“Челси” онооны зөрүүгээ хадгалж үлдлээ

“Челси” онооны зөрүүгээ хадгалж үлдлээ
Английн премьер лигийн 27 дугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө хүснэгтийг тэргүүлэгч “Челси” клуб “Вест Хэм”-ийн талбайд зочлон тоглолоо. Энэ тоглолтод Лондоны “Цэнхэрүүд” нэг хотын өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор буулгаж авч, 66 оноотой боллоо. Ингэснээр араасаа нэхэж буй “Тоттенхэм”-ээс 10 онооны илүүтэй боллоо. Гэхдээ “Сити” 27 дугаар тойргийн тоглолтдоо хожиж чадвал тэдний араас 8 онооны зөрүүтэй нэхэх юм. 
 
Энэ удаагийн тоглолтын 25 дахь минутад Азар премьер лигийн ээлжит нэгэн гоолоо оруулсан. Тэгвэл 50 дахь минутад Коста 17 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. “Вест Хэм”-ийн нэг гоолыг 90 дэх минутад Лансини оруулжээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.