуулсан нь шуурхай, цаг хэмнэсэн шийдэл болж чадсан. Хэрэвзээ бусад бүтээн байгуулалт шиг тендер зарласан бол цаг хугацаа алдахаас гадна хэл ам, хардлага дагуулах эрсдэлтэй л дээ. Төмөр зам барих төсвийн тухайд манай улсад батлагдсан нэгдсэн норм, арга зүй байхгүй болохоор бүх зүйл шинэ байлаа. Бид инженер технологийн мэргэжлийн төсөвчин, төмөр замын инженерүүд болон санхүү, эдийн засгийн маш сайн удирдлагаар ханган ажиллаж чадсан учраас төмөр замын бүтээн байгуулалтын бодит өртгийг гаргаж чадсан. Монголд барьж байгаа төмөр замын тухайд Standard Gauge Rail буюу стандарт төмөр зам. Товчхондоо хүнд даацын төмөр зам гээд ойлгочихож болно. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замтай ижил стандартын нэг км төмөр замын олон улсын жишиг өртөг судалгаагаар 3.5-4.0 сая ам.доллар байдаг юм билээ. Харин бид 1.1 сая ам.доллараар барьж чадлаа. Бид төмөр зам барихад хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, мөн бусад улсын норм норматив, арга зүйг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтнүүдтэй хамтран төмөр замын барих төсвийн нэгдсэн норм норматив, арга зүйг боловсруулж батлахаар ажиллаж байна.
 
Манай улсад баригдсан хүнд даацын төмөр замуудын зардал өртөг нь хэр байсан бол?
 
Монголд баригдсан Төмөртэй уурхай, Алтанширээ газрын тосны үйлдвэр, Тавантолгой-Гашуунсухайт, Болдтөмөр Ерөө голын төмөр замуудын хийгдсэн төслүүдийг харахад нэг км төмөр зам барих өртөг салбар болон цогц замын барилгаас хамааран 1.3-4.4 сая ам.долларт хэлбэлзэж байгаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалт хамгийн бага өртгөөр буюу олон улсын болон Монгол улсад баригдаж байгаа дундаж өртгөөс дөрөв дахин бага үнээр босож байна. Товчхондоо бид төмөр зам барих төсвийн норм, нормативыг бодит зардлаар тогтоох суурь үндэслэлийг бүрдүүлэхэд маш том хувь нэмэр орууллаа.
 
Ирээдүйд баригдах төмөр замын бодит өртгийг гаргана гэдэг том олзуурхал байлгүй яахав. Бас гаднаас ажиллах хүч авахгүйгээр өөрсдөө төмөр замаа барина гэдэг маш хэрэгтэй жишиг болж чадлаа гэж харж байна. Зардал нь бага ч гэлээ чанар нь олон улсын жишиг стандартын дагуу гэж ойлгож болох уу?
 
Тэгэлгүй яахав. Чанарын хувьд дэлхийн стандартад бүрэн нийцсэн төмөр зам болж байгаа. Дэлхийн жишгээр тооцож үзвэл манай улс гуравдугаар зэрэглэлийн (төмөр замын зэрэглэл тээх ачааны хэмжээнээс хамаарч тогтоодог) төмөр зам барьж байна. Монголд одоогоор MNS6229:2010 “1520 мм царигтай төмөр замд ашиглах техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу зураг төсөл, барилгын ажлууд хийгдэж байна. Төмөр замын дээд бүтцэд хүнд даацын ачаанд хэрэглэдэг хамгийн чанар өндөртэй, Р65 зэрэглэлийн хайлуулах аргаар боловсруулсан хатуулгатай зам төмрийг ОХУ-аас, дэлхийн номер нэг брэндийн Пандрол бэхэлгээг Их Британи улсаас импортолсон. Мөн Монгол улсдаа үйлдвэрлэсэн ган утсан татлагатай төмөр бетон дэр зэрэг материалыг хэрэглэж байна. Төмөр бетон дэрний хүндийн жин гэхэд л 310 кг, 1 км-т оногдох бетон дэрний тоо 1840 байгаа гэх мэтээр яривал олон улсын стандартад бүрэн нийцсэн төмөр зам барьж байна.
 
Та түрүүн худалдан авалтын шинэ журмаар ажилласан гэж ярилаа. Том төслүүд хэрэгжүүлэхэд хэрэгтэй шийдэл шиг санагдлаа. Яг ямар журам хэрэгжүүлж ажилласан юм бол?
 
Худалдан авалтаа зохион байгуулахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын захирамжаар дэд ажлын хэсэг гэж тусад нь байгуулсан юм. Энэ ажлын хэсэгт ЗХЖШ, АТГ, ЦЕГ, ТЕГ, Зам, тээврийн  хөгжлийн яам, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас томилогдсон долоон хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын баг ажиллаж, худалдан авалтыг зохион байгуулж өгсөн нь хамгийн том давуу тал болсон. Эдгээр хүмүүсийн тухайд долоо хоног бүр ажлын бус цагаар хуралдаж байсан юм. Туслан гүйцэтгэгч 100 гаруй компанийн сонгон шалгаруулалтад хяналт тавьж, мөн тогтмол том дүнтэй худалдан авалтуудад зөвлөмжилж ажилласан. Бидний зүгээс энэ ажлын хэсэгт ажилласан удирдлагуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна.
 
Худалдан авалтад нийтдээ хичнээн төгрөг зарцуулсан бэ?
 
Одоогийн байдлаар ойролцоогоор нэг их наяд төгрөгийг бараа, ажил үйлчилгээний худалдан авалтад зарцуулсан.
 
Худалдан авалтад ямар нэг сонирхлын зөрчил орсон юм биш байгаа гэх хардлага зарим хүнд төрж  мэднэ. Ийм эрсдэл байсан  уу?
 
Худалдан авалттай холбоотой бүх ажлыг дээр дурдсан дэд ажлын хэсэг хянаж ажилласан учраас ямар нэг зөрчил гаргалгүй амжилттай зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаа. МТЗ компани болон төслийн ерөнхий гүйцэтгэгчид болох ЗХЖШ, УБТЗ ХНН нь өөрсдийн хариуцсан чиглэл бүрээр худалдан авалтуудыг хийхдээ тухайн ажил, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг холбогдох яамд, агентлаг, мэргэжлийн холбоодоос авч, тэдгээрээс авсан үнийн санал болон холбогдох мэдээллийг ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлж, гарсан шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулан ажиллаж ирсэн. Худалдан авалттай холбоотой энэхүү бүтэц нь төслийн хувьд ажлыг цаг хугацаа алдалгүй шуурхай, нэн ялангуяа төсвийг бодит өртгөөр гэрээлэх, мөн аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй зөв зохион байгуулалтаар хангаж ажилласан. Цаашид улсын стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн худалдан авалтыг ч энэ жишгээр зохион байгуулах нь зүйтэй юм болов уу гэж ойлгосон. Дашрамд хэлэхэд төслийн ажлыг мэргэжлийн түвшинд хийж чадах тусгай зөвшөөрөл бүхий компаниуд бараг бүгд оролцсон доо.
 
Санхүүжилт, төмөр замын чанарт тавих хяналт хэр байсан бэ?
 
Санхүүгийн менежмент хийхэд хяналтын гол систем нь ерөөсөө л ажлын хөлсийг гүйцэтгэлээр нь олгож байсан явдал. Гүйцэтгэлээр олгохын тулд бид давхар хяналтын шатлалтайгаар ерөнхий гүйцэтгэгч, захиалагчийн хяналт эцэст нь захиалагч өөрөө гүйцэтгэлийг хянан шалгадаг. Ерөнхий гүйцэтгэгч, захиалагч тухайн ажлыг баталгаажуулсны эцэст гэрээний дүнгээр хувилж байгаад санхүүжилтийг нь олгож ирлээ.
 
Төмөр замын бүтээн байгуулалтад 103 компани оролцсон юм байна. Хөлс мөнгийг нь ямар хэлбэрээр олгож байсан бэ. Бас цэргүүдийг цалин хөлсгүй үнэгүй ажиллуулж байна гэх хардлага, эргэлзээ анзаарагдсан. Энэ тал дээр тайлбар өгөөч?
 
Бүтээн байгуулалтад оролцсон туслан гүйцэтгэгч үндэсний 103 компани, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийг гүйцэтгэлээр нь олгож ирсэн. Ингэсний үр дүнд туслан гүйцэтгэгчдэд олгосон санхүүжилтийн хувь хэмжээ ойролцоо буюу эрх тэгш гүйцэтгэлийн дагуу олгогдож ирсэн. Тэд ажлын хөлснийхөө 67 хувийг аваад байгаа ч ажлаа 90 хувь гүйцэтгэсэн. Ковид-19 цар тахлын улмаас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндсэн санхүүжүүлэгч “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төлөвлөгөөт борлуулалт доголдож санхүүжилт удаашрах тасрах асуудал гарсан ч үндэсний компаниуд маань ачааны хүндийг нуруун дээрээ үүрч бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж байгааг энэ дашрамд тусгайлан онцолмоор байна. ЗХЖШ-ыг бүтээн байгуулалтын доод бүтцийн ажилд голлох үүрэгтэйгээр оролцуулсан. Дотоодын цэргүүдийн хувьд сар бүр хоёр сая төгрөгийн  цалин хөлс авч байгаа. Түүнчлэн, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд ЗХЖШ-ын инженер техникийн мэргэжлийн анги, салбарыг нийт 67 тэрбум төгрөгийн өртөг бүхий машин механизмаар техникжүүлсэн. Зэвсэгт хүчин, аж ахуйн нэгжүүд цаашид төмөр зам барих техник, тоног төхөөрөмжтэй болж маш их туршлага хуримтлуулж чадсан гэх мэт олон ололттой тал бий.
 
Одоо санхүүжилтийн асуудал руу оръё. Санхүүжилтээ үнэт цаас арилжаалж шийдсэн билүү?
 
Тэгсэн. Төслийнхөө анхны санхүүжилтийг дотоодын эх үүсвэрээр шийдсэн нь төмөр замын бүтээн байгуулалт амжилттай өрнөхөд маш том давуу тал болсон. Төрийн өмчийн компани түүхэндээ анх удаа 750 тэрбум төгрөгийн үнэт цаас хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасыг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК худалдан авч, анхны эх үүсвэрийг бүрдүүлсэн. 20 жилийн хугацаатай, хүүгүй учраас маш хямд үүсвэр болсон л доо. Чөлөөт зах зээлийн зарчимд үнэгүй мөнгө гэж байдаггүй. Тэр утгаараа “Эрдэнэс Таван толгой” компанийг хохироож болохгүй.  Ирээдүйд “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг энэ төмөр замаар тээвэрлэх нь тодорхой учраас тарифын хөнгөлөлт, урамшуулал үзүүлэхээр харилцан ашигтай гэрээ байгуулсан.
 
Тавантолгой-Гашуунсухайтын зам “Монголын төмөр зам”-д ямар хамааралтай вэ?
 
 “Монголын төмөр зам” ТӨХК тус Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод бүтцийн барилгын газар шорооны ажлыг 86.6 хувийн гүйцэтгэлтэйгээр нийт 267 сая ам.долларыг зарцуулан гүйцэтгэсэн. Манай компанийн энэхүү гүйцэтгэсэн ажил нь нийт төслийн 51.84 хувьтай тэнцэх гүйцэтгэлтэй гэж Аудитаар баталгаажсаны үндсэн дээр  ЭТТ ХК-тай хамтарсан төслийн зориулалттай компани болох Тавантолгой төмөр зам ХХК-г үүсгэн байгуулж, МТЗ ТӨХК тус компанийн 34 хувийг эзэмшдэг.
 
“Монголын төмөр зам” компани аль ч чиглэлд, ямар ч стандартын төмөр замын бүтээн байгуулалт өрнүүлэх том туршлага, сайн түүхийг бүтээж чаджээ гэсэн бодол төрлөө. Компанийнхаа ирээдүйн амбиц, төлөвлөгөө, зорилгыг хуваалцаач?
 
Та бид хоёр сая Тавантолгой-Зүүнбаян чиглэлд барих төмөр замын барилгын ажлын талаар багагүй хугацаанд ярилаа. Дахиад хэлэхэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол монголчууд бие дааж төмөр зам барьсан анхны амжилттай түүх. Манай компанийн хувьд Сэлэнгэ аймгийн Хүдэр сум дахь төмрийн хүдрийн уурхайг түшиглэсэн Төмөртэйн төмөр замтай, Замын-Үүд сум дахь Бүс нутгийн логистик  төвтэй, өөрийн эзэмшлийн зүтгүүр, вагонтой төрийн өмчит хувьцаат компани. “Зүүнбаянгийн төмөр зам”, “Тавантолгойн төмөр зам” зэрэг Эрдэнэс Тавантолгой ХК-тай хувь эзэмшсэн хамтарсан компаниудыг байгуулсан тухай би танд түрүүн хэлсэн. Төмөр замын сүлжээний урт, техникийн салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг хоёр хөрш маань төмөр замын үндэсний нэг л компанитай. Манай улсын хувьд ч энэ жишгээр “Монголын төмөр зам” ТӨХК хэтдээ манай улсын төмөр замын тээврийн салбарын нэгдмэл бодлогыг зангиддаг үндэсний компани болох зорилготой. Та сая асуултдаа  төмөр замыг барих сайн туршлага бүтээсэн гэж манай компанийг дүгнэж байна. Манай компани Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам барих явцад хуримтлуулсан туршлага, техник тоног төхөөрөмж нөөц, мэргэжлийн боловсон хүчнийхээ ур чадварт тулгуурлаж, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан төмөр замуудыг барина гэдэгтээ итгэл дүүрэн байгаа. Төмөр зам барихаас гадна тээвэрлэлтэд онцгой анхаарна. Хэтийн зорилго гэвэл олон улсын тээвэр хийх. Засгийн газрын 164 дүгээр тогтоолын дагуу БНХАУ-ын “Тяньжин порт (групп)” ТӨХК-тай хамтран 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Тяньжин хотын Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсэд тээвэр, логистикийн үйл ажиллагаа эрхлэх зоиулалттай монголын талын 49 хувь, Хятадын талын 51 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан “Хятад-Монголын олон улсын логистикийн бүс” ХХК-г амжилттай байгуулсан. Төсвөөс нэг ч төгрөгийн зардал гаргахгүйгээр Тяньжин хотын Бинхай дүүрэгт 50 жилийн хугацаанд 10 га газар эзэмшихээр хамтарсан компани байгуулж, гуравдагч зах зээл рүү бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хийхээр ажиллаж байна.
 
Уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч зах зээл рүү гаргах боломж бүрджээ гэж ойлгож болох нь ээ?
 
Тэгж ойлгож болно. Бид Тяньжин боомтоор гуравдагч зах зээлд нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж гаргах эрх маань тус компанийн хүрээнд нээгдсэн. Манай экспортын дийлэнх урсгал Өмнөговиос цаашаа Гашуунсухайтын боомт, цаашлаад Бугатын үйлдвэр рүү чиглэдэг. Тяньжин боомт нээлттэй болсноор бидэнд илүү том зах зээл рүү орох боломж гарч ирж байгаа юм.
 
Тяньжин боомтоор дамжуулан бараа бүтээгдэхүүн гаргах боломж нээгдсэн гэж үү?
 
Бид Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг бий болгож, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах, чөлөөт худалдааны боомт бүсийн хөнгөлөлттэй бодлогод Монголын аж ахуйн нэгжүүдийг хамруулан үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж бүрдсэн. Иймээс, энэ завшааныг ашиглаад Монголын үйлдвэрлэгч мөн тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
 
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ойрын хугацаанд гуравдагч зах зээл рүү гарах мөрөөдлийг бодит биелэл болгож байна гэж ойлголоо...?
 
Яг зөв. Та зөв харсан байна. Гуравдагч зах зээл рүү гарах бодлогыг бодит биелэл болгож буй том бүтээн байгуулалт бол Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам. Дахиад онцлоход монголчууд төмөр замыг өөрсдийнхөө нөөцөөр хямд өртгөөр барьж болдог гэдгийг манай компанийн хэрэгжүүлсэн энэ төсөл баталчихлаа. Бага өртгөөр барьж чадсан учраас энэ төмөр зам өгөөжөө хурдан хугацаанд өгч эхэлнэ. Өөрөөр хэлбэл олсон орлогоороо үйл ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгаа тэлэх боломж бүрдчихлээ.
 
Эх сурвалж: Өнөөдөр сонин
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Эрүүл мэнд
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Сурвалжлага
  • •E-Sport
  • •Сонгууль
ХУРААХ
Д.Нямхүүгийн нэхэмжлэлтэй...
Өдөртөө бороо орохгүй

Тавантолгой-Зүүнбаян төмөр зам хамгийн бага зардлаар төмөр зам барих жишиг тогтоосон

Kuzmo 2021-06-22

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

4 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

4 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

4 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

4 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

11 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

11 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

11 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

11 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

12 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

12 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

12 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

12 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

12 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

12 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

12 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

12 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

12 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах