Тайванийн марафонд Б.Мөнхзаяа түрүүллээ

Тайванийн марафонд Б.Мөнхзаяа түрүүллээ

Тайванийн нийслэл Тайпей хотноо өчигдөр “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” марафон гүйлтийн олон улсын тэмцээн  боллоо.  Энэхүү тэмцээний   эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа түрүүлсэн байна. Тэрбээр 02:28:08 секундын амжилт үзүүлж түрүүлсэн бол  хоёрт орсон Эфиопын Дебела Белда түүнээс 13 секундээр хоцорчээ.

Тэмцээнд 12 000 тамирчин өрсөлдсөнөөс олон улсад амжилт үзүүлсэн 32 өндөр зэрэглэлийн гүйгч байсан аж.  “Шинэ Тайвань Ван Жинь Ши 2017” уралдаан нь Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Хүрэл” сертификаттай, 2015 оноос хойш энэ жил гурав дахь удаагаа зохиогдож буй тэмцээн юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.