• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Жинхэнэ “Алтан чагнуурын эзэн”-ийг сурвалжилсан минь

Нийслэл хотын баруун хойшхоноо 27 мянган хүн амтай Сэлэнгэ аймгийн Мандал сум дүнхийнэ.  Урь унасан  хаврын тэргүүн сарын шинийн  гуравны  өглөө нийслэл  хотын нүргэлсэн их чимээнээс түрхэн зуур  холдож,  чимээ аниргүйн дунд нам гүмхэн мяралзан урсах Хараа голыг зорин төмөр хүлгийн жолоо мушгилаа, бид. Тэнд энэ удаагийн “Хүмүүс” булангийн маань хүндтэй зочин М.Отгонгэрэл эмчийнх бий.  Холын зочныг угтах монгол уламжлал ёсоор  өрх гэрийн тэргүүн Б.Өлзийтогтох ах ч, бидний хэдэн сэтгүүлчдийг тосон авч,  замчлан явсаар сумын төвөөс буйдхан орших Ширхэнцэг  уулын өвөр дэх гэртээ ирэв. Тэдний хашаа цэгцтэй гэж жигтэйхэн. Хашааныхаа банзыг шигүү  гэгч барьсан байх бөгөөд жижиг байшингийн үүд хүртэл явган хүний замыг тоосгоор жигд өрсөн байлаа.  Харин замын хажуугаар  тарьсан модод нүцгэн хэдий ч сэтгэлд нэг л бахдалтай санагдаж байсан юм.  Чацаргана, монос, үхрийн нүд, үрэл, гүзээлзгэнэ, нарс, гүйлс, долоогоно гэх мэт 20 гаруй төрлийн 1200 орчим модыг өрх гэрийн тэргүүн өөрийнхөө хөлс хүчийг шингээн тордож, ургуулсан гэнэ.  Байшин нь үүдний хэсэгтээ сүүдрэвчтэй. Тэнд тусгайлан ширээ тавьж, хажууд нь  хоёр модон сандлыг байрлуулжээ. Нар гийсэн  зун,  намрын улиралд тэд энэ сандалд тухлан тарьсан мод, жимснээс ханхлах  сайхан үнэрт  бялуурч, хөөрөлдөн суудаг байх даа гэсэн бодол тэрхэн зуурт төрж байсныг энд дурьдахгүй өнгөрч чадахгүй нь. Зочид ирж буйг эрт мэдсэн М.Отгонгэрэл эмч  тарьсан ногоогоороо  хийсэн хоолоо дахин дахин халаасаар “шөл нь өтгөрчихлөө” гэсээр угтсан. Байшингийн дотор тал ч хотын айлын хоёр өрөө байрны тохижилтоос ялгарах юмгүй. Өрөөний голд цонхонд налан байрлуулсан ширээнд  чихэр жимс амттан тэргүүтнийг  эгнүүлэн тавьсан байх нь тэр. Амттай шөл, таваг дүүрэн буузаа өргөн барьж, “бүгдийг нь идэхгүй бол явуулахгүй шүү” гэж хошигнох дэгжин саарал малгайг тэргүүндээ залж, цэвэрхэн брюк, срочкон цамцаар гангарсан Б.Өлзийтогтохын  гэр бүлийн уур амьсгал цаанаа л нэг сайхан.

Эмч болох хүслэн

Тэднийх уг нь сумын төвдөө гурван өрөө байртай. Гэхдээ ихэнхдээ л Ширхэнцэг уулын өвөр дэх байшин руугаа гүйгээд байдаг зантай гэнэ. Өлзийтогтох ах Увс аймгийн Тэс сумын уугуул бол энэ айлын эзэгтэй Мандал суманд төрж өсч, эрүүл энхийн манаанд амьдралаа зориулж яваа, эмч хүн.  “Би ухаан орсон цагаасаа л эмч болохыг хүсдэг байсан. Хэзээ ч багш, инженер гэх мэт өөр мэргэжил эзэмшие гэж бодож байгаагүй” хэмээн намуухан ярих хүн бол М.Отгонгэрэл эмч. Тэрбээр  Оросын “Офицерууд” гэх киног  хүүхэд байхдаа шимтэн үздэг байжээ. Тиймдээ ч, хүүхдийн гэнэн цагаахан мөрөөдөлдөө автаж, яг л кинон дээр  гардаг шиг тийм л цэргийн эмч  болно хэмээн сэтгэлдээ нууцхан догдлол тээж явдаг байж. Гэхдээ хожим цэргийн эмч болох мөрөөдлөө орхиж, хүүхдийн эмч гэх эрхэм хүндтэй, мөнхүү хариуцлагатай мэргэжлийг эзэмшжээ. Энэ тухайгаа “Би Сэлэнгэ аймгийн Бумцэндийн нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн.  1973 онд аравдугаар ангиа төгсч,  конкурс өгөөд Анагаах ухааны дээд сургуулийн хуваарь авч,  1979 онд хүүхдийн эмч мэргэжлээр сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байлаа” гэж дурслаа. Түүний сурч байсан 10А ангид дандаа л онцчууд сурдаг байжээ. Ямар сайндаа 38 хүүхэдтэй тус ангийн 25 нь дээд сургуулийн хуваарь авч байх вэ дээ. Сэлэнгэ аймгийн түүхэнд, тэр ч байтугай Монгол Улсын түүхэнд байгаагүй амжилтын эзэд бол 1973 оны 10А-ынхан. Тэр онд Сэлэнгэ аймгийн хэмжээнд Анагаах ухааны дээд сургуулийн есөн хуваарь ирэхэд долоог нь мөнөөх л 10А-гийн сурагчид авч байсан гэдэг. Үлдсэн хоёр хуваарийг нь 10Б ангийн төгсөгч болон Зүүнхараагийн сурагч авч байсан гэнэ. Эдүгээ тэд бүгд л улсынхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа зөвлөх инженер, зөвлөх эмч, гавьяат багш нар болсон гэнэ билээ.  

Хувь заяагаар сонгосон мэргэжил

Сургуулиа дөнгөж төгссөн шижигнэсэн залуу ажилтан Сэлэнгийн нэгдсэн эмнэлэгт дөрвөн жил ажилласныхаа дараа төрсөн нутагтаа очих хүсэлдээ хөтлөгдөн 1983 оны нэгдүгээр сард Зүүнхараагийнхаа эмнэлэгт иржээ. “Тэр үед аймгийн Эрүүл мэндийн газрын дарга “Хүмүүс төв газар барааддаг байхад чи яагаад хөдөө явах гээд байгаа юм бэ” гэж асууж билээ. Тэгэхэд нь би  төрсөн нутагтаа очно гэсээр л ирсэн. Намайг ажил хүлээн авахад Зүүнхараагийн эмнэлгийн хүүхдийн тасагт нэг жилийн дотор  90 хүүхэд нас барсан байсан.  Тийм аймаар цаг үед ажил хүлээж авснаас хойш 10 жилийн дараа тайлангаа тавихад  хүүхдийн эндэгдлийг  гурав дахин бууруулж чадсан байж билээ.  Анх ирэхэд хүүхдийн тасаг 35 ортой, ганцхан эмч ажилладаг байлаа. Би гэртээ харихаа мэдэхгүй ажилладаг байсан. Харин одоо эндэгдэл буурсаар сүүлийн  хэдэн жилд  нэг ч хүүхэд эндээгүй. Ганцаараа ч ажиллахаа больсон. Хүүхдийн тасгийн ор багассаар одоо 15 ортой болж, хоёр эмч ажиллаж байгаа. Манай эмнэлэг маш том. Нэгдсэн эмнэлэг 200 гаруй ажилтан, 40 их эмчтэй. Монголд 40 их эмчтэй сумын эмнэлэг байхгүй” хэмээн М.Отгонгэрэл эмч өгүүллээ. Эмч гэдэг  туйлын хариуцлагатай мэргэжил. 35 ортой эмнэлэгт ганц эмч гэртээ харихаа ч умартан ажиллахдаа бяцхан амь хорвоог орхихыг нэг бус удаа л харсан байж таарна. Гэхдээ “больё”, “дэмий мэргэжил сонгосон байна”  гэж шантарсан удаа байгаагүй аж.  Тэрбээр энэ тухайгаа “Ямар хэцүү юм бэ, яана даа гэж бодож байснаас бус, больё гэж шантарч  байгаагүй. Хүүхдийн эмч болсноо би хувь заяа, аз гэж боддог” гэлээ.  Түүний хувьд 12 жилийн өмнө тэтгэвэртээ суусан гэнэ. Гэвч арвин их туршлага, мэдлэг, чадвартай эмчээ Зүүнхараагийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг тавьж явуулах тун дургүй байдаг аж. Дээр дурьдсан хугацаанд дөрвөн ч удаа ажлаасаа завсарлага авахыг хүссэн хэдий ч, хамт олон нь  дуудсаар өдийг хүрчээ. “Иймээс хүүхдийн эмч сайхан мэргэжил” гэж тэрбээр өгүүлээд, “Би өөр мэргэжил эзэмшсэн байсан бол аль хэдийнэ тэтгэвэрт сууж,  Зүүнхараагийн зах дээр амьдралын эрхээр ногоо зараад суух байсан байж магадгүй. Хүүхдийн эмч гэдэг сайхан ажил” гэсэн юм. 1979 онд ажлынхаа гарааг эхэлж байсан эмч амьдралынхаа 37 жилийг хүүхдийн амь насыг авран хамгаалахад зориулжээ. Олон жил мэргэжлээрээ ажилласан болохоор ч тэр үү хүүхдэд тун их хайртай гэнэ. Өлзий ах “Энэ маань хүүхдэд их хайртай. Гадуур явж байгаад хүүхэдтэй таарвал нааш ир гэж дуудаад л эрхлүүлж байдаг юм” гэлээ. Тэд хоёулаа л жаахан хүүхэд хийгээд жижиг амьтанд дуртай аж. Саяхан айлд зочлох үед алгын чинээхэн биетэй галууны дэгдээхий  ихэд хайрыг нь татсан тул хашаандаа авчирч тэжээсэн гэсэн шүү. Үүнээс гадна эмчийн бас нэгэн хобби нь цэцэг тарих аж. Гурван өрөө байрандаа, ажил дээрээ ч өнгө өнгийн цэцэг тарьсан гэдгээ тэрбээр бидэнд хуучилж байсан юм.  Амралтаа авахдаа эмч “цэцэг хатаачихав аа” гэж ажилтнууддаа  сайтар хэлж, “Эвийлж, хайрлан услаарай”  гэж захисан гэнэ. Харин Өлзий ахын хувьд модоо услах бүртээ ярьдаг тодорхой хугацаа гэж байгаа. Тэрбээр “Хүмүүс уулнаас мод авчирч хашаандаа суулгахдаа том том мод авчирчихсан байдаг. Миний хувьд том модонд хайр хүрдэг учир жижиг мод авчирч ургуулж тордсоор одоо том болчихсон” гэж инээмсэглэн өгүүлж байсан юм.

Бусдын төлөө өөрийгөө умартах эмчийн ажил

Эмч хүнд санаанд тодхон үлдсэн маш олон гайхалтай дурсамжууд байдаг.  Түүнээс энэ тухай асуулаа.  Гэтэл  “Зөндөө бий. Нэг удаа хүүхдүүдтэй хамт зугаалгаар явсан юм. Ерөө гол их гүнзгий, барагтай бол машинаар гаталчихдаггүй.  Тэр үед фургон машинаар гол гаталж явтал голд нь ороод унтарчихсан.  Машинд байсан хүмүүс орилолдож, хүүхдүүд уйлж, ачиж явсан ямаа ч тийчлэн майлж байлаа. Гэтэл машинд сууж явсан хоёр, гурван хүүхэд гэнэт айсандаа татаж эхэлсэн. Идэж уусан зүйлээ амаараа гарган бөөлжиж, өмдөндөө бие засч байсан юм. Нүүр нь хөхөрч, бөөлжсөндөө хахаж үхэж ч мэдэхээр байсан болохоор би амаараа бөөлжсийг нь сорж гарган, таталтыг нь тавиулах анхны тусламж үзүүлсэн. Дараа нь голын цаана гарсан хойно машинд байсан хүмүүс эмч хүн үнэхээр гайхалтай юм гэж хэлж билээ. Хэрэв машин хөмөрсөн бол бүгд үхэх байсан байх. Ёстой л хүүхдийн буян заяа түшсэн дээ” гээд сэтгэлд хоногшсон дурсамжаа хуваалцахад нь эмчээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун. Хэрэв жирийн хүн байсан бол өөрийгөө л гэхээс биш бусдын төлөө санаа тавьж чадах байсан болов уу. Ингээд бодохоор хүний төлөө өөрийгөө ч умартах нинжин сэтгэл гагцхүү эмч хүнд л заяасан байдаг бололтой.  Б.Өлзийтогтохынх дөрвөн хүүхэдтэй. Тэдний дундаас нэг хүү нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн уламжлалтын эмч болсон гэнэ.

37 жил хүүхдийн төлөө зүтгэсэн эмч эдүгээ “гавъяат” цолгүй явна

20 гаруй насандаа ажлын гараагаа эхэлж, хүүхдийн төлөө зүтгэсэн М.Отгонгэрэл эмч 10 жил тутамд байгууллагын аварга гэх эрхэм алдрыг хүртсээр иржээ. Түүний ажлын хамт олон нь “таны эрч хүрч одоо ч хэвээрээ байна” хэмээн шагшдаг гэнэ билээ.  Тиймдээ ч хоёр, гурван удаа Монгол Улсын гавъяат эмч цолд тодорхойлсон хэдий ч, эдүгээ  хүртээгүй л яваа гэнэ. Түүнийг энэ талаар дурсахад, манай нутагт болсон нэг хачирхалтай явдал санаанд оров. Төрийн албанд байтугай, хувиараа нэг ч өдөр хөдөлмөрлөж үзээгүй хүн “Алтан гадас” одон хүртэхэд манай сумынхан бүгд л шоконд орж билээ. Гэтэл эдүгээг хүртэл хийсэн зүйлтэй, байгуулсан гавъяатай хүмүүс энэ мэт жагсаалтын ард үлддэг нь гайхам. Сэлэнгэ нутгаас саяхан хоёр гавъяат эмч төржээ. Тэдний нэг нь М.Отгонгэрэл эмчийн доод курст суралцаж төгссөн хүүхдийн эмч байсан бол нөгөө нь мэс заслын эмч Чойжилсүрэн байж.  Харин гурвантаа тодорхойлуулсан ч шагналаа өдий хүртэл авч чадаагүйгээ тэрбээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, болохгүй бүтэхгүйг ил шулуухан шүүмжилчихдэг зантайгаа холбон тайлбарласан юм.  “Намд эмч нарыг элсүүлдэггүй байх үеэс л улс төрийн үзэл бодлоо илэрхийлж, болохгүй бүтэхгүйг шүүмжилж, үзэл бодлоо хэлчихдэг байсан. Магадгүй түүнээс болоод одоо хүртэл шагнуулдаггүй байх. Багын  л ийм хүүхэд байсан” гэж хэлж билээ.

“Хүн гэдэг өтөл насандаа нэг хүн шиг болох юм даа”

Биднийг эмчтэй хөөрөлдөж суухад үе үе ярианд оролцон хошигнож тааламжтай дулаахан уур амьсгалыг бүрдүүлэх Б.Өлзийтогтох ах эхнэрээ тун их дэмжиж буй нь анзаарагдсан. Тэрбээр “Насаараа төрсөн нутагтаа хүүхдийн төлөө ажилласан. Гэхдээ ажилласан шиг ажилласанд нь ханиараа бахархдаг. Миний мэдэхээр, сүүлийн арван жилд манай суманд нэг ч хүүхэд эндээгүй. Хүүхдийн эндэгдлийг бууруулахад түүний хүчин зүтгэл их байсан. Мэдээж ганцаараа биш. Хамт олныг нь дурьдахгүй өнгөрч болохгүй” хэмээн гэргийгээрээ гоёсон. Хааяахан тэрбээр эхнэрийнхээ ажил дээр зочилдог гэнэ. Тэр бүрт ханийнх нь өрөө 20 гаруй насны залуу эмч нараар дүүрсэн байгааг хараад бахархдаг гэдгээ ч нуусангүй.  Өлзий ах эхнэрийнхээ зан араншинг ийнхүү тодорхойлов. “Өөрийнх нь сурсан мэргэжил нь түүнийг сайн сайхан зам руу хөтөлж оруулсан байх.  Болж бүтэхгүй зүйлийг хараад  дуугүй өнгөрч чаддаггүй,  эхэлсэн бол заавал дуусгаж байж санаа амардаг зантай хүн. Зорьсондоо хүрэхийн төлөө л зүтгэдэг” гэв.  Мөн үргэлжлүүлэн “Залуу насандаа хүмүүс хоёр талаасаа нэг нэг чемодантай нийлж, амьдралын хатуу хөтүүг үзэн амьдралаа цэцэглүүлдэг. Харин өтөл насандаа нэг хүн шиг болдог юм байна.  Нэг нэгэндээ бараг л ээж аав болдог юм уу даа. Заримдаа бүр түүнийг “Ээж ээ” гээд дуудах шахна. Хоёулаа нэгнийгээ цаашлуулаад л хууч хөөрч суудаг” хэмээгээд баахан бодолхийлэн суусан сан.

Хожуу учирсан тавилан

Ширхэнцэг уулын өвөр дэх байшиндаа тухлан сууж, жимсний модтой багахан цэцэрлэгээ тордох тэд хожуу учирчээ. Гэхдээ арван жил ханилж, нэг нэгийнхээ дутууг гүйцээн дундуурыг дүүргэж явна.  Дутуу юм ч гэж тэдэнд алга. Гурван өрөө орон сууц, зуслангийн хашаа байшин, хувийн хэрэглээндээ унах машин гээд бүгд байна.  Хамгийн гол нь хашаандаа тарьсан жимсний модныхоо үр шимийг хүртэж, аяга цайгаа хувааж уугаад эрүүл саруул энх тунх амьдран суухаас өөр аз жаргал гэж хаана байх билээ.  М.Отгонгэрэл эмч цэцэг жимсээ тарьж ургуулна, харин Өлзий ах өглөө эртлэн босч нар тусахаас өмнө модоо услаж тордон, бяцхан амьтдаа эрхлүүлэн, тэжээнэ. Энэ л хүмүүний орчлонгийн жаргал гэлтэй. “Хүний амьдрал хэзээ ч хожимддоггүй” гэх энгийн хийгээд эрхэмсэг тийм л нэгэн жинхэнэ “Алтан чагнуурт эмч”-ийн хэлсэн үгээр энэхүү нийтлэлээ жаргаая.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Үс засуулвал өнгө зүс сайжирна
Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нээлттэй сонсгол
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Гэмт хэрэг
  • •Степпе Арена
  • •Аймгуудын мэдээлэл
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Уорриорс сүүлийн есөн тоглолт...
Автобусны картаа авахаа мартав...

Жинхэнэ “Алтан чагнуурын эзэн”-ийг сурвалжилсан минь

Даваахүү 2017-03-30

Сэдвүүд : #Сурвалжлага  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Үс засуулвал өнгө зүс сайжирна
Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
17 цагийн өмнө өмнө

Хүннү хотын эрчим хүч, авто зам, цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын сувгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

17 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт шинэ тогтолцоог эхлүүллээ

17 цагийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

17 цагийн өмнө өмнө

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

17 цагийн өмнө өмнө

Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олгов

17 цагийн өмнө өмнө

Үс засуулвал өнгө зүс сайжирна

17 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно

1 өдрийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

1 өдрийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

1 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

1 өдрийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

1 өдрийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

1 өдрийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

САНАЛ БОЛГОХ
2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2026-06-17 өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2026-06-17 өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

2026-06-17 өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-17 өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2026-06-17 өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-17 өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

2 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

2026-06-17 өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

2026-06-17 өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2026-06-17 өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

1 өдрийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах