Энтони Дэвис MVP боллоо

Энтони Дэвис MVP боллоо

NBA-ын Бүх оддын тоглолт өнөөдөр өглөө болж 182-192 харьцаагаар өрнөд бүсийн ялалтаар дууслаа. Тус тоглолтод Энтони Дэвис 52 оноо, 10 самбараас бөмбөг авсан үзүүлэлтээр "Үнэ цэнэтэй тоглогч" буюу "MVP" ээр тодорчээ. Тэрбээр 1962 онд домогт тоглогч Уилт Чемберлен 42 оноог бүх оддын тоглолтод авч байсан амжилтыг эвджээ.

Харин Рассел Уэстбрүүк 41 оноо, 5 самбараас бөмбөг авч, 7 оновчтой дамжуулалтыг 19 минутад гүйцэтгэжээ. Эсрэг багаас Кэвин Дурант 21 оноо, 10 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгэсэн бөгөөд бүх оддын тоглолтод трипл даблийг ердөө гуравхан тоглогч үзүүлээд байсан. Түүнээс өмнө 1997 онд Майкл Жордан (14 оноо, 11 самбар, 11 дамжуулалт) анх гүйцэтгэж байсан бол 2011 онд Леброн Жеймс (29 оноо, 12 самбар, 10 дамжуулалт), 2012 онд Дуэйн Уэйд (24 оноо, 10 самбар, 10 дамжуулалт) нар хийж байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.