“Ювентус”, “Рома”, “Наполи” хожлоо

“Ювентус”, “Рома”, “Наполи” хожлоо

Италийн Сери А лигийн 29 дүгээр тойргийн үлдсэн бүх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Сампдория”-гийн талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 73 оноотой болж, тэргүүллээ баталгаажуулсаар байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 7 дахь минутад Куадрадо оруулжээ.

Тэгвэл хоёрдугаар байрт бичигдэж байгаа “Рома” клуб энэ тойрогт “Сассуоло” клубыг талбайдаа хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 65 оноотой болж, тэргүүлэгч “Ювентус”-ээс 8 оноогоо хоцорч байна. Тоглолтын 9 дэх минутад Дефрель гоолдож, зочид тэргүүлж эхэлсэн. Тэгвэл 16 дахь минутад Паредес тэнцүүлж, 45 дахь минутад Салах багтаа тэргүүлэл авчирчээ. Улмаар Жеко 68 дахь минутад лигийн 21 дэх гоолоо оруулсан байна.

Сери А-д гуравдугаар байрт бичигдэж байгаа “Наполи” клуб энэ тойрогт “Эмполи”-гийн талбайд зочилж, 2:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 63 оноотой болж ирлээ. Тоглолтын 19, 38 дахь минутад Иньсинье хоёрыг хийж, Сери А лигт 12 дахь гоолоо орууллаа. Харин түүний дунд 24 дэх минутад Мертенс 20 дахь гоолоо оруулсан. Талбайн эздээс 70 дахь минутад Эль-Каддури тооны харьцааг ойртуулж, 82 дахь минутад Маккароне торгуулийн цохилтоос нэгийг нэмсэн байна.

Бусад тоглолтын үр дүн

  • Кальяри 0-0 Лацио
  • Аталанта 3-0 Пескара
  • Кротоне 0-1 Фиорентина
  • Болонья 4-1 Кьево
  • Удинезе 4-1 Палермо
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.