“Баейрн” клуб “Арсенал”-ыг 10:2-оор хожиж, шөвгийн наймд шалгарлаа

“Баейрн” клуб “Арсенал”-ыг 10:2-оор хожиж, шөвгийн наймд шалгарлаа

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн хариу тоглолтууд эхэллээ. Өнгөрсөн шөнө Английн “Арсенал” клуб талбайдаа Германы “Байерн Мюнхэн”-ыг хүлээж авч, шийдвэрлэх тоглолтоо хийлээ. Шийдвэрлэх гэхээсээ илүү нэр төрөө хамгаалах тоглолт байсан гэж хэлвэл илүү онох байх. Гэвч “Арсенал” нэр төрөө ч аварч чадсангүй.

Хариу тоглолтод “Байерн” өрсөлдөгчөө талбайд нь 1:5-аар бутниргэлээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 10:2-оор “шүүрдэж”, шөвгийн наймд шалгарч байгаа юм. “Арсенал”-ын хувьд Аваргуудын лигт амсч байсан хамгийн том ялагдал энэ байх.

Уг нь хариу тоглолтын эхнээс “Арсенал” эрчимтэй довтолж, олон ч боломж гаргасан. Уолкотт 20 дахь минутад гоолдож, тооны харьцааг нээсэн. Харамсалтай нь 54 дэх минутад Косьельни улаан хуудас авснаар бүх найдлага талаар болсон. Улмаар 55 дахь минутад Левандовски Аваргуудын лигийн энэ улирлын 7 дахь гоолоо оруулсан. Улмаар 68 дахь минутад Роббен нэгийг нэмж, Дуглас Коста 78 дахь минутад тооны харьцааг холдуулжээ. Түүний дараа 80, 85 дахь минутад Видаль хоёрыг оруулж, өрсөлдөгчөө “бутниргэсэн” юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.