• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Л.Гантөмөр: Бид хоцрогдсоноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

/БСШУ-ы сайд асан/

-Бид хоцрогдсон орон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын эдийн засгийн хэмжээ Японы нэг сумын эдийн засагтай тэнцүү гэдгийг ойлго. Ялгаа бий. Энэ ялгааг яаж бий болгов гэхээр асар өндөр технологийг эзэмшсэн байна. Үүнийг гүйцэхийн тулд хамт байх ёстой. Эндээ юмаа хийгээд байвал бид цаг алдана. Цаг алдаад байвал байгаль биднийг сөхрүүлчихнэ шүү дээ. Байгалийн доройтолтой зэрэгцүүлэн өндөр технологи нэвтрүүлж байж дэлхийтэй өрсөлдөнө гэдгээ анхаарах ёстой. Манайхан дэлхийтэй өрсөлдөнө гэхээр “Үгүй ээ, тэр худал” гэдэг. Өрсөлдөнө. Саяхан Тайвань, Сингапур, Солонгос ямар байлаа. Бусдад байгаа боломж бидэнд ч бий. Бодлого нь зөв байвал гараад л ирнэ.   

Ц.Цэнгэл: “Цайны зам”-ын гурав дахь  уулзалт манай улсад болно

/БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/

-БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс-нэг зам” бол дэлхийн улс орнуудыг дэд бүтцээр холбох том төсөл. Ази Европыг холбох ихээхэн ач холбогдолтой. Тэгвэл энэхүү төсөл манай улс яаж оролцох вэ. Хоёр хөрш улстайгаа ямар хот, тосгодоор хэрхэн яаж холбогдох вэ. Газ, автозам, төмөр зам, агаарын тээврийн харилцаанд хөрш гурван улс хэрхэн оролцох талаарх томоохон баримт бичгүүдийг хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд дэлхий дахинаараа сонирхдог уул ус, ан амьтан, үзэсгэлэнт байгаль, өв уламжлал, соёлын аялалын маршрут гурван улсын уулзалтын хүрээнд хөндөгдөнө. Тиймээс энэ том төслийн хүрээнд “Цайны зам”-ын гурав дахь уулзалт ирэх жил манай улсад зохион байгуулагдах юм. Энэхүү санаачлагад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбар хөгжинө. Гэхдээ жуулчдыг тата­хад төмөр зам болоод агаарын тээврийн асуудалд онцгой анхаарах ёстой. Олон км газар VIP зэрэглэлээр явж байгаа хэр нь суудал нь ор болдоггүй, босоогоороо зорчих, онгоц нь жижиг гэх мэт асуудлууд гардаг. Дэд бүтцийн салбарыг хөг­жүү­лэх­гүй­гээр гадаадын жуулчид ол­ноо­роо ирэхгүй юм билээ.Тий­мээс тохилог хурдны галт тэрэг­тэй болох, зундаа томоохон онгоц нойтон түрээсээр авах, найдвартай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бий болгох шаардлагатай.

Л.Энхтайван: Татварын орчин тодорхой, тогтвортой байх ёстой

/Эдийн засгийн ухааны доктор, профессор/

-Татварыг ойр ойрхон хөдөлгөх бус аль болох тогтвортой байлгах ёстой. Гэтэл манай улс сүүлийн 10 гаруй жилд эдийн засгийн нөхцөл гайгүй болохоор янз бүрийн амлалт, популист бодлого хэрэгжүүлээд, татварыг бууруулчихдаг. Эргээд эдийн засгаа хэцүүдэхээр татвар нэмэгдүүлэх бодлого барьдаг. Нэгэнт бууруулчихсан татварыг буцааж нэмнэ гэдэг амархан биш. Энэ бол буруу жишиг. Хөрөнгө оруулагчид ирээдүйгээ 10-20 жилээр харж төлөвлөдөг. Тиймээс татварын орчин ямар байх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Нөгөөтэйгүүр, татваруудыг нэмж байгаа нь үнэндээ шинэ зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч бас хэд хэдэн удаа татварын өөрчлөлтүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байсан. Хадгаламжийн хүүгийн орлого, хүн амын орлогын шатлалт татварын тогтолцоо гэх зэрэг. Ер нь тэгээд энэ татварын нэмэгдлүүд хүн амын 95 хувьд нь нөлөөлөхгүй. Харин чинээлэг таван хувьд нь тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ тэр хүмүүсийн амьжиргаа бизнест хүндрэл учруулахгүй.  

Б.Билэгт: Эдийн засаг богино хугацаанд сэргэвэл хэвийн байдалдаа орно

/УИХ-ын гишүүн/

-ОУВС-гийн хөтөлбөрт хамраг­дахын тулд долоон өөрчлөлтийг хүч түрэмгийлсэн, аргагүйн эр­хэнд гэдэг байдлаар гаргасан. Түү­нээс л алдаа гараад ирж байгаа юм. Гэтэл тэр хооронд “Приус” машин нааш ачуулчихсан, замд явж байгаа хүмүүс хохирох бол­чих­но. Тавдугаар сарын 1-нээс хууль хэрэгжих гээд байдаг. Замд явж байсан машинууд ороод ирэ­хээ­рээ тодорхой хэмжээний хохиролтой болчихож байгаа биз. Анхнаасаа л тодорхой хугацаа өгөх байсан юм. Гурван сарын хугацаатай байхад л бараагаа захиалах эсэхээ төлөвлөчихнө шүү дээ. Тиймээс хугацаан дээр гаргасан алдаагаа зассан. Долоон татварын өөрчлөлтөөс гадна хүүхдийн мөнгө гэх мэт зүйлс бас бий. Эдгээрийг эдийн засаг богино хугацаанд сэргэвэл буцаагаад хэвийн байдалд оруулах ёстой. ОУВС-гийн хөтөлбөрөөс манай улс гарчихвал буцаад хэвийн байдалд нь оруулна. Үүнийг 2019 он гэхэд хэвэнд оруулна байх гэж найдаж байгаа.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нийтлэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Байнгын хороо
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Боловсрол
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Бөхийн төрлүүд
  • •Эрүүл мэнд
  • •E-Sport
  • •Сонгууль
  • •Халуун сэдэв
ХУРААХ
НБА ТОК-2017 №27
15 мянган иргэн “Хөдөлмөрийн...

Хэн юу хэлэв

Ганчимэг 2017-06-23
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Хэн юу хэлэв

Л.Гантөмөр: Бид хоцрогдсоноо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

/БСШУ-ы сайд асан/

-Бид хоцрогдсон орон гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголын эдийн засгийн хэмжээ Японы нэг сумын эдийн засагтай тэнцүү гэдгийг ойлго. Ялгаа бий. Энэ ялгааг яаж бий болгов гэхээр асар өндөр технологийг эзэмшсэн байна. Үүнийг гүйцэхийн тулд хамт байх ёстой. Эндээ юмаа хийгээд байвал бид цаг алдана. Цаг алдаад байвал байгаль биднийг сөхрүүлчихнэ шүү дээ. Байгалийн доройтолтой зэрэгцүүлэн өндөр технологи нэвтрүүлж байж дэлхийтэй өрсөлдөнө гэдгээ анхаарах ёстой. Манайхан дэлхийтэй өрсөлдөнө гэхээр “Үгүй ээ, тэр худал” гэдэг. Өрсөлдөнө. Саяхан Тайвань, Сингапур, Солонгос ямар байлаа. Бусдад байгаа боломж бидэнд ч бий. Бодлого нь зөв байвал гараад л ирнэ.   

Ц.Цэнгэл: “Цайны зам”-ын гурав дахь  уулзалт манай улсад болно

/БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга/

-БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс-нэг зам” бол дэлхийн улс орнуудыг дэд бүтцээр холбох том төсөл. Ази Европыг холбох ихээхэн ач холбогдолтой. Тэгвэл энэхүү төсөл манай улс яаж оролцох вэ. Хоёр хөрш улстайгаа ямар хот, тосгодоор хэрхэн яаж холбогдох вэ. Газ, автозам, төмөр зам, агаарын тээврийн харилцаанд хөрш гурван улс хэрхэн оролцох талаарх томоохон баримт бичгүүдийг хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд дэлхий дахинаараа сонирхдог уул ус, ан амьтан, үзэсгэлэнт байгаль, өв уламжлал, соёлын аялалын маршрут гурван улсын уулзалтын хүрээнд хөндөгдөнө. Тиймээс энэ том төслийн хүрээнд “Цайны зам”-ын гурав дахь уулзалт ирэх жил манай улсад зохион байгуулагдах юм. Энэхүү санаачлагад идэвхтэй оролцсоноор манай улсын дэд бүтэц, аялал жуулчлалын салбар хөгжинө. Гэхдээ жуулчдыг тата­хад төмөр зам болоод агаарын тээврийн асуудалд онцгой анхаарах ёстой. Олон км газар VIP зэрэглэлээр явж байгаа хэр нь суудал нь ор болдоггүй, босоогоороо зорчих, онгоц нь жижиг гэх мэт асуудлууд гардаг. Дэд бүтцийн салбарыг хөг­жүү­лэх­гүй­гээр гадаадын жуулчид ол­ноо­роо ирэхгүй юм билээ.Тий­мээс тохилог хурдны галт тэрэг­тэй болох, зундаа томоохон онгоц нойтон түрээсээр авах, найдвартай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг бий болгох шаардлагатай.

Л.Энхтайван: Татварын орчин тодорхой, тогтвортой байх ёстой

/Эдийн засгийн ухааны доктор, профессор/

-Татварыг ойр ойрхон хөдөлгөх бус аль болох тогтвортой байлгах ёстой. Гэтэл манай улс сүүлийн 10 гаруй жилд эдийн засгийн нөхцөл гайгүй болохоор янз бүрийн амлалт, популист бодлого хэрэгжүүлээд, татварыг бууруулчихдаг. Эргээд эдийн засгаа хэцүүдэхээр татвар нэмэгдүүлэх бодлого барьдаг. Нэгэнт бууруулчихсан татварыг буцааж нэмнэ гэдэг амархан биш. Энэ бол буруу жишиг. Хөрөнгө оруулагчид ирээдүйгээ 10-20 жилээр харж төлөвлөдөг. Тиймээс татварын орчин ямар байх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Нөгөөтэйгүүр, татваруудыг нэмж байгаа нь үнэндээ шинэ зүйл биш. Өмнөх Засгийн газрын үед ч бас хэд хэдэн удаа татварын өөрчлөлтүүдийг УИХ-аар хэлэлцүүлж байсан. Хадгаламжийн хүүгийн орлого, хүн амын орлогын шатлалт татварын тогтолцоо гэх зэрэг. Ер нь тэгээд энэ татварын нэмэгдлүүд хүн амын 95 хувьд нь нөлөөлөхгүй. Харин чинээлэг таван хувьд нь тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ тэр хүмүүсийн амьжиргаа бизнест хүндрэл учруулахгүй.  

Б.Билэгт: Эдийн засаг богино хугацаанд сэргэвэл хэвийн байдалдаа орно

/УИХ-ын гишүүн/

-ОУВС-гийн хөтөлбөрт хамраг­дахын тулд долоон өөрчлөлтийг хүч түрэмгийлсэн, аргагүйн эр­хэнд гэдэг байдлаар гаргасан. Түү­нээс л алдаа гараад ирж байгаа юм. Гэтэл тэр хооронд “Приус” машин нааш ачуулчихсан, замд явж байгаа хүмүүс хохирох бол­чих­но. Тавдугаар сарын 1-нээс хууль хэрэгжих гээд байдаг. Замд явж байсан машинууд ороод ирэ­хээ­рээ тодорхой хэмжээний хохиролтой болчихож байгаа биз. Анхнаасаа л тодорхой хугацаа өгөх байсан юм. Гурван сарын хугацаатай байхад л бараагаа захиалах эсэхээ төлөвлөчихнө шүү дээ. Тиймээс хугацаан дээр гаргасан алдаагаа зассан. Долоон татварын өөрчлөлтөөс гадна хүүхдийн мөнгө гэх мэт зүйлс бас бий. Эдгээрийг эдийн засаг богино хугацаанд сэргэвэл буцаагаад хэвийн байдалд оруулах ёстой. ОУВС-гийн хөтөлбөрөөс манай улс гарчихвал буцаад хэвийн байдалд нь оруулна. Үүнийг 2019 он гэхэд хэвэнд оруулна байх гэж найдаж байгаа.

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
56 минутын өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна

59 минутын өмнө өмнө

ШШГЕГ-ын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө

1 цагийн өмнө өмнө

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

1 цагийн өмнө өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

1 цагийн өмнө өмнө

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тэмдэглэнэ

7 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

7 цагийн өмнө өмнө

ХААИС-ийн оюутан, төгсөгчид БНСУ-ын КОЙКА-ийн тэтгэлгээр суралцах боломжтой

7 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

7 цагийн өмнө өмнө

Нийслэлд 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхов

8 цагийн өмнө өмнө

“Шинэ тойрог зам” төсөл хэрэгжсэнээр зардал буурах шууд бус нөлөөлөл үзүүлнэ

8 цагийн өмнө өмнө

Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

МУИС-ийн оюутан “Монголоо дуулна” тоглолтын тасалбарыг 15%-ийн хөнгөлөлттэй авна

8 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана

8 цагийн өмнө өмнө

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

8 цагийн өмнө өмнө

Т.Аубакир огцрох ёстой!

8 цагийн өмнө өмнө

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

8 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 27-29 хэм дулаан байна

23 цагийн өмнө өмнө

ШАдар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.ОВерчуктай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурван өдрийн завсарлага авав

1 өдрийн өмнө өмнө

Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

1 өдрийн өмнө өмнө

“Номын баяр” энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно

1 өдрийн өмнө өмнө

Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 8000 га газар өртжээ

1 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Үндэсний аюулгүй байдал, эв нэгдэлд хохирол учруулах аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой

1 өдрийн өмнө өмнө

Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

1 өдрийн өмнө өмнө

Б.Баасанхүүгийн эргэн ирэлт хийгээд Б.Өлзийбаярын таавар эвдсэн мөнгөн медаль

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай

1 өдрийн өмнө өмнө

Дэлхийн хэмжээний уран бүтээлчид Монголын тайзнаа нэг дор цуглах гэж байна

САНАЛ БОЛГОХ
2026-09-09 өмнө

2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав

2026-09-09 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я. Милатович нар мэдээлэл өглөө

2026-09-10 өмнө

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

2026-09-09 өмнө

7 жилийн хугацаанд хэрэгжсэн 6 сая ам.долларын koica төслийн үр дүнг дүгнэнэ

2026-09-10 өмнө

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

2026-09-09 өмнө

“Ерөнхий сайдаас асуу” уулзалт Багануур дүүргээс эхэллээ

2026-09-12 өмнө

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-09 өмнө

"Ачит-Ихт" ХХК нь долоон сургуулийн Химийн кабинетыг байгууллаа

2026-09-10 өмнө

Б.Долгорсүрэн: Дэлхий дахинаа хөгжиж буй хиймэл оюун, машин сургалтын аргаар Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой бидний судалгаанд КОЙКА төсөл бодитой хөрөнгө оруулалт боллоо

2026-09-10 өмнө

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

2026-09-09 өмнө

Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна

2026-09-09 өмнө

The MongolZ болон 5star eSports багууд өнөөдөр тоглоно

2026-09-10 өмнө

Монгол Улсын Засгийн газар “БлэкРок ФМА” компанитай санамж бичиг байгууллаа

2026-09-10 өмнө

Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

2026-09-09 өмнө

Төсвийн тодотгол: Эхний хэлэлцүүлгээр гишүүд юу хэлэв?

2026-09-11 өмнө

Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмж шинээр худалдаж авна

2026-09-09 өмнө

Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум Хөххотод боллоо

2026-09-10 өмнө

“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

2026-09-10 өмнө

Ерөнхий сайд Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2026-09-10 өмнө

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” акц улс төрийг халаах уу?

2026-09-11 өмнө

Минтү технологи: Компьютер доторх AI ажилтан

2026-09-13 өмнө

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-09 өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан нохой өдөр

2026-09-12 өмнө

Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

2026-09-10 өмнө

Хуаши амны хөндийн эмнэлэг дижитал анагаах ухааны хөгжлийг тэргүүлж байна

2026-09-10 өмнө

КОЙКА байгууллагын төсөл ШУТИС-д амжилттай хэрэгжжээ

2026-09-10 өмнө

Жижиг шүдний эмнэлгээс Хятадын орчин үеийн шүдний анагаах ухааны өлгий хүртэл

2026-09-11 өмнө

Д.Золзаяа: Дуу хоолой, дүрс таних нарийн судалгааны ажлыг хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж байна

2026-09-11 өмнө

Тээврийн хэрэгслийн торгууль төлүүлэх нэрээр иргэдийг залилжээ

2026-09-11 өмнө

Т.Намнан: Төсөл амжилттай хэрэгжсэнээр БНСУ-ын ЗГ, КОЙКА байгууллагаас дэмжлэг үзүүлж төслийг илүү хүртээмжтэй болоход тусалж дэмждэг эрх зүйн зохицуулалттай байдаг юм байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах