• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Баярмаа: Шинэчилсэн журмаар бичил уурхайчид 3500 см3 тоног төхөөрөмж ашиглахаар зохицуулсан

Өнгөрсөн тавдугаар сард Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Баярмаатай ярилцлаа.

-Юуны өмнө “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Танай холбоонд одоогийн байдлаар хэчнээн бичил уурхайчид бүртгэлтэй байна вэ?

-“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” 2013 оны тавдугаар сарын 2-нд байгууллагдснаас хойш орон нутагт бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, бодлого боловсруулагчдад тэдний дуу хоолойг хүргэх, хариуцлагатай бичил уурхайн талаар олон нийтэд эерэг ойлголт өгөх зэргээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр улс орон зах зээлийн нийгэмд шилжихэд улсын үйлдвэрүүд хаалгаа барьж, үйлдвэрийн олон ажилчин ажилгүй, орлогогүй болж хоцорсон. Тухайн үед ажилгүйдлын тоо огцом нэмэгдсэн. Мөн 2000-аад оны эхээр улсын хэмжээнд жил дараалсан хүндхэн зуд турхан болж, олон малчид амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдсан. Эдгээр шалтгаануудын улмаас гэр бүл, үр хүүхдээ тэжээж, амьжиргаагаа залгуулах гэсэн иргэд хувиараа ашигт малтмал олборлож эхэлсэн байдаг. Тэдгээр иргэд нь хүмүүсийн хэлж заншсанаар “нинжа” нар. Сүүлийн үед “нинжа” нарыг хувиараа ашигт малтмал олборлогч буюу “ХАМО” иргэд гэж нэрлэж байна. “ХАМО” болон “бичил уурхай эрхлэгчид” маш их ялгаатай. Бичил уурхайчид бол холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулалтад орж, тухайн сумынхаа Засаг даргатай гэрээ байгуулан, албн ёсоор дүгнэлт нь гарсан газар аюулгүй байдлаа хангаж ажиллаж байгаа хүмүүсийг хэлнэ. Мөн тухайн газартаа олборлолт явуулаад, нөхөн сэргээлтээ өөрсдөө хийн буцааж хүлээлгэн өгдөг. Хариуцлагатай бичил уурхайчдын талаар олон сайн туршлага бий болоод байна. Манай “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” (МБУНДХ) нь өөрийн сургагч багш нартай ба сургагч багш нараараа дамжуулан гишүүн бичил уурхайчиддаа үйлчилгээ үзүүлэхээс гадна ХАМО иргэдийг зохион байгуулалтад оруулах, албажуулах талаар тэдэнд хүрч ажиллаж байна. Өнгөрсөн 2016 оны хувьд бид бүхэн нийт 4000 гаруй ХАМО иргэдэд хүрч сургалт явуулан, холбогдох мэдээ, мэдээллийг өгсөн. Одоогийн байдлаар манай дээвэр холбоонд гишүүнчлэлтэй 15 аймгийн 45 сумын 69 бичил уурхайн байгууллагын 6000 гаруй бичил уурхайчин байдаг. Манай дээвэр холбооны гишүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа.

-Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэхүү журам бичил уурхайчдын үйл ажиллагаанд хэр өгөөжтэй журам болов?

-Маш их өгөөжтэй журам батлагдлаа гэж бичил уурхайчид харж байна. Учир нь тус журмын өөрчлөлтөд бичил уурхайчдынхаа саналыг авч манай МБУНДХ-оос холбогдох төрийн байгууллагуудад хүргэж ажиллаж ирсэн. Бичил уурхайчдын санал энэ шинэчлэгдсэн журманд орж батлагдлаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн яаман дээр байгуулагдсан журмыг шинэчлэн сайжруулах ажлын хэсэгт бичил уурхайчдын төлөөллийг оруулан бидэнд өөрсдийн санал бодлоо хуваалцаж нөхцөл байдлаа ойлгуулахад дэмжиж ажилласан бүх байгууллага, хүмүүстээ баярласнаа илэрхийлж байна. Үүнийг бичил уурхайчид бид маш том амжилт гэж харж байна. Одоо бид өөрсдөө журмын хүрээнд үйл ажиллагаагаа улам хариуцлагажуулж ажиллах ёстой. Шинэчлэгдэн батлагдсан энэхүү журмын хүрээнд бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна гэсэн байгаа. Хоршоо болон нөхөрлөлийн зохион байгуулалтад орж хуулийн этгээд болсноор өөр төрлийн бизнес эрхлэх, санхүүгийн байгууллагатай харилцах зэрэг давуу талууд нэмэгдэж байгаа юм. Мөн бүртгэгдээгүй нөхөрлөл нь өмнө нь таваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагддаг байсан бол энэ шинэчлэгдсэн журмаараа есөөс доошгүй хүн байгуулдаг болсон нь мөн нэг давуу тал болоод байна. Бичил уурхайчдын хамгийн ихээр талархан хүлээн авч байгаа нэг өөрчлөлт бол бичил уурхайд ашиглагдах тоног төхөөрөмжийн хүчин чадал долоо дахин нэмэгдсэн явдал юм. Бичил уурхайд ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар бичил уурхайчид маань олон жил ярьж, саналаа холбогдох байгууллагуудад хүргэж ирсэн. Өмнө нь 500 см3 багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмж ашигладаг байсан. Харин одоо шинэчлэгдсэн журмын хүрээнд нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч хуулийн этгээд нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий хоёроос доошгүй механизмыг ашиглах боломжтой боллоо. Бичил уурхай эрхлэх нь харьцангуй хүнд хөдөлмөр. Бичил уурхайчдын саналыг тусгасан, эрх ашгийг хүндэлсэн хэд хэдэн заалтууд орсон шинэчлэгдсэн журам батлагдсанд бид бүхэн маш их баяртай байна. Түүнчлэн өмнө нь тухайн сумынхаа Засаг даргаар уламжлан бичил уурхайн зориулалтаар газар авах хүсэлтээ бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүд Ашигт малтмал, газрын тосны газарт явуулдаг байсан. Одоогийн шинэчлэгдсэн журмаар тухайн орон нутагт зохион байгуулалтад орсон (дээр дурьдсанчлан бүртгэгдээгүй нөхөрлөл, нөхөрлөл, хоршоо) бичил уурхайчид саналаа сумын Засаг даргаар дамжуулан аймгийн Засаг даргад хүсэлтээ хүргүүлнэ. Тухайн аймгийн Засаг дарга бичил уурхайн зориулалтаар ашиглах газрын хүсэлтээ холбогдох дагалдах материалуудын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. Хэрэв АМГТГ-аас боломжтой гэсэн дүгнэлт гарвал, уг дүгнэлтийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн ажлын 10 хоногийн дотор шийдвэр гаргадаг болсон. Үүний дараагаар орон нутагт байгаа зохион байгуулалтад орсон бичил уурхайчидтай гэрээ хийснээр тухайн газрын бичил уурхайн зориулалтаар ашиглах боломж бүрдэнэ. Бичил уурхайд хариуцлагын тогтолцоо их чухал. Үүнийг ч гэсэн шинэ журамдаа тусгасан байна лээ.  Хэрвээ та хууль, журмын хүрээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа л бол тухайн орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж татвараа төлөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлаа хангаж ажиллах, олборлосон газраа эргээд нөхөн сэргээх зэргийг хариуцлагатайгаар хийх л хэрэгтэй.

-Бичил уурхайн талаархи иргэдийн ойлголт муу байдаг гэлээ. Үүнээс болж хуулийн дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдол байдаг уу.

-Тийм тохиолдол олон бий. Ер нь хаана алт гарна, тэр сургаар тухайн газарт бөөгнөрөл үүсэх нь элбэг. Хэн бөөгнөрөл үүсгэж байна вэ гэвэл өмнө нь миний хэлсэнчлэн нөгөө зохион байгуулалтад ороогүй, хаа дуртай газраа ухаж явдаг, эргээд нөхөн сэргээлтээ хийдэггүй нинжа буюу ХАМО иргэд ихэнхдээ байдаг. Тэдгээр ХАМО иргэдийн хариуцлагагүй, хууль бус үйл ажиллагаа нь холбогдох хууль журмын хүрээнд тухайн нэг газартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдыг буруугаар ойлгоход нөлөөлдөг. Тиймээс бөөгнөрөл үүссэн газарт төр өөрөө хяналтын механизмаа чангатгах хэрэгтэй. Ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Зөрчлийн тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Миний хувьд бичил уурхайчид ч гэсэн өөрсдөө бас хариуцлагатай үйл ажиллагаа явуулах ёстой. Ер нь хаана хаанаа хариуцлагын тогтолцоог л сайжруулах хэрэгтэй байгаа юм.

-Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хийх шаардлагатай гэлээ. Бичил уурхайчид нөхөн сэргээлтийг ажлыг хэр гүйцэтгэдэг вэ?

-Манай МБУНДХ нь Швейцарийн хөгжлийн агентлагаас санхүүжүүлж Азийн сангаас хэрэгжүүлсэн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог бэхжүүлэх нь II” төсөлтэй хамтран ажилласан. Тус төслийн хүрээнд манай дээвэр холбооны гишүүн 10-аад бичил уурхайчид өртөг багатай аргачлалаар нөхөн сэргээлт хийх талаар сургагч багшаар  бэлтгэгдсэн. Бэлтгэгдсэн сургагч багш нар маань орон нутагт бичил уурхайчиддаа сургалт зохион байгуулсан. Аргачлалынхаа дагуу бичил уурхай эрхлэгчид 210 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, тухайн орон нутагтаа хүлээлгэн өгсөн. Гэхдээ манай бичил уурхайчдын нөхөн сэргээлт хийн хүлээлгэж өгсөн газарт хууль бусаар компани, хувь хүмүүс дайрч орох асуудлууд нэдээдгүй гарч байлаа. Дээвэр холбооны зүгээс тухайн үед хэвлэлийн бага хурал хийж, хууль бус үйлдлийг таслан зогсоож байсан.

-Сорьцын асуудлаас болж бичил уурхайчид ченжүүдээр дамжуулж олборлосон алтаа Монголбанкинд өгдөг. Уг асуудлыг шийдэх ямар боломж байна вэ?

-Монголбанкны эрдэнэсийн санд олборлосон алтаа шууд тушаах механизмыг бүрдүүлж байна. 2016 онд улсын хэмжээнд Монголбанкинд 18.3 тонн алт тушаасан байдаг. Түүний 10.3 тонныг иргэд тушаасан юм билээ. Харин иргэдийн ихэнх хувийг бичил уурхай эрхлэгчид эзэлж байгаа шүү дээ. Өөрийн чинь хэлсэнчлэн ченжүүдээр дамжуулан Монголбанкинд алтаа тушаадаг байдлыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Энэ асуудал бол бичил уурхайчдын хувьд нэн тэргүүнд тулгарч буй асуудлуудын нэг. Бичил уурхайгаар олборлож буй алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах талаар анхаарах цаг болсон. Энэ талаар төр засаг анхааралдаа авч холбгдох бодлого, хөтөлбөртөө оруулж эхэлсэн байна. Алтаа сорьцлуулахын тулд бичил уурхайчид заавал Улаанбаатар хотноо ирэх хэрэгтэй болж байгаа юм. Учир нь Монгол банк зөвхөн Үнэт метал, сорьцын хяналтын газраар сорьцлуулсан  алт авдаг. Тэр байгууллага маань зөвхөн Улаанбаатар хотод байдаг. Иймд алт сорьцлох албан ёсны газруудыг орон нутагт эхний ээлжинд бүсчилсэн байдлаар байгуулах нь зүйтэй болов уу. Мөн хаана аль аймагт олон бичил уурхайчид үйл ажиллагаа явуулж байна гэдгийг бас харгалзан үзэх байх л даа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
Ерөнхийлөгчийн сонгуулийн...
Ерөнхийлөгчийн сонгууль...

Д.Баярмаа: Шинэчилсэн журмаар бичил уурхайчид 3500 см3 тоног төхөөрөмж ашиглахаар зохицуулсан

Батзаяа 2017-06-27

Сэдвүүд : #Ярилцлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Байгаль орчны хамгаалалт — бидний тэргүүлэх зорилго
"Ачит Ихт" компани сургалтын тэтгэлэг олгож, боловсролыг дэмжиж байна
Гүүрэн байгууламжийн явц 96,2 хувийн гүйцэтгэлтэй
Kharkhorum Festival-ын тасалбар нэг амьд мод болно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
57 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

1 цагийн өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах