• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Н.Энхбаяр: Бидэнд дотоодынхоо нөөц бололцоогоор эдийн засгаа босгох боломж байхгүй

Эдийн засагч Н.Энхбаяртай эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн хэмнэлтийн асуудлаар ярилцлаа. 
 
-Төсөв хэмнэх талаар Засгийн газар дуугарч эхэл­сэн. Монголбанк ч аль хэдийнэ бодлогоо хэрэг­жүү­лээд эхэллээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
 
-Би түрүү жилүүдэд судлаачдын хийж байсан судалгааг саяхан эргэж харсан. Төсөв, мөнгөний бодлого хоёр маань харилцан бие биеэ нөхөж байх ёстой. Манай эдийн засагчид, их сургуулийн докторуудын хийсэн судалгаагаар 2009-2012 онд төсвийн тэлэх бодлогыг тодорхой хэмжээгээр явуулж байсан. Нөгөө талдаа мөнгөний хумих бодлого явуулж байсан судалгаа байна. Гэтэл 2012-2016 он хүртэл аль алийг нь тэлэх бодлого явсан, үндсэндээ. Одоо эргээд хумих тухай ярьж эхэлж байна. Уг нь тэлж байгаа бодлого маань тодорхой хугацааны дараа саарах ёстой байхгүй юу. Тогтворжилтын төвшинд хүрсэн нөхцөлд. Нөгөө талаар шингээх багтаамж гэж байна. Гэтэл тэр хязгаараа бид мэдрэхгүй явсаар байгаад өдийг хүргэсэн.
 
Зөвхөн бүтээн байгуулалт, өсөлт гэж ярьсаар байгаад арга хэрэгсэл маань үр дүнгээ өгөхөө болиод, сөрөг хандлага руугаа ороод эхэлчихсэн. Тэгэхээр одоо гарцаа байхгүй хязгаарлах цаг болсон. Ялангуяа төсөв талдаа хязгаарлах бодлого явуулахаас өөр арга байхгүй. Харин цаг хугацааны хувьд энэ хоёр бодлого тодорхой нэгэн зэрэг явах ёстой юу. Эсвэл хугацааны хувьд зөрүүтэй байх ёстой юу гэдгийг Засгийн газар, Монголбанк хоёр ярих ёстой.
 
Түрүүлээд Монголбанк бодлогынхоо хүүг нэмэхдээ Засгийн газар, Сангийн яамтай зөвлөсөн эсэхийг би мэдэхгүй байна. Монголбанкны хувьд яаралтай арга хэмжээ авах ёстой гэж бодлогынхоо зөвлөл дээр үзсэн байна шүү дээ. Нэгэнт ингэж хумих бодлого хэрэгжүүлж байгаа бол үргэлжлэх хугацаагаа сайн бодох хэрэгтэй. Ямар хугацаанд үргэлжлэх юм. Манай эдийн засагчид, эрдэм­тэн судаалчид бол урт хуга­цаанд үргэлжлүүлэх ёсгүй. Аль болох богино хуга­цаанд хэрэг­жүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа.
 
Тэгээд дээрээс нь төс­вийнхөө бодлоготой уялдуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тийм болохоор энэ нэлээд төвөгтэй асуудал. Хоёрдугаарт, бодлогын үр дүн маань амьдралаас тасалж аваад хийчихсэн судалгаа биш байхгүй юу. Мөнгөний бодлого дангаараа үр дүнд хүрэхгүй.  Үүнтэй хамт гадаад бодлого, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчин гээд бүх бодлогын нөлөөлөл чинь зэрэг явж байгаа учраас барилга байшин барьж байгаа юм шиг л шууд олон нийтэд үр дүн нь харагдахгүй. 
 
-Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмсэн нь төсөвтэйгээ зөрчилдсөн гэж үзэж болохоор байгаа. Одоо төсвийн тодотгол хэлэлцэж байна. Энэ асуудлыг цэгцлэх болов уу, та юу гэж харж байна?
 
-Монголбанкны бодлогын арга хэмжээ авсан үндэслэл нь нөхцөл байдалтай холбоотой гэж байгаа. Гэхдээ нөхцөл байдал маань өөрөө ганцхан төсвийн алдагдал биш байхгүй юу. Валютын орлого хомсодчихсон, дээрээс нь ханшийн савлагаатай байна. Гэх мэт олон үзүүлэлт байгаа учраас энэ арга хэмжээг авч байгаа юм. Магадгүй энэ бодлогын эхний үр дүн оны эцэст харагдаж эхлэх байх. Мэдээж тодорхой хугацаа шаардагдана. Харин одоо төсвийн бодлого  ярихдаа ямар хугацаанд энэ хоёр бодлогыг хэрэгжүүлэх юм бэ гэдгээ л шийдэх ёстой. 
 
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах талаар яригдаад байгаа. Энэ хөтөлбөрт үнэхээр хамрагдах шаард­лагатай юу?
 
-Манай судлаачид олон улсын байгууллагын янз бүрийн арга хэрэгсэл байгаа талаар ярьж байна. Зөвхөн ганц Олон улсын валютын сангаас Олон улсын банк санхүүгийн байгууллагууд бүгдээрээ тухайн улс орны нөхцөл байдлаас хамаараад олон төрлийн зээлийн дэмжлэг үзүүлж байна. Энэ талаар манай эдийн засагч, докторууд хангалттай ярьж, сануулж байгаа. Яах вэ, бидний өмнө хэрэглэж байсан арга нь “Стэнд бай” болохоор энэ талаар яриад байгаа байхгүй юу. “Стэнд бай” хөтөлбөрийн онцлог нь нэгдүгээрт, богино хугацааных. 12-18 сарын хугацаатай л байдаг.
 
Маш богино хугацааных. Бид 2008-2009 онд энэ хөтөлбөрийг авч, хэрэгжүүлсэн. Зорилго нь богино хугацааны төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөхөд зориулсан хөтөлбөр юм. Хэрвээ Монголбанк, Засгийн газраас Олон улсын валютын сан,  Олон улсын байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай гэж үзвэл аль аль талаасаа ажлын хэсэг гаргаж, уулзаж ярилцана. Аль аль талынхаа нөхцөл, шаардлагыг биелүүлсэн нөхцөлд л энэ хөтөлбөр хэрэгжинэ.
 
Мөн манай Засгийн газар, Монголбанк хөтөлбөрт хамрагдая гэж зөвшөөрсөн нөхцөлд  Олон улсын валютын сан захирлынхаа зөвлөлийн хурлаар хэлэлцэж байж эцсийн хариу гардаг. Тодорхой санхүүгийн дэмжлэг хамт байгаа учраас тэр мөнгийг нь захирлуудын зөвлөл шийддэг. Ийм л процесстой. 
 
-Төсвийн хэмнэлт хийнэ гээд л байгаа. Хэмнэлт хий­лээ гээд үр дүн гарах уу?
 
-Ямар ямар зардал хасаад, хэчнээн төгрөг хэмнэхийг Сангийн яамны нөхдүүд л хэлнэ шүү дээ. Хамгийн гол асуудал нь хэмнэлт хийлээ гээд зогсохоор хэмжээнд биш, илүү гүнзгийрчихсэн байхгүй юу. 2012 оноос хойш бүтэн дөрвөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Хөгжлийн банкаар, ипотекийн зээл гээд маш олон сувгаар эдийн засаг руу их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийчихсэн.
 
Тийм болохоор зөвхөн төсвийн зарлагаар шийдэгдэхгүй. Маш хүндрэлтэй болчихсон. Дээрээс нь төсвөө баталж байгаа тогтолцоо маань хуучин хэвээрээ байна. Энэ оны тухайд яах вэ, хасдаг юм байж. Харин ирэх оны төсөвт дахиад л бодит байдлаасаа илүү хөөрөгдчихсөн, өөд­рө­гөөр төлөвлөчихсөн төсөв гарч ирэх магадлал маш өндөр бай­гаа. Таналт гэдэг бол зөвхөн тодотголын тухайд л ярьж болох зүйл. Харин ирэх оны  боловсруулж байгаа төсөв дээр тогтолцооны гажуудлаа засах тухай ярих ёстой байхгүй юу.
 
Тэгж байж макро эдийн засгийн тогтворжилт бий болно. Төсөв мөнгөний бодлогын залруулах гээд байгаа эхний үр дүн нь макро эдийн засгийн тогтворжилт байхгүй юу. Түүнээс биш төсвийг заавал алдагдалгүй байлгаж, тэнцлийг нь барих гээд байгаа юм биш. Төсөв мөнгөний бодлогоос эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллөө тогтворжуулж байж макро эдийн засгийн үзүүлэлт нь тогтворжино. Ингээд ирэхээр гадаадын хөрөнгө оруулалт, бизнест таатай орчин бүрдэх юм. Ийм л зорилготой. 
 
-Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмээд, Засгийн газар хэмнэх бодлого бариад эхлэхээр эдийн засаг хэцүүдэх юм биш үү?
 
-Монголбанк бол шийдвэрээ гаргачихсан. Засгийн газар хараахан шийдвэрээ гаргаагүй байна. Хумих шаардлагатай байна гэж л яриад байгаа. Хумихыг эцсийн байдлаар УИХ дээр төсөв баталж байж шийднэ. Төсвийн хуультай хамт бодлого нь батлагдана. Үүнийг ярих үед зайлшгүй Монголбанктай УИХ зөвлөл­дөж таарна. Энэ хоёр хумих бодлогыг зэрэг явуулах уу, үгүй юу гэдгийг ирэх оны төсөв хэлэлцэх үед зайлшгүй ярих ёстой байхгүй юу. Тэгж байж зохистой харьцааг нь барина.
 
Түүнээс биш аль алийг нь хумиж болохгүй. Дээрээс нь үргэлжлэх хугацаа өөр. Төсвийн бодлого бол оны эхэнд батлаад, бүтэн жил үргэлжилдэг шүү дээ. Харин Монголбанк бол өөрөө бие даасан байгууллага учраас бод­логын зөвлөлөөрөө шаард­лагатай үед хатуу бодлогоо зогсоох боломжтой. Цаг үеийнхээ шаардлагын дагуу буцаагаад бууруулж болно. 
 
-Бидэнд гадаадын ямар нэг хөтөлбөрт хамраг­дахгүйгээр өөрсдөө эдийн засгаа босгох гарц огт байхгүй юм уу. Энэ талаар их бага яриад байх шиг?
 
-Ярихын хувьд ярьсан.  2015 оны нэгдүгээр сард УИХ-аас гарсан тогтоол байгаа. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай хөтөлбөр гэж байна. Тэр хөтөлбөрийн дараа гуравдугаар сард Засгийн газраас 200 гаруй заалттай арга хэмжээний хөтөлбөр гарсан байгаа. Одоо тэр тухай нэг их ярихгүй байгаа болохоор бараг мартчихсан юм шиг байна, хүмүүс.
 
Яг тэр арга хэмжээнүүд өнөөдөр хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь тэр арга хэмжээнүүд гуравдугаар сараас хойш огт хэрэгжээгүй. Эвсч байсан Засгийн газар хоёр тийшээ болсон. Дараа нь сонгуулийн зорилгодоо автсан. Энэ бүх байдлаас болоод тухайн үед дотооддоо авч болох бүх арга хэмжээгээ аваагүй байхгүй юу. Тийм учраас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихээд байгаа юм.
 
Үнэхээр гадны ямар нэгэн байгууллагын дэмжлэггүйгээр хүндрэлээ даван туулах ёстой байсан бол бид аль хэдийнэ өнгөрсөн жил л хэрэгжүүлэх байсан юм. Гэтэл цаг хугацаа алдчихсан. Өнгөрсөн жил валютын нөөц, төсвийн алдагдал маань ч гайгүй байсан. Тийм байхад бид боломжоо алдчихсан. Тэгэхээр одоо дотоодынхоо нөөц бололцоогоороо эдийн засгаа босгох боломж байхгүй гэж хэлж болно. Тийм болохоор богино хугацааны гадны санхүүгийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болчихоод байна. Дээрээс нь гадаад төлбөрийн хугацаа хэдхэн сарын дараа боллоо. 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс төлж эхэлнэ. 
 
-Гадаад төлбөрийн хугацаа хаяанд ирчихлээ. Энэ өрийг хугацаанд нь төлж чадахгүй байх магадлал өндөр гэж судлаачид яриад байгаа. Манайд ямар гарц байгаа юм бол?
 
-Түрүүний бидний ярьсан зүйл  бол манай улсын дотоод макро эдийн засгийн асуудал. Өр бол арай өөр асуудал. 2012 онд бид гадаад бонд гаргахдаа Засгийн газрын танилцуулга хийсэн. Мөнгө татахын тулд шүү дээ. Үнэт цаасны хөрөнгийн бирж дээр очоод, Монголын эдийн засаг ийм сайн үзүүлэлтэй, ингэж тэлж байна. Худалдааны эргэлт ийм байгаа. Дээрээс ийм ийм том төслүүд хэрэгжинэ. Гэх мэт сайхан мэдээллийг хийж байгаад бондын мөнгийг босгосон. Харин бонд худалдаж аваад, бидэнд мөнгөө зээлүүлсэн хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг цаашид тогтвортой өсөөд явна. Том төслүүд нь эргэлтэд орох юм байна.
 
Тэндээсээ бидний мөнгийг өгөх юм байна гэсэн итгэлээр зээл өгчихсөн. Гэтэл хийж байсан танилцуулгаасаа нөхцөл байдал 100 хувь эргэчихсэн. Манай том төслүүдээс ганцхан Оюу толгой л хөдөлж байна шүү дээ. Бусад бүх том төслүүд нь урагшаа ахиагүй. Дэд бүтэц нь байхгүй. Бид их сайхан, гэрэлтэй эдийн засгийн өсөлт рүү явна гэж бонд босгочихоод цагаа тулахаар  “Уучлаарай, одоо бид төлж чадахгүй нь” гэж хэлэх  байдал руу л орох гээд байна шүү дээ. Тэгэхээр одоо бондынхоо бүтцийн өөрчлөлтийг хийх. Өөр бага хүүтэй, урт хугацааны бондоор орлуулах л ёстой гэж манай судлаачид үзэж байгаа. Эхний ээлжинд ийм л арга хэмжээ авна.
 
-Энэ чинь өөр нэг зээлээр одоо байгаагаа дарж байгаагаас ялгаа байна уу. Иргэд бол ингэж л ойлгоно. Та арай ойлгомжтой байд­лаар тайлбарлаад өгөх үү?
 
-Зээл бол биш. Бага хүүтэй, урт хугацааны бондоо нөхөн төлнө гэсэн үг. Адилхан л төлөх мөнгө болов ч арай бага хүүтэй, урт хугацаатай болгоод хугацааг нь сунгачихлаа л гэсэн үг. Бондын нэг ялгаатай тал нь цувруулж төлдөггүй. Үндсэн төлбөрийг төлөх ёстой эцсийн өдөр гэж байна. Тэр өдрөө л багтааж төлөх ёстой. Хэрвээ төлж чадахгүй бол Олон улсын зах зээл дээр дефолт буюу дампуурал зарлачихаж байгаа юм. Тиймээс төлөх ёстой өдрийг л хойш нь сунгах гээд байгаа хэрэг.    
 
-Орлуулах бондыг нь юу гэж харж байна?
 
-Зайлшгүй Олон улсын банк санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжинэ. Би саяхан Мексикийн жишээг нэг хурал дээр танилцуулсан. Мексик 1990-ээд оны дундуур хүнд байдалд орсон. Ер нь Латин Америкийн олон орон хүнд байдалд орсон. Тэр дундаас хүндрэлээ хамгийн амжилттай давсан нь Мексик байхгүй юу. Мексик улс АНУ-ын валютын сантай хэлцэл хийгээд, төлөх хугацаа нь тулчихсан бондоо Америкийн төрийн сангийн 30 жилийн хугацаатай Засгийн газрын бондоор сольчихсон байхгүй юу. Тэгэхээр Мексикийн Засгийн газар төлбөрөө бонд эзэмшигчдэд биш АНУ-ын Засгийн газарт төлөх ёстой болчихож байгаа юм. Гэхдээ 30 жилийн хугацаатай. Ийм хөрвүүлэг хийж чадсан. Тэгээд 2003 он гэхэд тэр бондоо төлөөд дуусгачихсан. Ийм амжилттай болсон жишээ байгаа. 
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Орхон аймгийн 1-р сургуулийн химийн кабинетыг засаж, тохижуулах боллоо
"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN
Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Чуулган
  • •Ерөнхийлөгч
  • •Уул уурхай
  • •Степпе Арена
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Видео мэдээ
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Байнгын хороо
ХУРААХ
Парламент дахь...
Ургац хураалтад оролцохыг...

Н.Энхбаяр: Бидэнд дотоодынхоо нөөц бололцоогоор эдийн засгаа босгох боломж байхгүй

Пунцагболд 2016-09-06

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Орхон аймгийн 1-р сургуулийн химийн кабинетыг засаж, тохижуулах боллоо
"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN
Н.Учрал: Ипотекийн зээл зөвхөн гэр хороолол руу, зорилтот бүлэгт чиглэх ёстой
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
5 минутын өмнө өмнө

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийн төсөлд 100 гаруй санал ирүүлжээ

5 минутын өмнө өмнө

Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байна

7 минутын өмнө өмнө

Эрчим хүчний бүх үе шатанд өртөг зардлыг бууруулж ажиллана

11 минутын өмнө өмнө

Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг үүрэг болголоо

29 минутын өмнө өмнө

Өнгөрсөн жилийн аваргууд хагас шигшээ эхний хожлоо авлаа

30 минутын өмнө өмнө

Орхон аймгийн 1-р сургуулийн химийн кабинетыг засаж, тохижуулах боллоо

32 минутын өмнө өмнө

Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина

5 цагийн өмнө өмнө

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

5 цагийн өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн угсралтын ажлыг хийж байна

8 цагийн өмнө өмнө

Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой

8 цагийн өмнө өмнө

NBA-ын эхний шатны шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

9 цагийн өмнө өмнө

Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ

9 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна

9 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайд нийтэд зориулсан тохижилт хийнэ

9 цагийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

9 цагийн өмнө өмнө

Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

9 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

1 өдрийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

1 өдрийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

1 өдрийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

1 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2026-05-03 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

2026-05-03 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах