“Барселона” Мессид жилд 35 сая евро төлөхөд бэлэн

“Барселона” Мессид жилд 35 сая евро төлөхөд бэлэн

Испанийн алдарт “Барселона” клубын удирдлагууд багийн довтлогч Лионель Месситэй гэрээ хийх тал дээр ажиллаж байгаа ажээ. Өдгөө 29 настай Аргентин хөлбөмбөгч Каталоны багтай 2018 он хүртэл гэрээтэй байгаа бөгөөд хамгийн ашигтай хувилбараар шинэ гэрээ байгуулахаар хичээж буй.

Тэгвэл “Барселона” Мессид жилийн 35 сая еврогийн цалин санал болгоход бэлэн байгаа ажээ.  Мессигийн хувьд түүний охин Барселона хотын сургуульд суралцдаг, эхнэр нь ч тэнд аз жаргалтай байгаа. Тийм учраас шинэ гэрээ байгуулах магадлал өндөр байгаа юм байна. Гэхдээ Мессигийн эхнэр Аргентин руу буцах хувилбарыг ч бас дэмжиж байгаа сурагтай.

Дашрамд дурьдахад, Хятадын нэгэн баг Мессид жилийн 50 саяын цалин өгөхөд бэлэн байгаа аж. Дээрээс нь “ПСЖ” клуб ч гэсэн түүнийг сонирхож байгаа билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.