• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Б.Нямдаваа: Албан ёсны мэдээллийн эх сангуудтай тулгалт хийж, үнэн, бодит байдлыг баталгаажуулна

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өчигдөр сэтгүүлчдэд өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох шинэ аргачлал танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтын үеэр ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваатай ярилцлаа.

-Өрхийн амьжиргааны төв­шинг тодорхойлох судалгааг Монгол Улс гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Иргэдээс 2010, 2013 оны судалгаатай холбоотой санал, гомдол багагүй гарсан. Тиймээс юун түрүүнд амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааны ач холбогдлын талаар мэлээлэл өгөхгүй юу. Иргэд амьжиргааны төвшнөө тодорхойлуулснаар төрөөс ямар үйлчилгээг авах боломжтой болох вэ?

-Манай улс өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааг 2010, 2013 онд орон даяар зохион байгуулсан. Гурав дахь удаагийн судалгаа 2017 оны гуравдугаар сарын 31-нд орон даяар эхэлнэ. Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын бүх иргэний амьжиргааны төвшний үзүүлэлтүүдийг багтаасан цахим мэдээллийн сан бүрдүүлэх, төр, засгаас иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг оновчтой сонгох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Уг судалгаа нь зөвхөн иргэдийн амьжиргааны төвшин доогуур эсэхийг тодорхойлох гэсэн юм биш. Энэхүү мэдээллийг үнэн зөв өгснөөр төрөөс хэрэгжүүлж буй зарим үйлчилгээг авах боломжтой. Нэгдүгээрт, Монгол Улсын хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөг олгодог. 2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон. Ингэхдээ өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааны дүнг үндэслэж, амьжиргааны төвшин доогуур хүүхдүүдэд мөнгийг нь өгсөн. Тиймээс энэхүү мэдээллийн сан үнэн зөв мэдээллийг бүрдүүлсэн тохиолдолд төрөөс гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд амар болдог. Хоёрдугаарт, Нийгмийн халамжийн тухай хуульд заасанчлан хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгодог. Насанд хүрсэн хүнд сард 13 мянган төгрөг, хүүхдэд 6.500 төгрөгийн хүнс тэжээлийн эрхийн бичиг шилжүүлдэг. Гуравдугаарт, эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ үзүүлнэ. Дөрөвдүгээрт, орлого багатай иргэдэд хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгдөг. Энэ мэтчилэн ач холбогдолтой мэдээллийн сангийн бүртгэлийн ажлыг бид эхлэх гэж байна.

-Энэ удаагийн өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааны онцлог юу вэ. Судалгааны аргачлалыг шинэчилсэн гэсэн?

-Бид өмнө нь судалгаа авахдаа тухайн айлдаа очиж асуулгаа авчихаад тухайн өрхийн өгсөн мэдээллийн дагуу оноог жагсаадаг байлаа. Харин энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулалтын дараа бусад албан ёсны мэдээллийн эх сангуудтай тулгах замаар мэдээллийн үнэн, бодит байдлыг баталгуужуулах боломж бүрдүүлж байгаа. Бид гурав дахь удаагийн судалгаа эхлэхээс өмнө нийт өрхийн хоёр орчим хувь буюу 14 мянга өрхийн дунд туршилтын судалгаа явуулсан. Манай туршилтын судалгаанд оролцсон нийт өрхийн 44 орчим хувь нь худал мэдээлэл өгсөн нь илрээд байгаа. Тодруулбал, хамгийн дээд тал нь 17 байртай иргэн түрээсийн орон сууцанд амьдардаг гэх худал мэдээллийг өгсөн нь илэрлээ. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл, зарим иргэд сэтгэлгээний ядууралд автсаныг харуулж байгаа юм. 17 байртай иргэний сарын дундаж орлого дор хаяж 10 сая төгрөгөөс дээш байгаа. Зөвхөн байраа түрээслүүлээд амьдрахад шүү дээ. Энэ бол халамж хавтгайрсны нэг жишээ. Өөрөөр хэлбэл, иргэд зөвхөн төрөөс авахын төлөө л байна гэсэн үг. Түүнээс гадна гурван өрөө байртай 300 гаруй иргэн манайх түрээсийн байранд амьдардаг  хэмээн худал мэдээлсэн. Энэ мэтчилэн зарим иргэд өөрийн ашиг сонирхлын үүднээс өрхийн амьжиргааны төвшинг тогтоох судалгааны асуулгад үнэн зөв хариулахгүй байгаа юм. Үүний үнэн, худал эсэхийг албан ёсны мэдээллийн эх сангуудтай тулгалт хийж  мэдсэн. Жишээлбэл, бид Улсын бүртгэлийн мэдээллийн сантай холбогдож иргэн Дорж үнэхээр 17 байртай юу, байр түрээслэдэг үү гэдгийг мэдсэн. Ингээд шалгуулаад үзэхээр 17 байртай байх жишээтэй. Үүний адил тухайн өрхийн иргэдийн нэр дээр хэдэн машин байна гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллийн сангаас мэдэх боломжтой. Хэрвээ тухайн өрхийн гишүүн машинтай бол бүртгэлтэй байгаа шүү дээ. Тэгээд л гараад ирнэ. Мөн малчдад мал нь чухал байдаг. Зарим нь малынхаа тоо толгойг дарж хэлэх тохиолдол гардаг. Тэгвэл улсын хэмжээнд мал тооллого жил бүр явуулдаг. Тэр мал тооллогоор тухайн иргэн хэдэн малтай нь тодорхой болдог. Үүнийг бид Үндэсний статистикийн газрын мэдээллийн сангаас тодруулаад Доржийнх гэдэг айл 50 малтай нь үнэн үү гэдгийг хянах боломжтой болсон гэсэн үг. Тэгэхээр бид энэ жилийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааг хийхдээ тухайн айлд очиж асуулга авахаас гадна авсан мэдээллээ үнэн зөв эсэхийг шалгана. Ингэснээр өөрийн тань хэлсэнчлэн манайхаас дээр амьдралтай айл амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой өрхөд орчихлоо гэх юмгүй болно. Бодит мэдээлэл цуглуулах боломжтой болсон. Тиймээс манайхаас өндөр орлоготой айл амьжиргааны төвшин доогуур болчихлоо гэх зэрэг гомдол, санал цаашид ирэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

-Манай улсын амьжиргааны төвшин доогуур иргэд сард хэдэн төгрөгний орлоготой байдаг юм бэ?

-Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хот, төвийн бүс, баруун, зүүн бүс гэж хуваан амьжиргааны доогуур төвшинтэй өрхийн сарын орлогийн хэмжээг гаргасан байдаг. Амьжиргааны доогуур төвшинд хамаардаг өрхийн орлого бүсчлэлээсээ хамаараад харилцан адилгүй. Тухайлбал, Улаанбаатар хотод 185400, Хангайн бүс 167200, Баруун бүс 164200, Төвийн бүс 164300, Зүүн бүс 160800 мянга гэх зэргээр Үндэсний статистикийн хорооноос 2015 онд гаргасан мэдээлэл бий.

-Орон сууцны болон машины зээлтэй өрхүүд байгаа шүү дээ. Энэ өрхүүдийг хэрхэн судалгаанд хамруулах вэ?

-Тухайн өрх зээл авч байна гэдэг бол тодорхой хэмжээний орлоготой байна гэсэн үг. Бидний асуулгад зээлтэй юу гэх асуулт бий.

-Хаяг дээрээ байхгүй өрхүүд бий. Тухайлбал, нэр дээрээ хашаатай ч дүүгийнхээ хашаанд амьдардаг айл, өрхүүд байдаг. Энэ тохиолдолд яах вэ?

-Энэ асуудлыг бид авч үзсэн. Зургаан сараас дээш тухайн газарт оршин суусан бол тухайн амьдарч байгаа газраар нь бүртгэнэ. Жишээлбэл, Дорж Сонгинохайрхан дүүрэгт харьяалалтай байлаа гэж бодъё. Гэхдээ Баянзүрх дүүргийн V хороонд сүүлийн зургаан сар тасралтгүй амьдарсан бол Баянзүрх дүүргийнхээ V хороонд судалгаанд хамрагдах хүсэлтээ өгөөд хамрагдах боломжтой. Мөн хаяг дээрээ байхгүй асуудлыг албан ёсны хаягжилтаас үл хамаараад тухайн байршилдаа зургаан сар байхаас гадна тухайн өрх өөрийнх нь өрх мөн эсэхийг судалгааны ажилтан тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, өрхүүд өрхийн бүтцээр амьдрахгүй байж болно. Тухайлбал, гэр нь хөдөө байдаг хэрнээ Улаанбаатар хотод шилжиж ирсэн байвал үндсэн гэр нь аль нь вэ гэдгийг тодруулна. Хэрвээ үндсэн гэр нь орон нутагт байвал үндсэн гэр дээр нь бүртгэл хийнэ. Тэгэхээр ситемд давхардуулж бүртгэхгүй гэсэн үг. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй хэрнээ гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжиж ирсэн өрх байж болно. Хэрвээ тэр өрх манай судалгаанд хамрагдъя гэвэл шилжилт хөдөлгөөнөөс үл хамаарч бүртгэж авна.

-Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь нийт өрхийн 81 хувийг хамруулна гэж байна. Судалгаанд хамрагдах өрхийг хэрхэн сонгосон бэ?

-Өрхийн оноог бид 0-1000 хүртэл оноогоор эрэмбэлдэг. 0 нь хамгийн бага орлоготой өрх, 1000 нь чинээлэг буюу түүнээс дээш орлоготой өрх гэж ойлгож болно. Харин судалгаанд 0-400 хүртэлх хүүхдүүдийг хамруулж байгаа. Мөн судалгаанд хамрагдахыг хүссэн хүмүүс харьяа хороо, баг, сумынхаа халамжийн асуудал хариуцсан нийгмийн ажилтанд хүсэлт өгөх боломжтой. Түүнээс гадна тухайн өрхөд ямар нэгэн халамжийн үйлчилгээнд хамрагддаг иргэн байвал шууд судалгаанд хамруулж байгаа. Бид 0-400 оноотой нийт өрхүүдийг шууд хамруулж байгаа учраас зорилтот бүлгүүд орхигдохгүй гэсэн үг.

-Малчин өрхүүдийн гол орлого нь мал байдаг. Гэхдээ айл бүрийн малын тоо толгой харилцан адилгүй шүү дээ. Малчин өрхийн амьжиргааны төвшинг хэрхэн тодорхойлох вэ?

-Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын малчин айлд судалгааны ажилтан очлоо гэхэд тухайн айлын малыг тоолохгүй. Танайх хэдэн малтай вэ ч гэж асуухгүй. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн өрхүүдэд тавих бүх асуулга адилхан. Нэг л загвартай. Тэр 63 асуулгыг бүх л айлаас ижилхэн асууна. Гэхдээ хөдөөний өрхүүдээс Улаанбаатар хотод орон сууцтай нэлээдгүй өрх бий. Мөн жил бүр улс орон даяар мал тооллогын ажлыг явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ жилээс албан ёсны мэдээллийн сантай тулгалт хийдэг болсон. Малчин өрхийн амьжиргааны төвшинг дээр хэлсэнчлэн тодорхойлдог гэсэн үг.

-Нийт өрхийн хэчнээн хувь нь халамжийн үйлчилгээ авдаг юм бэ?

-Нийгмийн халамжийн үйлчилгээг давхардсан тоогоор 800 орчим мянган иргэн авч байна. Тэдгээр иргэд тодорхой хэмжээгээр өрхийнхөө тоонд хуваагддаг. Би дээр хэлсэнчлэн манай судалгааны ажилчид нийт 600 мянга орчим өрхөд очиж, асуулга авна. Ингэхдээ нийгмийн халамжийн ямар нэгэн үйлчилгээнд хамрагддаг гишүүнтэй өрх манай судалгаанд шууд хамрагдаж байгаа. Тэгэхээр нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхүүд бидний судалгаанаас хоцрох боломжгүй.

-Улсын хэмжээнд орон даяар нэлээд том судалгаа явагдах гэж байна. Хугацааны хувьд ямар байх вэ?

-Энэхүү судалгааг 10 хоногийн хугацаанд орон даяар зохион байгуулна. Тодруулбал, гуравдугаар сарын 31-ний өглөөний 09:00 цагт орон даяар судалгааны мэдээлэл цуглуулах ажил эхэлнэ. Харин дөрөвдүгээр сарын 9-ний оройн 18:00 цагт мэдээлэл цуглуулах ажил дуусах юм. Судалгааны ажилд нийт 7900 орчим ажилчин оролцоно. Манай ажилчид  10 хоногийн хугацаанд 600 мянган өрхөөр орж, асуулгад хариулт авах юм. Бид эхний өдөр хэчнээн айлд орох, орох айлуудын байршил зэргийг тодорхойлох гэх мэтчилэн бэлтгэл ажлыг хийж дууссан.

-Бусад төрийн байгууллагуудтайгаа мэдээлэл солилцоход хугацаа шаардагдах уу?

-Зарим аймагт цаг агаарын нөхцөл байдал тааруу байгаагаас болж хөдөө сумдад ажиллахад хүндрэл гарч болзошгүй. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаас судалгааны ажлыг зохион байгуулах тэмдэглэл гарсан. Судалгааны ажлыг аймгийн Засаг дарга, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд, Улсын онцгой комисс зэрэг байгууллагуудтай бид хамтарч, зохион байгуулна. Тийм учраас Засгийн газрын хуралдаанаас аюулгүй байдал бүх эрсдлийг тооцож, тухайн аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудтай хамтарч судалгааны ажлыг зохион байгуулах тухай чиглэл гарсан.

-Бусад байгууллагуудын мэдээллийн сантай тулгалт хийнэ гэлээ. Ямар байгууллагууд байгаа вэ?

-Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон Зам тээврийн хөгжлийн яамны мэдээллийн санг ашиглан тулгалт хийнэ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн угсралтын ажлыг хийж байна
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайд нийтэд зориулсан тохижилт хийнэ
Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нийтлэл
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Нийслэл
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Гадаад харилцаа
  • •Ярилцлага
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Степпе Арена
  • •Видео мэдээ
ХУРААХ
“Монголчууд АНУ-д визгүй...
Дэлхийн шилдэг гэрэл зураг:...

Б.Нямдаваа: Албан ёсны мэдээллийн эх сангуудтай тулгалт хийж, үнэн, бодит байдлыг баталгаажуулна

Батзаяа 2017-03-30

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн угсралтын ажлыг хийж байна
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайд нийтэд зориулсан тохижилт хийнэ
Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
52 минутын өмнө өмнө

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

54 минутын өмнө өмнө

“Сэлбэ 20 минутын хот” төслийн угсралтын ажлыг хийж байна

3 цагийн өмнө өмнө

Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой

3 цагийн өмнө өмнө

NBA-ын эхний шатны шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

4 цагийн өмнө өмнө

Тэтгэврийн шинэчлэл хүлээсэн настангуудын найдвар хэзээ биелэх вэ

4 цагийн өмнө өмнө

С.Амарсайхан: Эпштейнийн файлтай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулна

4 цагийн өмнө өмнө

Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайд нийтэд зориулсан тохижилт хийнэ

4 цагийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

4 цагийн өмнө өмнө

Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

4 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй цагаан луу өдөр

4 цагийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 9-11 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр:Бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжинэ

1 өдрийн өмнө өмнө

"Эрдэнэс тавантолгой" ХК шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Автобусны буудал дээр гаднаа ил харагдах шархгүй хүн нас барсан байжээ

1 өдрийн өмнө өмнө

Шалгалттай холбоотой өргөдөл, гомдлыг энэ сарын 8-ныг дуустал хүлээн авна

1 өдрийн өмнө өмнө

Барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна

1 өдрийн өмнө өмнө

АН генсекээ жинхлэхээсээ өмнө бүлгийн даргаа томилж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Б.Цогтгэрэл: Ж.Эпштейн Оюутолгой, Дубайн гэрээний лоббиг хийсэн нь баттай

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн шаардлага хангахгүй 10 байрыг буулгана

1 өдрийн өмнө өмнө

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ажлын хэсэг хуралдав

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ

1 өдрийн өмнө өмнө

Засгийн газар эхний сардаа чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2 өдрийн өмнө өмнө

Парламентын хэлэлцэн шийдсэн онцлох асуудлууд

2 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

САНАЛ БОЛГОХ
2026-04-29 өмнө

Хууль зүйн сургуулийн барилга ирэх онд бүрэн ашиглалтад орно

2026-04-29 өмнө

А.Баяр: Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй

2026-04-29 өмнө

Нийтийн эзэмшлийн талбайг хашаалж, явган хүний замыг хаасан зөрчлийг арилгуулна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Эрчим хүчний гудамжны уулзвар хүртэл авто зам барина

2026-04-29 өмнө

Нийслэлийн хэмжээнд борооны ус зайлуулах шугамыг өдөр бүр цэвэрлэж байна

2026-04-29 өмнө

НХШГ-аас барилгын норм стандартыг мөрдүүлэх төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийж байна

2026-04-30 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна

2026-05-01 өмнө

Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина

2026-04-30 өмнө

Хүннү хотын авто зам барих ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэл 58 хувьтай байна

2026-04-30 өмнө

2026 оны I ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-05-01 өмнө

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

2026-05-01 өмнө

Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина

2026-05-01 өмнө

Оюуны бүтээлийг дижитал хэлбэрээр амьдруулсан ESAN

2026-04-30 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-05-01 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-05-01 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 11-13 хэм дулаан байна

2026-04-30 өмнө

ДЦС-уудын шинэчлэлийн шаардлагатай хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-29 өмнө

Намаа авлигачдаас чөлөөлөх МАН-ын дарга Н.Учралын тэмцэл

2026-04-30 өмнө

Нисэхийн авто замаас Нүхтийн авто зам хүртэлх 2 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

2026-04-30 өмнө

Цахилгаан хязгаарлах газрууд /2026.04.29/

2026-04-30 өмнө

Хур тунадас орохгүй, өдөртөө 10-12 хэм дулаан байна

2026-05-01 өмнө

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ

2026-05-03 өмнө

“Улаанбаатар марафон-2026”-д 46306 хүн бүртгүүллээ

2 өдрийн өмнө өмнө

Учиртай тогтоолыг утгатай хэрэгжүүлье

2 өдрийн өмнө өмнө

Төрийн өндөрлөгүүд мэндчилгээндээ юуг онцлов?

2 өдрийн өмнө өмнө

С.Шижирбат:Нар дээр гарчихсан үед марафон эхлүүлнэ гэж байх у

2026-05-03 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-05-01 өмнө

Н.Номтойбаяр Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

2026-05-01 өмнө

Монгол Улс Австрали Улстай олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2 өдрийн өмнө өмнө

Увс аймагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах