Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 1/8 шигшээн хүрээнд өнгөрсөн шөнө хоёр тоглолт боллоо. Премьер лигт тун өнгөтэй байгаа “Тоттенхэм” клуб энэ тойрогт “Фулхэм”-ийн талбайд зочилж, 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр дараагийн шатанд шалгарч байгаа юм. Тоглолтын 16, 51, 73 дахь минутад Харри Кейн гурван гоол оруулж, багтаа ялалт авчирчээ.
Тэгвэл алдарт “Манчестер Юнайтед” клуб “Блэкбурн” клубын талбайд зочилж, 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын 17 дахь минутад талбайн эздээс Грэм тооны харьцааг нээсэн. Тэгвэл 27 дахь минутад Рэшфорд тэнцүүлж, 75 дахь минутад Ибра хожлын гоол оруулжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.