“Реал” эхний тоглолтод хожлоо

“Реал” эхний тоглолтод хожлоо

Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Испанийн алдарт “Реал Мадрид” клуб талбайдаа Италийн “Наполи”-г хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр нэлээд давуу талтай боллоо. Гэхдээ хоёр гоолын зөрүүг бол нөхөх боломжтой. Дээрээс нь айлын талбайд нэг гоол оруулсан нь давуу тал болно. Тийм болохоор хариу тоглолтод бүх асуудал шийдэгдэх байх.

Тоглолтын 8 дахь минутад “Наполи”-гоос Иньсинье тооны харьцааг нээсэн. Харин 18 дахь минутад Бензема тооны харьцааг тэнцүүлж дөнгөсөн юм. Улмаар 49 дэх минутад Кроос холдуулсан бол Каземиро 54 дэх минутад гүйцээжээ.

Аваргуудын лигийн 1/8 шигшээ тоглолтын тойм бичлэг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.