“Байерн” талбайдаа “Арсенал”-ыг бутниргэлээ

“Байерн” талбайдаа “Арсенал”-ыг бутниргэлээ

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтууд болж байгаа билээ. Өнгөрсөн шөнө Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб талбайдаа Английн “Арсенал”-ыг хүлээ авч, 5:1-ээр бутниргэлээ. Ингэснээр дараагийн шатанд шалгарах болзлоо бараг л хангалаа. Хариу тоглолтод “Арсенал” өрсөлдөгчөө 4:0-ээр хожиж гайхамшгийг бүтээдэггүй л юм бол шүү дээ.

Тоглолтын 11 дэх минутад Роббен 16-гийн гаднаас хүчтэй цохилтоор тооны харьцааг нээсэн. Тэгвэл 30 дахь минутад Санчес тэнцүүлсэн. Ийн нэгдүгээр үе тэнцээгээр өндөрлөсөн. Харин хоёрдугаар үед “Байерн Мюнхэн” бүрэн утгаараа эзэрхийлж, илүүрхсэн. 53 дахь минутад Левандовски Аваргуудын лигт энэ улирлын 6 дахь гоолоо оруулсан бол Алькантара 56, 63 дахь минутад хоёрыг нэмжээ. Улмаар 88 дахь минутад Мюллер гүйцээжээ.

Германд “Арсенал” үнэхээр учраа олсонгүй. Хамгаалалт гэж шүүрэн шанага шиг л байлаа.  Тэд дахиад л шөвгийн 16-гаас мултрах бололтой.

Аваргуудын лигийн 1/8 шигшээ тоглолтын тойм бичлэг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.